“BLACKPINK”-ийн Жисү хувийн агентлагаа нээлээ

Өмнөд Солонгосын алдарт “BLACKPINK” хамтлагийн гишүүд өнгөрсөн арван хоёрдугаар сард “YG Entertainment” агентлагтай хамтлагаар ажиллах гэрээгээ сунгасан юм. Гэхдээ Лиса, Женни, Рөүз, Жисү нар хувийн гэрээгээ сунгаагүй.
Ийм учраас шүтэн бишрэгчид нь тэднийг ганцаарчилсан уран бүтээлийн хувьд илүү эрх чөлөөтэй ажиллах зорилготой байгаа гэж таамаглаж эхэлсэн юм. Энэ таамаглал нь үнэн байсан бөгөөд тус хамтлагийн Жисү “BLISSOO” нэртэй хувийн агентлагаа нээсэн байна.

Ингэснээр Жисү хувийн агентлагаа нээсэн “BLACKPINK”-ийн гурав дахь гишүүн болж байгаа юм. Женни өнгөрсөн арван хоёрдугаар сард “ODD ATELIER” буюу “OA” агентлагаа танилцуулсан.Түүний дараа Лиса “LLOUD” нэртэй агентлаг үүсгэж байгаагаа мэдэгдсэн билээ. Зөвхөн Рөүз л хувийн агентлаг үүсгэн байгуулаагүй байгаа юм.
Эх сурвалж: Pink Villa
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.