ЗХЖШ нууц хамгаалах ажилтнуудаа бэлтгэж байна

Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар "Нууц хамгаалах ажилтан бэлтгэх дамжаа" хичээллүүлж, 10 гаруй алба хаагч суралцаж байна.
ЗХЖШ-ын даргын тушаалаар “Нууц хамгаалах ажилтан бэлтгэх дамжаа” 3 дугаар сарын 4-ний өдрөөс 15-ны өдрүүдэд хичээллэж байна.
“Зэвсэгт хүчний 2023-2024 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийг зохион байгуулах заавар, сургуулийн жилийн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу явагдаж буй уг дамжаанд анх удаагаа Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Хил хамгаалах Ерөнхий газар болон Дотоодын цэргийн штабаас 10 гаруй алба хаагч хамрагдаж байгаагааараа онцлог ажээ.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон бусад их, дээд сургуульд нууц хамгаалах ажилтныг бэлтгэдэггүй бөгөөд энэхүү онцгой албан тушаалтнуудыг ЗХЖШ-ын Мэдээллийн аюулгүй байдлын хэлтэс хариуцан жил бүр зохион байгуулж иржээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо тэгээд бүгд зураг хөрөгтэйгээ ил болчлоо доо хэхэ
Соц.нийгмийн үед үүнээс илүү их нууц матери�##�тай байхад ингэж сүржигнэдэггүй л байсан. Одоо ч юм бүхэнд сүр жанжин шиг солиордог болж дээ.
Nuuts yum bol tag nuuts bailgaach !!! Ingeed buh hund tanigdaad baij bolj bgaa yum uu !?
Зарлах зарлахгүй юм сурв�##�жлагч нарт мэдэх мэдэхгүй юм гэж байх л хэрэгтэй дээ ялангуяа арми
Энэ Сайтыг ТЕГ УЕП ҮАБЗ Ш�##�га Цэрэг Армийн Нууцат х�##�дсан байна.