Улс төрийн халуун сэдэв

Тэдний хаан заан мэт авирлах болсон кэйс нь Т.Оюутболдыг халах шийдвэр байв

Агуулгын товчлол: МАН-аас томилогдсон сайд, хотын дарга нарт таалагдаагүй л бол төрийн аль ч агентлаг, онцгой чиг үүргийн байгууллагын удирдлагыг шуудхан халчихдаг. Ийм дураар зоргоор байдлыг сонгуулийн өмнөх саруудад ч гаргачхаж буй кэйс бол ТЦА-ны дарга Т.Оюутболдыг халах шийдвэр байлаа.

Хотын дарга Х.Нямбаатар ч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ч сошиалиараа дамжуулж өөрсдийгөө өмөөрсөн агуулга бичээд, ТЦА-ны даргыг шууд халах хүртлээ дүрдээ орсныг эндээс харж болно.


ТЦА-наас,

2024.03.12-ны өдөр Төв шуудангийн уулзвараас 120 мянгат хүртэлх замын урсгалыг өглөө, оройд 3:1 харьцаагаар зорчуулсан нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн. Түгжрэл их үед гадны орнуудын авч хэрэгжүүлдэг эл аргачлалыг ТЦА-ны зүгээс Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн гэдгээ тайлбарласан юм.

Эл шийдвэрээ иргэдийн ажил тарах үетэй зэрэгцүүлэн, 17.00 цагийн үед цахим хуудсаараа дамжуулан танилцуулсан нь нийтийг бухимдуулахад хүргэсэн юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар,

" НЗДТГ-аас автозамын хөдөлгөөн зохицуулалттай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Уг асуудлаар Тээврийн цагдаагаас тодруулна уу" хэмээн өөрийгөө хамгаалж жиргэсэн юм. Гэтэл   иргэдийг бухимдуулсан "туршилт"-ыг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн ТЦА-нд санал болгон хүргүүлж байсныг хэвлэлүүд онцлоод байна.

Харин ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр,

"Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов" гэж нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Дээрхүүдийг нэгтгэхэд,

ТЦА- Хотын дарга Х.Нямбаатарт мэдэгдээгүй ч Цагдаагийн байгууллагын хуулиа дагаж, олон улсын жишгээр түгжрэл бууруулах арга хэмжээг авсан. Ингэхдээ иргэдийн урьдчилж мэдэх эрхийг хангаагүй, цаг тулган шуудхан шийдвэрээ хэрэгжүүлсэн байна.

Х.Нямбаатар: Түгжрэлд бухимдсан иргэд хотоос ийм арга хэмжээ авч байна гэх агуулгаар бичиж эхлэнгүүт, өөрөө оролцоогүй болохоо мэдэгдэж, хамгаалалт үүсгэсэн байна. Гэвч ийм арга хэмжээ авах саналаа ТЦА-д өмнө нь хүргүүлж байсан талаар хэвлэл хөндсөн нь анхаарал татав.

Б.Энхбаяр: Нэг орой л ТЦА-аас авсан арга хэмжээнд үндэслэн, шуудхан удирдлагыг нь халж буйгаа сошиал хуудсаараа мэдэгдсэн нь маш субьектив хандлага байв. Түүний энэ үйлдэл нь Т.Оюутболдыг чөлөөлөх өө хайж байтал нэг алдаа гарч ирээд, шуудхан алдаан дээр нь дөрөөлчхөж буй мэт харагдав.

Засгийн газар, салбар хариуцсан сайд нь ТЦА-ны даргыг сонгоход шуудхан оролцох чиг үүрэгтэй. Эл чиг үүргээрээ Б.Энхбаяр ТЦА-ны даргыг чөлөөлөх эрхтэй юу гэвэл эрхтэй. Гэвчиг сонгууль дөхсөн энэ үед нийтэд таалагдах гэж хэт улайрахдаа өөрсдөө эрх мэдлийн хэт их дүрд орж буй муу байдлаа улам илчилсэн үйлдэл болов.

Ер нь найман жил дараалан Засгийн эрх барьж, парламентад үнэмлэхүй олонхиор сууж буй МАН-ын хувьд гишүүнчлэлтэй бүх дарга нар нь ингэж эрүүл ухаанаа алдаж, төрийн бүх шатанд хаан заан, мэт авирлах болсоор удаж буй юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

автобусны шугам өөрчилж бөөн төвөг учируулсан хэн хариуцлага хүлээсэн бэ

харамсалтай
харамсалтай

Манай ТЦА ХАРИУЦСАН ажлаа л хийж байхад САЙДТАН юундаа их уурлав.

Зочин
Зочин

Өөрсдийнхөө хүнийг л тавих гэж байхгүй юу

цогтбадамдорж
цогтбадамдорж

Сайд уурлаагүй иргэд уурлажээ иргэд гэж хэн бэ Засгийн бодлогыг байнга эсэргүүцэж тэмцэлдэж байдаг АН-н хаягтай цөөн хүмүүсийг хэлдэг юм байна. Тэд сонгуульд зориулсан нэвтрүүлгэ Мядагмаар хийлгэжээ Эгүүр санхүүжилт олж авч чаддаггүй учир хааяа ийм жижиг олзонд дурлах явдлыг нэг биш удаа гаргаж байсан Бид бие биенээ айхтар сайн мэдэх учраас хэн нь хэнээс санхүүжилт авчихав гэдгийг хянах маягаар биш ч гэсэн аяндаа мэдэгддэг юм Тэр Оюунболдгэж чухам ямар хэмжээний хүн хэнийг дагадаг гэх мэтийг бид мэдэхгүй учир хэлэх юм алга Албан тушаал мөнхийн биш

зочин
зочин

муйхар, мунхаг юм уу даа энэ сайд чинь.бололцооны хүн юм уу гэж харж байсан минь эндүүрэл бололтой

Зочин
Зочин
Reply to  зочин

Хүүхэлдэй

Аааа
Аааа

Эд нарын хаан заан мэт авирлах хугацаа тун удахгүй дуусна.шорондоо орох нь орж лааз өшиглөх нь өшиглөх цаг ойртсон болохоор иргэдэд таалагдах гэж, тэдэнд их хайртай,тэдний төлөө өнгөрсөн жилүүдэд ажилласан юм шиг болж жүжиглэсэн жүжгийн золиос энэ хурандаа боллоо

Зочин
Зочин

Оюутболд гэж яасан их амбицтай, ямар их том толгойлсон этгээд вэ зүгээр зайгаа тавиад чаддагт нь ажлаа өгөөд яв. Өөрийгөө өмөөрүүлж ажил албан тушаалтайгаа зууралдах юм байхгүй шүү.

Зочин
Зочин
Reply to  Зочин

hud2 yum bichih hereg bnu????

хүннү
хүннү

Ийм зохицуулалт хийснээр иргэд тэгтлээ бухимдсан юм уу? Манай дарга нар гэнт л ийм шийдвэр гаргадаг биз дээ. Өвөл яалаа гэнт л тэгш, сондгой болоо биз дээ? Түүнийг иргэдэд өмнө нь яаж мэдээлсэн юм? Үнэхээр гэнтийн шийдвэр алдаатай юм бол Нямбаатарын шийдвэр ч мөн л алдаатай байсан. Иргэд саяныхаас илүү бухимдсан. Яагаад төрийн шийдвэр ийм алаг цоог гараад байна? Би энэ ТЦА-ны дарга хэн гэдэг хүн байдгийг ч мэдэхгүй, гэхдээ ийм шийдвэр цагаа олоогүй л гэж харж байна. Ер нь та нар энэ түгжрэлтэй тэмцэх нэрээр элдэв юм зохиодгоо боль. Нийтийн тээврийн нэвтрэх чадвараа л сайжруул. Наад түгжрэлээ зөнд нь орхи. Тэр бүү хэл ажлын 5 өдрийн дугаарын хязгааралтаа ч цуцал. Түгжрэл дунд ороод ажлаа алдвал хохи нь. Гол нь нийтийн тээврээр явхад цаг алдалгүй ажилдаа ирдэг, гэртэй харьдаг болгоход л ажлаа чиглүүл. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо ч гэх шиг, Түгжрэлийн сайд ч гэх шиг ийм элгийн орон тоо бий болгож татвар төлөгчийн мөнгийг үр дүнгүй иддэгээ зогсоо. Нийслэлчүүд хувь заяатайгаа эвлэр. Сэтгэл зүйгээ бэлд.

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү

Хурандаагиин зөв өө...өглөө.орой лав олимпиин гүүр нэг та.лдаа бараг хөдөлгөөн бага бдаг шү..ла.ларуудаа

Зочин
Зочин

Тэнэгт сайдын зөв

Зочригнн
Зочригнн

Тца ны даргыг огцруулах ёстой.энхбаяр зөв юм хийсэн бна.дэмжиж бна.ард олныг бухимдуулж өдөр болгон чиглэл өөрчилж байх хэрэггүй биз дээ.

Зочин
Зочин

Хууль зүйн сайдад Цагдаагийн улирдлагыг халах солих бүрэн эрх нь байгаа МОНГОЛЫН ЦАГДАА ЗАХИАЛГААР АЖИЛЛАЖ АВИЛГААР АМЬДАРДАГ БОЛООД ОЛОН ЖИЛ БОЛЛОО
УДИРДАЖ БАЙГАА ДАРГА НАР НЬ БҮГД КОМПАНИЙИ ЗАХИРЛУУД ТЭРБУМТНУУД БОЛСОН.
МОНГОЛД АЛБАН ТУШААЛТАЙ МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ХЭРЭГ ЦАГДАА ДЭЭРЭЭС НАМ ДАРАГДДАГ БОЛСОН НЬ НУУЦ БИШ
МОНГОЛЫН ЦАГДАА ХЭТ ДУРААР АВИРЛАДАГ ТАААЛАГДААГҮЙГЭЭ,ҮГ ХЭЛСЭН БОЛГОНЫГ БАРЬЖ ХОРЬДОГ ЦАГДААЖСАН ФАШИСТ УЛС БОЛЛОО
ЦАГДААГ ЦОМХОТГОЖ ЦЭВЭРЛЭХ ЦАГ БОЛСОН....

Дорлиг
Дорлиг

ДЭЛГЭРСАЙХАН гэж түгжрэл саад гэж нөхөр л дугараг, энэ 2 тэнэг өөрсдөө дуугарч гарч ирээд өөрсдийгөө барьж өгөөд! МАНГРУУД! Нөгөө Дэлгэрсайхан нь цагдаа ухаантай юм болохоороо нохойтож байгаа юм, көөрксс

ZOCHIN
ZOCHIN

Оюутболд бол Баянхонгорт нилээн алт ухсан гар да. Бас бус дээх нь үеийн хэргэсүүр ухсан гэдэг юм билээ.

Зочин
Зочин

Тушаалын хүн дураар туршина ч гэж байхгүйг хэрсүү олон мэднэ. ЦЕГ-ыг ТЦА удирддаг ч биш, нэмээд ХЗС-ын баталдаг журмыг тушаалаар дагадаг албаны дарга давж гэнэ, үнэмшилгүй юм дээ.

монгол
монгол

Оргил ачааллын үед замын ачааллыг зохицуулах нь тийм буруу зүйл биш ээ. энэ 2 чиглэлийн ачаалал үнэхээр нэг талдаа хэт ачаалалтай байхад нөгөө тал н сийрэг зам чөлөөтэй байдаг шүү дэ. тооцоо судалгааны үндсэн дээр зохицуулалт хийх шинэлэг сэтгэлгээгээр хандсан бүхнийг буруутгаж зөвхөн өндөр албан тушаалтны санаа бодлоор нийгмийн асуудал нийгмийн харилцааг шийдвэрлэх боломгүй юм,

Зочин
Зочин

ЗӨВ САЙД ХОТЫН ДАРГА ХОЁР ЭНЭ АЛБАН ТУШААЛДАА МӨНХӨРНӨ ГЭДГЭЭ МАШ САЙН ОЙЛГОЖЭЭ ОДОО ТА ХОЁР ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ИХ ХУРЛЫН ДАРГА ГУРВАА ХАЛААДАХ

Зочин
Зочин

Энхбаяр өөрийг үл тоолоо гэж гоморхсон шинжтэй? Заавал сайдад танилцуулах ёстой гэж гомджээ!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хууль журам дүрмэндээ танилцуулах ёстой, ТЦА-ны дарга нь хөдөөд дураараа аашилдаг шигээ юм болжээ, хүний ам руу их л мөнгө чихьэл болоо юм биш үү гэж томордог хүн дээ

Монгол
Монгол

Улс төтийн шоучд

Зочин
Зочин

avtobusiin chiglellig duraaraa uurchilj ard irged huuhduudiig tuuruulj buhimduulj olon tsag huleelguulj uvliin huitend musun deer hulduj uhtel olon udur alhuulsan hen be

Зочин
Зочин

Бүгдийг нь дээр дооргүй солихоор болсон шүү төрд ажил зөв хийдэг нь бхгүй болсон шүү

Анхаа
Анхаа

Нямбаатар гэдэг хүн яг жоохон хүүхэд шиг буруугаа хэзээ ч хүлээхгүй өөр хүнд нялзаагаад байгаа харагддаг.Яг л нөгөө энхийн цагаан тагтаа болох гээл үзээд байдаг 10жилиийн хүүхэд шиг

Алтай
Алтай

Маш таагүй явдал болсон шүү. Хүнийг тэгээд л халчих на гэдэг нь буруу. Эхлээд сануул даг хуультай

Зочин
Зочин
Reply to  Алтай

Ямар буруу үйлдэл гаргаснаас нь болж шууд халж болдог дүрэм журам хуультай шүү

Зочин
Зочин

Үнэн дураараа гарууд тэ

МОНГОЛ
МОНГОЛ

Энэ нямбаатарыг зүгээр зайлуулчихж болдоггүй юм уу Монголын ард түмэн минь

Зочин
Зочин

Tsagdaa huulia bish tushaal bielvvleed bhaar hoishid ch iim asuudal zunduu garna

Би
Би

Нэг удаа хэдхэн цагийн туршилт хийх эрхгүй байна гэж юу байдаг юм бэ. Хэрэв сайн болсон бол генерал болгох байсан юм уу

TAMIR
TAMIR

Mayadagbadamaa bitgii huts irgediin huselteer chuluulsun

Б.Уранцэцэг
Б.Уранцэцэг

Ха ха .Өөрсдөөсөө зайлуулж цэвэр амьтад болох гэж нэг албан хаагчаар туг тахих гэж бнаштээ.цагдаад олон жил алба хаасан хүн хэзээ ч дээд удирдлагад мэдэгдэхгүйгээр дур мэдэж шийдвэр гаргана гэж байхгүй ..битгий алиалцгаа

Зочин
Зочин

Энэ хурандаа замын түгжирэлийг багасгах арга зам хайж санаачлага гарган ажилласан л байна ингэж туршиж бас алдаагаа засаж байж ажлын үр дүн гарна. Сайд яаран шийдвэр гаргасан бн Нямбаатар ч гэсэн ажил хийх гээд зоригтой санал санаачлага гаргаад явж л бн.Бид ажил хийх гэсэн хүмүүсээ хавчих дарамтлах бус дэмжээд явбал улсын хөгжилд хэрэгтэй .

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэр санаачлага нь ямар ч тооцоололгүй мэргэжлийн ур чадваргүй, сөрөг үр дагавруудтай байлаа

Холбоотой мэдээ

Back to top button