Улс төрийн мэдээ

Танилц: Сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгсөн 27 нам, 2 эвслийн дарга нар

Энэ жилийн хувьд 17 нам, эвсэл УИХ-ын сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргасан нь тодорхой боллоо. Тэд гуравдугаар сарын 24-ний 00.00 цагт багтаан, мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлсэн.

Мөрийн хөтөлбөрт аудит хийснээр, хүлээн аван эсэхийг шийдвэрлэнэ.

Тэдэнтэй танилцъя.

Нэгт, Монгол Ардын Нам

Өнөө цагт хамгийн хүчирхэг байр суурьтай, нөлөө бүхий, эрх баригч нам. Намын дарга Л.Оюун-Эрдэнэ өдгөө Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд, давхар УИХ-ын гишүүний албыг ч хашиж байна. Төрийн эрх мэдэлд үлэмж нөлөөтэй, сүүлийн хоёр парламент дамнан эрх барьж буй МАН-ын сонгуулийн так тик бусдадаа ч нөлөөлнө. Энэ нам засаглах үедээ 2024 оны сонгуулийг холимог тогтолцоотой, томсгосон тойрогтой явагдах суурь нөхцөлийг Үндсэн хуульд суулгасан.

Хоёрт, Ардчилсан нам

1990 оны Ардчилсан хувьсгалаар байгуулагдсан, улсдаа хамгийн томд тооцогдох сөрөг хүчин. Засгийн эрх ч барьж, парламентад олонх болсон удаатай. АН-ын хүчтэй лидерүүд Монголын улс төрийн түүхийг бичилцэж ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд амжилтгүй оролцсон. Үүнээс хойш дотроо хагарч, даргагүй, тамгагүй гурван жил болсон. Эрх биш сонгууль дөхөх нь тэднийг нэг зүгт хүчээр харах цаг хугацааны хайч байв. Одоо Л.Гантөмөр даргатай, Х.Баттулга хэмээх далдын хүчний тоглогчтой, сайн ажиллавал шинэ тогтолцоогоор парламентад олон суудал авах бололцоо бүхий.

Гуравт, ХҮН нам

Харьцангуй сүүлд байгуулагдсан ч Ардчилсан намын дараа бичигдэх болсон. ХҮН намын дарга Т.Доржханд өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэд 2020 онд нэг суудал авсан нь энэ. Боловсролтой, шинэ сэхээтнүүдийн дүр төрхөөр гарч ирсэн ч өнгөрсөн дөрвөн жилд нэр хүнд унасан. Цалин, хангамжаа голоод буй Т.Доржханд эрх баригчдын захиалгаар Үндсэн хуулийн цэцэд нэгээс дээш удаа хандсан дүр зурагтай тэмдэглэгдэн үлдэж байна. Найдлага бага ч, хэн хэнийг сонгуульд сойхоос их зүйл шалтгаална.

Дөрөвт, Н.Номтойбаярын тэргүүлсэн "Үндэсний эвсэл"

Н.Номтойбаяр эргэн ирж буй. Ингэхдээ аль нэг намаас бус, "Үндэсний эвсэл" гэгчийг байгуулж, өрсөлдөхөөр шийдсэн. "Үндэсний эвсэл"-д Монголын ногоон нам, Монголын Үндэсний Ардчилсан намууд нэгдсэн. Эдгээр нь УДШ-ийн бүртгэлээр МАН, АН-ын дараа буюу гурав ба 13 дугаарт бичигддэг. Н.Номтойбаяр хоёр намыг эвсэлд нэгтгэхдээ ихээхэн хөрөнгө зарж, бэлтгэлээ базаасан. "Салхитын мөнгөний орд"-ыг лоббидон эзэмшсэн түүх, "30 гэр бүл"-ийн үндэслэлт намтар түүнийг дагалддаг. "Үндэсний эвсэл" ер нэг хүнд үйлчлэх зориулалттай, харин Н.Номтойбаяр үнэхээр сонгогч төлөөлж ажиллах уу, өс зангидсан уу, тодорхойгүй.

Тавт, "ШИНЭ" эвсэл

2020 оны сонгуульд өрсөлдсөн "ШИНЭ" эвсэл парламентад суудалгүй хоцорсон. Эх орончдоос бүрдсэн хэсэг. УДШ-ийн бүртгэлд "Ийгл" телевизийн тоймч асан Ц.Гантулга тэргүүлэгч байна. Эх орон ярьдаг зохиолч, түүхч, судлаач, эдийн засагчдын туйлшрамтгай бүлгээс бүрдэнэ. Ж.Батзандан нэг хэсэг эвсэлд тэргүүлэх байр суурь эзэлсэн бол одоо больжээ. Эдийн засагч Т.Баярхүү нарын олон нийтэд төдийлөн ойлгогдож чаддаггүй, улс төрийн туршлага багатай хүмүүс энэ удаа "ШИНЭ" эвсэлд үзээд алдана гэж шийджээ.

Зургаад, Иргэдийн оролцооны нэгдэл нам

Сайд, гишүүн асан Ц.Оюунгэрэлийн цахимаар үүсгэн байгуулсан нам. Тэр АН-ын даргад өрсөлдөж үзээд, нэрээ татаж, улмаар намаа байгуулсан. Намд нь дандаа залуус элсэж буй талаар нүүр хуудастаа мэдээлж ирэв. Сошиалд суурилсан, баруунд элэгтэй, үзэл бодлоо харьд худалдсан эсэх эргэлзээтэй, эх оронч бус дүр зургаар түүний улс төр өнгөрсөн дөрвөн жилд үргэлжилсэн.

Цаашлаад,

  • А.Отгонбаатарын "Үнэн ба зөв" нам, Б.Жагарын "Сайн ардчилсан иргэдийн оролцооны нэгдэл" нам тус тус мөрийн хөтөлбөрөө өгсөн. Банкны зээлийн хүү 0 хувь байх боломжтой хэмээн явуургүй популизм хийдэг, ардын баатруудад найдлага дахиад бага.
  • А.Батдоржийн Ард түмний Олонхийн Засаглал нам /АТОЗ/
  • Б.Насанбилэгийн "Зүй ёс нам"
  • Н.Жамсрангийн "Монгол Шинэчлэлт нам"
  • Б.Эрдэнэбатын "Эх орон нам". "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат 2004 онд энэ намын дарга явсан. 2016 онд АН-аас нэр дэвшсэн удаатай. Эргээд 2017 онд "Эх орон нам"-ын дарга болсон.
  • Л.Аззаяагийн "Ард түмний хүч нам"
  • Д.Пүрэвдаваагийн "Монголын либериал ардчилсан нам". Уг нь АН-д үнэнч явсан тэрбээр больж, "Монголын либерал ардчилсан нам"-д ийн очсон.
  • Ө.Баяраагийн "Иргэний хөдөлгөөний нам"
  • Г.Ганбатын "Эх орончдын нэгдсэн нам"
  • А.Ганбаатарын "Социал демократ нам"
  • Ш.Төмөрсүхийн "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам" тус тус мөрийн хөтөлбөрөө өгөөд байна.
  • Н.Дашдаваагийн "Монгол Консерватив нам"
  • Г.Тэмүүжингийн "Дэлхийн монголчууд нам"
  • Э.Бямбацэрэнгийн "Ардчилал шинэчлэлийн нам"
  • Б.Батсүхийн "Гэр хороолол хөгжлийн нам"
  • "Буян"-гийн тодотголтой Б.Жаргалсайханы "Бүгд найрамдах нам"
  • З.Бат-Отгоны "Их Эв нам"
  • Х.Бат-Ялалтын "Монголын хүний төлөө нам"
  • Э.Оргилын "Монголын либериал нам"
  • Б.Батбаатарын "Иргэний зориг ногоон нам"
  • О.Заяагийн "Хөгжлийн хөтөлбөр нам
  • Б.Цацралын "Зон олны нам" нь "Эрх чөлөө эвсэл" нэр дор тус тус мөрийн хөтөлбөрөө өгчээ.

Нийт 27 нас, хоёр эвсэл болно.

Тэдний мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын хариу энэ долоо хоногт гарч, албан ёсоор 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эсэх нь тодорхой болох юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН

Урд нь Ял эдлэж байсан, янз бүрийн Сан, ЖДҮ, Концесс өвч үрэн таран хийж хэл аманд өртөж байсан, Хөгжлийн банкны хэрэгт Нэр холблгдсон, Оффшор данстай зэрэг Гэмт этгээдүүд УИХ-д нэр дэвшинэ гэхэд Төрдөө итгэх итгэл улам л байхгүй болжийно дөө,,,,,,

ИРГЭН
ИРГЭН

Үгийн алдаагаа хянах хэрэгтэй байна. Сайн ардчилсан иргэдийн оролцооны нэгдэл нам гэж байхгүй.Иргэдийн оролцооны нэгдэл нам гэж байгаа. Ядаж намуудын нэрийг зөв болгож бичих хэрэгтэй

Зочин
Зочин

Амжилт хүсье

Зочин
Зочин

Холбогдох утас байна уу

Зочин
Зочин

91144948 миний утас

Холбоотой мэдээ

Back to top button