"Ногоон автобус"-ны хэргийг шалгах түр хороо 14.00 цагт хаалттай хуралдана

Ногоон автобусын хэргийг Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ өнөөдөр /2024.04.01/ 14.00 цагт "Их Засаг" танхимд ХААЛТТАЙ хуралдахаар товложээ.
Тус түр хороо өнгөрсөн сард /2024.03.25/ хуралдаж, хянан шалгагч, шинжээч нараа томилсон. Үүнээс өмнө буюу гуравдугаар сарын 19-ний өдөр хуралдаж, даргаараа Ж.Бат-Эрдэнийг сонгосон.
УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
Тэд 318 тэрбум төгрөгөөр 2023 онд авсан "Ногоон автобус"-ны худалдан авалтыг шалгаж, энэ сард багтаан нээлттэй сонсгол хийхээ зарлаад байгаа билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ бовгор сахалт чадах болов уу холион бантан болгоноо мааш чадваргүй бовгор харагддаг
СҮНЭЭГ ОРУУЛААЧЭЭ АНУЖИНГА ХАС
Энэ баас чадах уу?