УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж, дүүг нь Б.Нандинболороор сольжээ

Хураангуй:

  • Ерөнхийлөгчийн садангийн дүү болох ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг Б.Нандинболороор сольсон томилгоог Засгийн газар хийлээ.
  • Энэхүү томилгоог хийх эрх нь ХЗДХ-ийн сайдын эрх хэдий ч, Засгийн газраар албажуулахдаа Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.

Дэлгэрэнгүй:

Засгийн газрын өчигдрийн /2024.04.03/ хуралдаанаар ШШГЕГ-ын дарга О.Амарсанааг чөлөөлж, түүний оронд хурандаа Б.Нандинболорыг томилох шийдвэр гаргасан. О.Амарсанаа нь эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг ийн шийдвэрлэсэн байна.

Тэрбээр, 2022 оны арваннэгдүгээр сарын 04-нд үүрэгт ажлаа хүлээн авч, томилогдож байсан.

Нэмээд мэдээлэхэд О.Амарсанаа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зээ дүү гэгддэг. Иймд ажлаас нь чөлөөлөхдөө Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр энэхүү халаа сэлгээг хийсэн аж.

ШШГЕГ-ын даргыг чөлөөлөх, томилох статус нь Хууль зүйн сайдын бүрэн эрхийн асуудал бөгөөд Засгийн газраар томилгоог дээрээ зөвлөлдөж ийн баталгаажуулсан гэсэн үг.

Б.Нандинболор, О.Амарсанаа хоёрын аль аль нь Хэнтийнх.

О.Амарсанаа нь, цагдаагийн хурандаа цолтой. 2021 оноос ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байжээ.

Б.Нандинболор нь, Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлж байсан. Улмаар ЧД-ийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагчаар ирж. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч болж байсан. Мөн Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн даргаар ажиллаж байжээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатарыг ажиллаж байхад түүний тушаалаар 2022.5.25-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга болж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
4 сар 4, 2024 08:56

amar amar hentiigees 1 nohoi bsan chl tavih um bna goe

Зам
Зам
4 сар 4, 2024 12:46

Амарсанаа удахгүй АТГ -н дарга болох тохироо хийсэн гэсэн

Иргэн
Иргэн
4 сар 4, 2024 09:11

ХИЙЖ ЧАДАЖ БАЙВАЛ АЛЬ АЙМАГ СУМ БАЙСАН Ч ЯАХАВ ДЭЭ. ИЛҮҮ ЮМ ХЭЛЖ БАЙДАГ ХҮМҮҮС ИХ БОЛЖЭЭ. АТААРХААД БАЙГАА ЮМ УУ ДАА.

ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ
4 сар 4, 2024 09:15

Нэг т�##�аасаа төрийн �##�быг ерөнхийлөгчийн танил т�##�, ах дүү, хамаатан саднаараа хааж байгаа мэт... Нөгөө т�##�аасаа төрийн �##�баныхаа хуулийг зөрчөөд байгаа мэт...Монгол улс хуультай л орон байлтай. Гэтэл ажил нь явдаггүй төрийн �##�баны хууль нь хүчгүйдээд бна уу гэлтэй. Шударгыг ярьсан нөхөр өөрөө шударгыг үзүүлэхгүй байгаа нь гайхмаар ч бас жигшмээр ч юм шиг....

Зочин
Зочин
4 сар 4, 2024 10:30

Хэнтийнх бишээ. Худлаа мэдээлэл. Тэнд томилогдож ажиллаж байсан л хүн. Угаас 21 аймаг тойруулаад л хорихтой газруудад томилоод ажиллуулж л байдаг

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:13

Хүрэлсүхээс их юм гарнаа ш�##�гаж чадахгүй нь мэдээж шүүдээ

Зочин
Зочин
4 сар 4, 2024 11:18

Хүрэлсүх нэрээ бодоод олны хэл амаас айсандаа зээ дүүгээ Хэнтийн худ гараар солиод наасан.

Өргөө
Өргөө
4 сар 4, 2024 11:46

Ура

Өргөө
Өргөө
4 сар 4, 2024 11:50

Нямбаагийн тавиулууд ихээ.Гокд хүртэл зөндөө шургуулаганууд бий.энхбат ингэдэг захир�##� гээд юуч мэдэхгүй дүнкүү гар байна.их зантай гэж яааваа.

иргэниргэниргэн
иргэниргэниргэн
4 сар 4, 2024 12:56

төрийн �##�ба төрлийн �##�ба болсны нотолгоо бат�##�гаа болж байна Хүрэлсүх Элбэгдоржоос илүү байна ш дээ

Зочин
Зочин
4 сар 4, 2024 20:51

Хэнтийнх ккк

Зочин
Зочин
6 сар 15, 2024 14:39

Хэнтий аймагт төрж өссөн бол сайхан л байж дээ. Шуурхай удирдлагын тасгийн даргаас хэтрэлгүй д. хур цолтой тэтгэвэртээ гарлаа уг нь Цагдаагийн дээд сургуулийг сайн дүнтэй төгсөөд, мөн сургуулиа академи болсон үед нь магистрийн зэрэг хамга�##�ж байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button