Германы канцлер БНХАУ-д айлчилж, ОХУ-д шахалт өгөхийг уриалжээ

Германы канцлер Олаф Шольц өнгөрсөн ням гарагт /2024.04.14/ хоёр талын эдийн засгийн харилцааны талаар хэлэлцэхээр БНХАУ-д айлчилсан юм. Шольц айлчлалынхаа хүрээнд Ши Жиньпинтэй мягмар гарагт /2024.04.16/ уулзжээ.
Тэрбээр Ши Жиньпинтэй хэлэлцэхдээ Украины дайны асуудал дээр ОХУ-д шахалт өгөхийг уриалсан байна. Шольц Х буюу хуучин Твиттер дээр бичихдээ “Тиймээс би Ши Жиньпинээс ОХУ-д нөлөөлж, Путинийг утгагүй дайнаа зогсоон, цэргээ татаж, аймшигт дайныг зогсооход уриалахыг хүссэн” гэсэн юм.
Ши Жиньпин ярианыхаа дундуур ирэх зургаадугаар сард болох Украины дайны талаарх энх тайвны хэлэлцээг дэмжинэ гэж хэлжээ. Үүний дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус уулзалтад БНХАУ идэвхтэй оролцсоноор энх тайван тогтооход тусалж чадна гэсэн байна.
Зургаадугаар сард Швейцарт болох тус уулзалтад ОХУ-аас оролцохгүй. Ийм учраас Ши Жиньпин энхийн замын шийдлийг хоёр тал хүлээн зөвшөөрч, талууд тэгш оролцох хэрэгтэй хэмээжээ.
Сүүлийн жилүүдэд ОХУ, БНХАУ хоёр эдийн засгийн хамтын ажиллагаа болон дипломат харилцаагаа нэмэгдүүлэх болсон. Хоёр улсын стратегийн түншлэл Украины дайн эхэлснээс хойш илүү бэхэжсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.