Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Сенатын танхим TikTok-ийг хориглож магадгүй хуулийн төслийг дэмжжээ

АНУ-ын төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ дөрвөн хуулийн төсөл бүхий багцыг дэмжсэн юм. Эхний гурван төсөл нь Украин, Израил, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын холбоотнуудад цэргийн тусламж илгээх тухай байсан.

Харин дөрөвдөх нь ByteDance компанийг БНХАУ-ын засгийн газартай холбоогоо таслахгүй бол АНУ-д тус аппликейшнийг хориглох талаар байсан билээ. Тэдгээр хуулийн төслийн багц дээр Сенатын танхим мягмар гарагт санал хураасан юм.

Санал хураалтаар сенатууд 79:18 харьцаатай тус хуулийн төслийн багцыг дэмжсэн. Одоо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурснаар хууль болж батлагдана. Байден өнөөдөр /2024.04.24/ төсөл ширээ дээр нь ирсэн дариуд гарын үсгээ зурна гэж мэдэгдсэн юм.

TikTok-ийн талаас мэдэгдэл гаргахдаа аппликейшнийг нь хоригловол 170 сая Америк хэрэглэгчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчинө хэмээсэн.

Байден төсөлд гарын үсэг зурах нь баттай тул ByteDance компани TikTok-ийн АНУ дахь хөрөнгөө 9 сарын дотор (3 сараар сунгах боломжтой) худалдаалах шаардлагатай болсон гэсэн үг. Хэрвээ хугацаанд амжиж зарахгүй бол АНУ-д TikTok-ийг хориглоно.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button