Б.Дэлгэрсайхан: Замын-Үүд, Цогцэций, Ханбогдыг хот, Гашуунсухайт, Шивээхүрэнг тосгон болгохоор хуульд өөрчлөлт орууллаа

Засгийн газрын хуралдааны мэдээллээр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүргийн ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Нийслэл хоттойгоо нийлж ажлын хэсэг гарч Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж өнөөдрийн хурлаар орууллаа.
Улсын болон орон нутгийн эрхтэй хот тосгоны байдал, нутаг дэвсгэр түүний удирдлагын нэгжийг шилжүүлэх асуудлыг энэ хуулийн хүрээнд хийж өгснөөрөө өнөөдөр улсын зэрэглэлтэй хот дөрвийг мөн орон нутгийн төвүүдийг өөрөөр хэлбэл 19 аймгийн төвийг орон нутгийн зэрэглэлтэй хот болгохоор хуучин байсан хот гэж нэрлэгдсэн байсан сумдыг орон нутгийн хот гэж нэрлэхээр шинэ өөрчлөлт оруулсан.
Мөн зарим төрийн үйлчилгээг хүргэх үүднээс хил хязгаарт тосгон байгуулах шийдвэр оруулж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд хот, Даланзадгад хот, Цогтцэций, Ханбогд сумыг хот болгох, Хангамандал, Гашуунсухайт, Шивээхүрэн гэх мэт боомтуудыг төвлөрсөн тосгон болгох нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан байгаа.
Үүний хажуугаар нийслэлийн дагуул хот Шинэ Зуун мод хотын эрхзүйн байдлын тухай хуулийг хамт өргөн мэдүүлэхээр ярьж байна. Засгийн газраас өнөөдөр гаргасан шийдвэр бол УИХ-д өргөн мэдүүлж, батлуулахаар оруулж байгаа юм" гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zamiin uud tsagtaa jijighen hot shig hot blaa odoo ter zaigui shavaaraldsan bgaa n yaj hot bolj hugjih ym ? 1970 d ond UBTZ.n zangilaa gej 2000 hun amtai salbar buriin ajil n jigdersen tseverhen hot bsn shuu !