УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Насанбилэгийн "Зүй ёс нам" сонгуулиас ухрав

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлж дууслаа. Энэ сарын 22-24-нд Үндэсний аудитын газарт 27 нам нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлж байсан бол өчигдөр СЕХ-нд 26 нам, хоёр эвсэл хүсэлтээ өгснөөр хаагдав.

Харин "Зүй ёс нам" сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Тус намыг 2019 онд Б.Насанбилэг нарын хүсэлтээр Улсын Дээд шүүх бүртгэж байв. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд "Зүй ёс нам" ХҮН болон Монголын социал демократ намтай хамтран “Зөв хүн электорат” эвслийг байгуулан оролцож байсан билээ. Энэ эвслээс ХҮН-ын дарга Т.Доржханд л парламентад сууж чадсан.

Намын дарга Б.Насанбилэгийн тухайд: Япон улсад 1998-2008 он хүртэл сурч, ажиллаж байжээ. Тодруулбал, Японы “Сожицу корпораци”-ийн судалгааны хүрээлэнд судлаачаар, Японы “Сожицу корпораци”-ийн Монголд дахь төлөөлөгчийн газрын дэд захирлаар, 2012 оноос тус газрын ерөнхий менежерээр, Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2014 оноос хойш ажиллаж байсан намтартай.


СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн нам эвслүүд:

  1. Монгол ардын нам
  2. Ардчилсан нам /АН/,
  3. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
  4. Үнэн ба Зөв нам,
  5. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/,
  6. Монгол Консерватив нам /МКН/,
  7. Монголын Социал Демократ Нам,
  8. Монголын хүний төлөө нам,
  9. Дэлхийн монголчууд нам (ДМН),
  10. Ард түмний хүч нам,
  11. Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/,
  12. Хөгжлийн хөтөлбөр нам,  
  13. Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/,
  14. Монгол шинэчлэлт нам /МШН/
  15. ХҮН нам /ХҮН/,
  16. Монголын Либерал нам /МЛН/,
  17. Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/,
  18. Иргэний хөдөлгөөний нам /ИХН/,
  19. Ардчилал шинэчлэлийн нам, 
  20. Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн.
  21. Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/,
  22. Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/,
  23. Их эв нам /ИЭН/,
  24. Иргэний зориг ногоон нам /ИЗНН/,
  25. Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/,
  26. Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн юм.
  1. Үндэсний эвсэл /МНН-МҮАН/,
  2. Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/,

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button