"Цавчаа ногоон"-ы нээлттэй сонсголын цагаас хойш татагсад хэн бэ

"Цавчаа ногоон"-ы хэргийг Хянан шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргалж буй. Тэрбээр түр хорооны хуралдаанаа хийж, нээлттэй сонсголоо товлон зарлах гэсэн боловч ирц нь бүрдэхгүйгээс хойшиллоо.
Хуралдаанаар эхний ээлжид товоо тогтоох бөгөөд энэ сарын 07, 08-нд товлохоор яригдаад байжээ. Мөн түр хорооныхоо дэг болоод гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг батлах ёстой байв. Иймд дараагийн хуралдаанаа энэ сарын 06-ны өдөр хийхээр тогтжээ. Хуулиараа нээлттэй сонсголын товыг тогтоочхоод долоо хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлэх учиртай. Тэгэхээр энэ сарын 10-ны үеэр болох хүлээлттэй байсан "Ногоон автобус"-ны хэргийн сонсгол 13, 14-ны үес болох чигтэй.
Хуралдааны ирцийг ямар гишүүд бүрдүүлэхгүй байгаа вэ.
Олонхийн төлөөлөл: П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Х.Ганхуяг
Цөөнхийн төлөөлөл: Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар эл түр хороонд багтдаг.
Тэд тайлангаа тавих нэрийдлээр орон нутгуудаар сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа юм. УИХ-ын гишүүн Д.Батлут гэхэд л Орхон Булган Хөвсгөл аймгуудаар, Н.Ганибал Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумдаар явна.
Ташрамд, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобусны” гэх тодотголтой хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа юм. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа аж.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ил тод ийм хэргээр сонсгол хийж яадаг юм. Гэмтнүүд өөрсдийгөө өмөөрөөд дуусна. Зүгээр л тэр ял шийтгэлийг нь өгөөд явуулах хэрэгтэй
Б�##�иар завааан хүний мөсгүй амьтад
Gemt hun gelbelzeneeee gej
Хичнээн зугтааавч бурхан нэг эдлэх ёстой үйдийг нь үүрүүлнэ л дээ
hichneeeen zugtaaaw gej deee
Сумкаг яагаад дуудахгүй бна
Ман хүсвэл хүссэн цагтаа хийж чадна, гол Ман л хүсэхгүй байна.
Иймэрхүү мөнгө идсэн нь тодорхой хэргүүдийг МУ-ын Шүүх шүүдэг биш билүү? Ер нь тэгээд МУын Их Хур�##� нь хууль бат�##�даг биш Авилга, Албан туша�##�ын гэмт хэргүүдийн СОНСГОЛ явуулдаг байгууллага байхаар хуульчилж өгвөл яасын? Энэ СОНСГОЛ гээд байгаа нь Гэмт хэрэгтнүүддээ хариуцлага тооцож чадахгүй, зүгээр л Та нарын ийм ийм ХЭРГҮҮДИЙГ бид мэдэж байгаа шүү гэсэн анхааруулга, сүрдүүлэг маягийн л юм болоод байх шиг байхын.
Г.Тэмүүлэн хулгайч хэрэг шүүх болж байна уу. Өөр хүн олдоогүй юмаа даа