Гадаад мэдээДЭЛХИЙ

Путин стратегийн холбоогоо бэхжүүлэхээр БНХАУ-д айлчилж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөө өглөө /2024.05.16/ Бээжинд газардсан байна. АНУ-ын геополитикийн хамгийн том хоёр өрсөлдөгч болох БНХАУ, ОХУ нь энэ айлчлалаар стратегийн холбоогоо бэхжүүлнэ гэж Кремль найдаж байгаа юм.

Украины дайн эхлэхээс өмнө, 2022 оны хоёрдугаар сард хоёр улс хязгааргүй нөхөрлөлийн тунхаглалд гарын үсэг зурсан билээ.

Путин өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.05.07/ ерөнхийлөгчийн тангаргаа тав дахь удаа өргөж, албан үүргээ хүлээн авсан. Энэхүү айлчлал нь түүний ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоноосоо хойш анхны удаа хийж буй төрийн айлчлал юм.

Анхны айлчлалаа Путин БНХАУ-д хийж байгаа нь өөрийн тэргүүний зорилго, Ши Жиньпинтэй хувийн харилцааны хувьд гүн гүнзгий байдлын талаар олон улсад мессеж өгч буй явдал.

Бээжинд газардахаасаа өмнө Путин “Xinhua” агентлагтай ярилцлага хийсэн юм. Тус ярилцлагадаа тэрбээр Ши Жиньпинийг ОХУ-тай үндэсний ашиг сонирхол, гүн гүнзгий харилцан итгэлцэлд суурилсан стратегийн түншлэлийн харилцаа байгуулахад тусалсныг нь сайшаажээ.

Тэрбээр “ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсныхаа дараа анхны айлчлах улсаар БНХАУ-ыг сонгосон нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button