Д.Сумъяабазар Х.Нямбаатарт "ажлаа" өгч, суларна

Ирэх даваа гарагт |2024.05.20| МАН бага хурлаа зарлаж, УИХ-ын сонгуульд нэр дэвших 78, жагсаалтад дэслэгдэх 48 нэрсээ зарлаж, СЕХ-д материалаа хүргүүлэх ажлаа эхлүүлэх юм. Үүнээс өмнө энэ амралтын өдрүүдээр Нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, даргаа солихоор бага хурлаа зарласан байна.
Нийслэлийн МАН-ын хороог эдүгээ хотын дарга Д.Сумъяабазар хариуцаж буй. Тэрбээр 2018 оноос хойш тус намын хороог удирдаж, 2020 оны УИх-ын сонгуулиар багаа ялуулсан.
Хотын даргын ажлаа өгөхдөө "Нийслэлийн МАН-ын хороогоо би өгөхгүй, өөрөө удирдаад явна" хэмээж байв. Үүний дараа Нийслэл дэх МАН-ын хорооны сонгуулийн штабыг Д.Сумъяабазар удирдаж, Х.Нямбаатар ерөнхий менежерээр нь ажиллахаар болсноо зарлаад байсан юм.
Гэвч ногоон автобусны хэрэг эдүгээ шалгагдаж, УИХ-ын түвшинд нээлттэй сонсгол явуулах асуудал хүлээгдсээр байна. Үүний гол буруутнаар Д.Сумъяабазар нэрлэгдэнэ. Нууцын зэрэглэлд худалдан авалтыг нь оруулж байгаад, хагас жил дамнуулан сунжруулахдаа хуучин автобус шахчихсан үйлдлийг олон нийт өршөөж үзэхгүй.
Энэ зүй бус ажилд Д.Сумъяабазар оролцоогүй байлаа ч тэр баг ахалж, хотыг тэр чигт нь даргалж байсан. Тэгэхээр буруутан л болох юм.
Эдүгээ олон нийт Оюутолгойн асуудлаар гурван шатны шүүх дамнан буруутай нь дэнслэгдсэн ч Дээд шүүх дээр цагаатгагдсан С.Баярцогтыг хүлээж авахгүй байна. Хуулийн салбарыг нэг хэсэг тэр чигт нь атгасан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Яг ийм дүрүүдтэй ногоон автобусны асуудлаараа Д.Сумъяабазар зэрэгцчихээд байна.
Хөшигний ард намын удирдлагууд нь ногоон автобусны сонсголыг чадах хэрээр бүдгэрүүлж, Д.Сумъяабазарыг ял авахгүй байхад анхаарна гэдгээ амласан гэгдэж буй. Ингэснээр түүнд УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших мандат олгохгүй гэдгээ ч яг таг илэрхийлсэн гэгдэж байна.
Улмаар хотын сонгуулийн багийг Д.Сумъяабазараар ахлуулж орохгүй, Х.Нямбаатарт эрх мэдлийг нь өгөхөөр тохирсон байна. Энэ хүрээнд тэрбээр өчигдөр нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаа өгөх өргөдлөө өгсөн гэгдэв. Саяхан МАН-ын генсек Д.Амарбаясгалан Д.Сумъяабазарыг шалгагдах ёстой дүрээр нэрлэсэн. Хөшигний ард удаан үргэлжилсэн тэдний түнжин муу байдал ил гарах болсноор Д.Сумъяабазарын улс төрөөс бүр мөсөн явуулах чиг ч ажиглагдах болов.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөр хүн хүн өрсөлдөх хэрэгтэй дээ
Гарчигаа жаахан буруу өгчжээ ! "Сумьяабазар Нямбаа тарт шанаа өгөөд шоронд явна"
гэвэл зөв биш үү ?
10 н дотор нэмэж хасаж чадахгүй Ийм амьтнаар УУХҮн сайд айн бас хотын дарга болгоод зогсож байдаг бид ч сайхан гарууд шүү
Тэнэгүдл сонгооо биздээ энэ бузруудыг
Цагаачийг цагаа хатгав, цагаан морийг ногоо хатгав гэгчээр өөрөө унасан хүүхэд уйлдаггүй л гэдэгсэн дээ,
сумъяабузар болноо зөндөө хишиг хүртсэн шун�##� хэмжээтэй байв�##� зохино. дүүгийнхээ луйвардсан циркийг хотдоо авч өгөх сэтгэлгүй долгорсүрэн зааны хүүхдүүд хватит.
ногоон автобусны гол хүн нь сумъяабузар гэж гэрчилж �##�лаадаа уг нь хэргээ ганцаараа даана гэж орчихоод тэнүүн огнооны захир�##� яагаад муричихав. бодвол сумъяа нөгөө нөхрийгөө гаргуунд нь хаяж буруутав бололтой
Сумка одоо ямарч карьергүй боллоо одоо бөхөө цоллоод сууж бай
УРДАХ НЬ УЛ ХОЙД НЬ ЗУЛ ГЭГЧЭЭР НЭГНИЙХЭЭ МУУГ ҮЗЭХ ЯМАР ДУРТАЙ ЮМ БЭ ДЭЭ ТЭГЭЭД НЭГ ТИЙМ ХЭСЭГ МУУХАЙ ХОРОН САНААТАЙ ДАНДАА ХЭРҮҮЛ ХӨӨСӨН ХЭСЭГ БҮЛЭГ ХҮМҮҮС БАЙДАГ БОЛОЛТОЙ