Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайванийн шинэ ерөнхийлөгч БНХАУ-ыг сүрдүүлгээ зогсоохыг уриалжээ

Нэгдүгээр сард Тайваньд парламент болон ерөнхийлөгчийн сонгууль болсон. Парламентад сөрөг хүчний Гоминдан нам ялсан бол ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан Прогрессив намын Лай Чинтэ гарч ирсэн юм.

Тэгвэл даваа гарагт /2024.05.20/ тус улсын ерөнхийлөгчөөр найман жилийн турш ажилласан Цай Инвэнь ажлаа Лай Чинтэд хүлээлгэн өгсөн байна.

Тангараг өргөж албан тушаалаа хүлээн авсны дараа Лай Чинтэ үг хэлэхдээ БНХАУ-ыг улс төр, зэвсэгт хүчний сүрдүүлгээ зогсоохыг уриалжээ.

Тэрбээр Тайванийн хоолойд болон бүс нутагт тогтвортой байдлыг хамгаалах дэлхийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг Тайваньтай хуваалцаж, дэлхий нийтийг дайны айдсаас ангид байлгахыг Хятадад уриалсан юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч “Тайванийн тусгаар тогтнол бүтэхгүй. Ямар ч шалтаг, үг ашигласан бай Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж, салан тусгаарлах нь бүтэлгүйтэх нь дамжиггүй” хэмээжээ.

Тайванийг БНХАУ өөрийн эзэмшлийн газар нутаг гэж үздэг. Хятадын засгийн газар хэзээ нэгэн цагт Тайванийг БНХАУ-д нэгтгэнэ гэдгээ амлаж, үүний тулд хүч ашиглахад ч бэлэн хэмээсэн байдаг.  

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button