Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Японы төв банк иений ханшийг өсгөхийн тулд 62 тэрбум ам.доллар ашиглажээ

Дөрөвдүгээр сарын 26-наас 5-р сарын 29-ний хооронд Японы төв банк олон жилийн доод хэмжээнд хүрч унаад байсан иений ханшийг өсгөхийг тулд 9.78 их наяд иен (62.2 тэрбум ам.доллар) ашиглажээ.

Өмнө нь Японы төв банк 2022 оны аравдугаар сард нэг ам.доллар 152 орчим иентэй тэнцэх үед 9.2 их наяд иений (60.78 тэрбум ам.доллар) интервенц хийсэн юм.

Дөрөвдүгээр сарын 29 болон тавдугаар сарын 2 нь төв банкнаас арга хэмжээ авахад чухал өдрүүд байжээ. Учир нь нэг ам.доллар 160 иенээс их арилжиж байснаа бага зэрэг буурсан.

Өмнө нь төв банк нэг ам.доллар 152 иентэй тэнцэх үед арга хэмжээ авсан хэр нь энэ удаа 160 хүрэхэд арга хэмжээ авсан нь сонирхол татаж буй.

“MUFG Bank”-ийн ахлах шинжээч Тэппэй Ино “Хэрвээ хөндлөнгөөс оролцоогүй бол ам.долларын ханш 160 иенээс дээш хэвээр үлдэж, иений ханш улам сулрах зам нээлттэй үлдэх байсан. Ийм учраас интервенц тодорхой нөлөө үзүүлсэн” гэсэн байна.

Харин “NLI” судалгааны хүрээлэнгийн Цуёоши Үэно эрт арга хэмжээ авах ёстой байсан хэмээсэн юм. Тэр “Хэрвээ тэд эрт арга хэмжээ авсан бол иен ингэж сулрахгүй байсан. Бас интервенцийн мөнгөн дүн бага байх магадлалтай байсан юм” гэжээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button