Top StoriesУлс төрийн халуун сэдэв

А.Лукашенко зүгээр ч нэг ирээгүй. Харин бид ТУСГААР УЛС

Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Лукашенко манай улсад айлчилж байна. Тэр өнөөдөр буцна. Нөгөө алдарт А.Лукашенко шүү дээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр, зургадугаар сарын 1-нд ирсэн ч гол уулзалт, санамж бичиг байгуулах ажлаа өчигдөр амжуулав. Ирснээс нь хоёр өдрийн дараа төв талбайд хүлээн авлаа. Дөрөв хоног багагүй урт хугацааны айлчлалд тооцогдоно.

Хоёр орны төрийн тэргүүн хамтарсан мэдэгдэл хийх үеэр манай Ерөнхийлөгч бэлтгэсэн үг уншсан бол А.Лукашенко эгээ л өөрийн орны ард түмний өмнө илтгэл тавьчих шиг болов. Түүндээ,

  • УИХ-ын сонгуулийн өмнө айлчилж таарсан маань нэн чухал
  • Танай гадаад бодлогыг бид ойлгодог буюу “Бид ойролцоо”
  • Хамтын ажиллагааг бүрэн хэмжээнд өргөжүүлмээр, хөгжүүлмээр байна. Манай Нийслэлийн хүссэн газарт нэрийн барааны дэлгүүрээ нээ. Тоног төхөөрөмж ав, залуусаа манайд сурга
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай талыг харлуулж буйд эмзэглэж байна. Барууны хэвлэл мэдээлэлд ч тунгааж ханд
  • Украины асуудалд баруун буруутай, ОХУ энхийг эрхэмлэсээр өдийг хүрч байна. Үүнийг сайн ойлго
  • Бид бол үргэлж ОХУ-ын талд зогсох болно гэсэн түлхүүр өгүүлбэрүүдийг хэлчихлээ.

А.Лукашенкогийн айлчлал тодорхой хүрээнд нэн анхаарал татаж байна. Барууныг дэмждэг “No War” хөдөлгөөн ч Украины туг барьж зогсохоо мартсангүй. Тэдний зүгээс ихээхэн радикал мэдэгдэл хийж, “Дайны гэмт хэрэгтнийг орогнуулснаараа манай улс хоригт орох хэмжээний үйлдэл хийчихлээ” гэж байна.

“Хойноос ирээд хот манайх” гэгчээр аашлав хэмээн дургүйлхэх хэсэг гарч ирж буй.

Тэр бол Беларусийн анхны бөгөөд одоогийн Ерөнхийлөгч (Тэр утгаар Европын сүүлийн дарангуйлагч гэгддэг), хүч хэрэглэх хэлбэрээр асуудлыг шийддэг намтартай, Владимир Путиний ойрын түнш, энэ факт. Фактаа байг гэхэд де-факто юм.

Өмнө нь 1992 онд А.Лукашенко парламентын гишүүн байхдаа манайд ирж байв. Түүнээс хойш 32 жил өнгөрсөн байна. 32 жилийн дараа гэнэт, хөрш орны хэмжээнд жишигдэхүйц олон тооны санамж бичиг “өвөртлөөд” ирсэн нь санамсаргүй хэрэг биш. Энэ хооронд сайд нарын түвшний уулзалт, яриа хэлэлцээр өрнөж байсныг мөн мартаж болохгүй.

Нэгт, саяхан ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров “ШХАБ-д элсэх хамгийн өндөр боломжтой орон бол Монгол” гээд мэдэгдчихсэн. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө. ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр. Хойд хөрш Монголыг ШХАБ-д элсүүлэх сонирхолтой байна.

Хоёрт, Орос-Украины асуудалд бид дундын байр суурь баримталдаг. Аль нэг талд ордоггүй. Энэ жил дахиад хоёр талыг хэлэлцээрийн ширээний ард суулгах “Минск-3” уулзалт болох хүлээлттэй. Энэ уулзалт Беларусийн нийслэлд болдог.

Гуравт, Манай УИХ-ын сонгууль болоход сар хүрэхүй хугацаа үлдээд буй. Яг өмнө Беларусийн Ерөнхийлөгч төрийн дээд хэмжээний айлчлал зохион байгуулж буй нь өөрөө илэрхийлэл бүхий. Энэ бол төрийн эрх барих дээд байгууллагаа төвхнүүлэх, бүрдүүлэх үйл явц.

Үүний дээр А.Лукашенкогийн хэлсэн үгсийг эш татаад харвал, манай олон улсын тавцанд илэрхийлэх байр суурь, гадаад бодлогод нөлөөлөх гэсэн оролдлого бийг харж болно. Ер А.Лукашенкогийн ард Владимир Путин бий гэдэг логикоор нөхцөл байдлыг дүгнэвэл, ОХУ-аас парламентын сонгуультай жил ирсэн ээлжит “анхааруулга”.

“Та нар нүүгээд явчхаж чадахгүй шүү!”

Энэ жил Путин өөрөө ч Монголд ирэх сурагтай байгаа.

Гэхдээ эдгээр бүхэн нь хийсвэр гаргалгаа гэдгийг ч дурдах ёстой. Учир нь А.Лукашенко ирснээр биднийг ШХАБ-д элс, Орос-Украины асуудалд хойд хөршийнхөө байр суурийг дага гэж тулгасан байх бодит баримт бөгөөд үндэслэл үгүй. Нөгөө талаар, энэхүү төрийн дээд хэмжээний уулзалт бодит хөрсөн дээрээ ямар хүрээнд болж өнгөрснийг ерөнхий тоймлож харвал зохино.

“Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ” тэргүүтэй 12 санамж бичгийг үзэглэсэн. Эдгээрийн дийлэнх нь “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” зэрэг үндэсний хөтөлбөрт уялдах, дэмжих агуулгатай. Манайд ашигтай гэсэн үг. Нөгөө талаар гадаадын улс оронтой найрсаг дипломат харилцааг өргөжүүлэх нь үргэлж сайн зүйл. Бид олон тулгуурт гадаад бодлоготой орон.

Айлчлалын хамгийн бодит бөгөөд албан илэрхийлэл нь “Хоёр орон хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах, хөгжүүлэхэд санал нэгдлээ” гэсэн энгийн өгүүлбэр.

Үүний дараа Беларусь ч, Монгол ч тусгаар тогтносон, бүрэн эрхт орон юм. Өөрсдөө гадаад бодлогоо мэддэг, удирдан явуулдаг. Хэдийгээр манай хоёр орон далайд гарцгүй ижил талтай ч гадаад бодлого нь өөр. Бид бол нэн тэргүүнд хоёр хөршөө чухалчилж, үүнийг гуравдагч хөршийн орнуудтай харилцах замаар тэнцвэржүүлэхийг эрмэлздэг. Харин Беларусь ОХУ-ын талыг шууд баримталдаг, аялдан дагах бодлоготой. Энэ ялгааг аль аль тал нь хүндэтгэх ёстой. Бид ч, тэд ч.

Харин А.Лукашенко “Биднийг дайсан мэт хүлээж авч буйд эмзэглэж байна” хэмээсэн нь дипломат айлчлал хийж буй улс орны иргэдэд, өөрсдийгөө эерэгээр ойлгуулах гэсэн оролдлого байж болно. Магадгүй тэр зургадугаар сарын 1-нд гарсан Баабарын нийтлэлийг уншсан биз. Өөрийг нь “Цуст дарангуйлагч” хэмээсэн байгаа. Харин А.Лукашенко тийм мэдэгдэл хийснээр дипломат ёсыг үл хүндэтгэсэн, зөрчсөн эсэхийг мэргэжлийн хүмүүс хэлнэ биз. Заавал цаас харж унших номтой бол биш. Өөрийн байр суурь, ашиг сонирхлыг илэрхийлэх анхдагч санаа зорилго нь гол.

Олон улсын эрүүгийн шүүх А.Лукашенког баривчлах тушаал гаргаагүй байгаа. Харин түүнийг айлчлахын өмнөхөн "А.Лукашенког ICC баривчлахаар тушаалаа, гишүүн орны хувьд бид ирмэгц нь түүнийг гавлах ёстой" гэсэн хуурамч мэдээлэл түгсэн нь анхаарлын төвд ороод байв.

Нэг үгээр бидэнд туйлшрал л дэмий байна.

Гадаад бодлого мэддэг хүмүүс бол энэ асуудалд хэт хийсвэр хандаж, сүржин прогноз зурахаас татгалзаж буй. Эрх зүйн хүрээнд бүх үйл явц өрнөнө. Манайд тодорхой хэмжээнд тулгалт хийж, эсвэл зарим асуудалд уриалсан байв ч хэрхэхээ бид л шийдэх нь үнэн юм.

Энэ хүрээнд яригдах дэд сэдэв нь, манай Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан хоёр хөрштэйгөө үргэлж эвийг эрхэмлэх ойлголт. Заавал хуучин нийгмээ санагалзах, эсвэл шүтэн бишрэх, аялдан дагах тухай мушгин гуйвуулах албагүй. Газар зүйн тэргүүтэй гарцаагүй нөхцөл байдал хийгээд онолоос урган гардаг зүйл бол геополитик. Геополитик эргээд үндэсний ашиг сонирхлыг л хангах, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалахад чиглэдэг.

Харин ОХУ хийгээд БНХАУ-ын эсрэг гадаад бодлоготой, өрнөдийн орнуудын гол тоглох цэг Монгол болсоор ирсэн. Лав сүүлийн 30 гаруй жил. Энэ өрнөлийг бид хэрсүү ухаанаар, ашигтай болгож хувиргадаг байх ёстой. Харин хоёр хөршийнх нь эсрэг турхирах бодлогын золиос болоод байвал, энэ эргээд аюулгүй байдал, тусгаар тогтнолд халтай. Ингэж турхирдаг хүмүүс бүх шатанд бий нь үнэн.


Ерөнхийлбөл, А.Лукашенко мэдээж зүгээр ч нэг ирээгүй. Үүгээр бид, хойд хөрш бидэнд нөлөөтэй хэвээр гэдгийг ойлгох боломжтой.

Харин ингэлээ гээд мөнхийн хөрш рүүгээ ноцвол эргээд “бариулна”. Олон тулгуурт гадаад бодлоготой, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсын хувьд тун мэдрэг ажиллах ёстой. Орос-Украины асуудалд хэрхэхээ, ШХАБ-д элсэх эсэхээ бид л шийднэ. Үүнд манай төрийн тэргүүний, Гадаад хэргийн сайдын, бусад мэргэжлийн зөвлөх хүмүүсийн үүрэг оролцоо л нэн их юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 4, 2024 10:53

Бид мөнхийн хоёр агуу хөрштэй учраас энэ хоёртойгоо түүз байхад бусад улсаас айх шаардлагагүй. Лукашенко бол улс орноо маш зөв удирдаж байгаа агуу удирдагч хүн шүү. Баабар гэх үл бүтэх этгээд тэргүүтэй улс орныхоо эсрэг ажилладаг хэсэг нөхөд хамар доорх ангархайгаа хамхиж яв. Ер нь сурч чаддаггүй, ажил хийж чаддаггүй, ёс зүйгүй, хариуцлагагүй этгээдүүд 1990 оноос хрйш г�##�зуураад хэн ч биш болсон шүү.

Зочин
Зочин
6 сар 5, 2024 14:34
Reply to  Зочин

чам шиг ийм ухаанд ухна үхчихсэн, эргүү ац ийм юм ярина, Энэ 2 хөрш чинь хөгжүүлэх ч үгүй, дарамт хавчлагандаа байлгах сонирхолтой байгаа учир бид баруун тийш чиглэсэн 3 дагч хөрш гээд бас арга гарг�##�гаа хайгаад байгаа м�##�даа, үхэр минь

Зочинзочин
Зочинзочин
6 сар 5, 2024 08:19
Reply to  Зочин

Тиим шүү

Зочин
Зочин
6 сар 4, 2024 11:19

Путин Лукашенко нарыг дайны гэмт хэрэгтэн гэдгийг АНУ ЕХ хоёр л зарласан болохоос дэлхий зарлаагүй. Дэлхийд АНУ, ЕХ с гадна Ази, Африк, Арабын орнууд байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 11:24

П�##�естины өчнөөн мянган иргэдийг хот тосгонтой нь хядаж байгаа Израйлийг яагаад дайны гэмт хэрэгтэн гэж зарлахгүй байна вэ гэхээр ард нь Америк дэмжээд байгаа учраас тэр.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 12:02

лукашенко бол бас л дэлхийд нэртэй удирдагч даа з�##�ьтай сэргэлэн хүн дээ ирсэнд нь баярттай байна

Монгол улс
Монгол улс
6 сар 4, 2024 12:03

Хараад идсэн но вартайгаа �######� гүлэгнүүдээ !

Монгол улс
Монгол улс
6 сар 4, 2024 12:04

Хара�##� идсэн но вартайгаа �######�аарай !

Зочин
Зочин
6 сар 4, 2024 12:38

Хэнийг дайны гэмт хэрэгтэн гэхийг АНУ гэх анархист улс мэддэг юм уу. Тэгвэл яагаад израйль гэх америкийн хараат гар хөлийг дайны гэмт хэрэгтэн гэхгүй байгаа юм бэ? Орос орон өөрийн охос үндэстнээ хамга�##�ахын төлөө энэ украйнд орсон. Зеленский гэх хар Писта орос хүмүүсийг бөөнөөр буудан устгах мөн бөөнөөр шатааж устгах нацист үйл ажиллагаа явуулж Америкийн гар хөл болсон шүү дэж.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 12:42

Америк тэргүүтэй НАТО-г дэмжигч манай монголын анархистууд тэр украйндаа очиж оростой байлд. Украйн байлдах цэрэггүй болсон гэсэн ёстой хохь чинь зеленский гэх хошин шогийн с�##�бадайгаар удирдуулсан улс сөнөх нь гарцаагүй. Манай анархист попууд үүнээс сургамж ав.

ggsss
ggsss
6 сар 4, 2024 13:28

Манайд путины төлөөний хүн болж дарамтлахаар ирсэн нь ойлгомжтой Сүүлийн 30 жил барьж байгаа манай гадаад бодлого бахархамаар Дундыг барьж 2 т�##�д ашигтай ажилласан нь бидэнд хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 4, 2024 13:31

putlers cock sucker lukashenko

Иргэн
Иргэн
6 сар 5, 2024 12:39
Reply to  Зочин

Монголоор бичээч, харин хара�##�ын үг хэрэглэхгүйгээр.

иргэн
иргэн
6 сар 4, 2024 15:32

Лукашщнког хүлээж авсан нь зөв өө. Бид тэнцвэртэй бодлого барина. Герман, Францын Ерөнхийлөгч нар ирсэн. Бүгдтэй адил тэгш, тэнцвэртэй харилцах хэрэгтэй. Улсын эрх ашиг нэгдүгээрт. Байд�##� эвгүйтээд хоёр хөрш хилээ хаана гэвэл бид чинь хаачих билээ дээ. Аа бас агаарын хилээ давхар хааж ч болно ш дээ.

Зочин
Зочин
6 сар 4, 2024 21:03

Маш сайн удирдагч

Зочин
Зочин
6 сар 4, 2024 21:14

Дэлхийн �##�ь нэг улсын удирдагч нөгөө ул�####�а айлчилаад л явдаг биз дээ. Энгийн байдаг л үзэгдэл. Беларус улсын ерөнхийлөгч манай улсад ирээд явсан нь сайн хэрэг. Буцаагаад манай ерөнхийлөгчийг урих байх.

Зоч
Зоч
6 сар 4, 2024 22:51

Зөв удирдагч, хурдан дайчин зөв удирдагч даа

Уулын өвгөн
Уулын өвгөн
6 сар 5, 2024 04:37

Маш зөв баабар хэмээгч буруу ишлэсэн сүх шиг б�##�айрдаг хогийн амьтан долоон уулын цаагуур д�##�д ор.Саваагүй нохой саранд хуцдаг юм. Монголд харах царайнаасаа олиггүй нь танигдсан адгийн шаар

Холбоотой мэдээ

Back to top button