Ж.Батсуурь, Н.Ганибал нарын Сүхбаатар дахь сүлжээ #2: Г.Чинтөмөрийн барьсан зочид буудал, орон сууцанд холбогдох “мөнгө угаалт”

Бид өмнөх нийтлэлдээ “Сүхбаатар аймагт 1989 онд төгсөгчдийн холбоо” гэх байгууллагын сүлжээнд Ж.Батсуурь, Н.Ганибал нарын нөлөө хэрхэн өргөжин тэлж нэг төгсөлт, гэр бүлийнхнийхээ хүрээнд тендер, үл хөдлөх хөрөнгө, газрын асуудлуудад холбогдсон талаар өгүүлсэн.
Одоо энэ ерөнхий схемийг улам нарийсгая.
Н.Ганибалыг “санхүүжүүлэгч” Г.Чинтөмөр гэж хэн бэ?
Ерөөс Ж.Батсуурь Сүхбаатар аймагт Засаг даргаар ажилласан 2012-2015 оны үед л Н.Ганибалыг өөд татаж, ХХААХҮЯ-нд ажилд оруулсан гэдэг. Энэ үед тэдний хамтран зүтгэдэг МоАХ улстөрд хүчтэй, “Женко” Х.Баттулга ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байв.
Н.Ганибал өөрт бөгөөд Сүхбаатарын фракцад бизнесийн түшиг тулгуур болох бүтцээ голчлон бэлтгэсэн. Энэ бол 2020 оны УИХ-ын сонгуульд нь санхүүжүүлж, тусалж ирсэн гэгддэг Г.Чинтөмөр юм.
Г.Чинтөмөр бол Сүхбаатарын "гарал"-тай хүн.
Тэрбээр “Жи энд юу голд”, “Ихэрхөшөөт”, “Талын эрэлчин групп”, “Ди жи фрэйндс” зэрэг компанитай. Баянхонгор аймагт алтны орд эзэмшдэг. Түүнчлэн Г.Чинтөмөр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дэд тэргүүн мөртлөө Хэнтийд “Бор-Өндөр хотын иргэдийн зөвлөл” ТББ-д алба хашиж байжээ.
Дүү Г.Чингэлийн бизнесийн сүлжээ
Н.Ганибалын ойрын хамтрагч Г.Чинтөмөр Сүхбаатарт “Дарьганга” өндөр зэрэглэлийн зочид буудал, 14 давхар “DG Tower” барилгуудыг барьсан. Үүгээр тогтохгүй, барилга, уул уурхайн салбарт жаалсан нэгэн юм.
Г.Чинтөмөрийн дүү Г.Чингэл гэхэд “Аранжинболд” ХХК-ийн захирал. Тус компани Дорнод, Дорноговьд уул уурхайн нийт таван тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Мөн дахиад “Оргилмоунт” ХХК-тай, тэр нь Баянхонгорт алтны гурван шороон ордын лицензтэй. Түүнчлэн 50 хувь эзэмшдэг “Грандтерра” ХХК нь Дорнодод мөн нэг лиценз эзэмшинэ. Харин “Грандтерра”-гийн нөгөө 50 хувийг эзэмшдэг Н.Баярсайхан гэгч нь Г.Чинтөмөрийн “Талын эрэлчин групп”-ийг мөн хамтран удирддаг байна. Мөн Г.Чингэл “Дорнын арвин жонш” компанийн 50 хувийг эзэмших замаар “Билэгтөгс дэлгэр” ХХК-ийг өмчлөх бол энэ нь дахиад Дорнодод лицензтэй.
Г.Чингэлийн хүрээнд нийт 10 уул уурхайн лиценз байна. Үүний дөрөв нь Дорнодод. Гэтэл Г.Чингэлийн хадам аав Г.Болдбаатар нь Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн АН-ын дарга асан нэгэн аж.

Г.Чингэлийн бизнес уул уурхайгаас гадна олон төрөл. “Саруул шилтгээн”, “Саруул шилтгээн сервис”, “Саруул шилтгээн барилга”, “Альтернатив энержи”, “АБ финанс”, “Аранжинболд экьюпмент” гээд барилга, ББСБ-ын салбарт ч ажиллана.
“Дарьганга” зочид буудлыг Г.Чинтөмөр барьж, Ж.Батсуурь, Н.Ганибал нар тууз хайчилжээ
Г.Чинтөмөрийн дүү уул уурхайд, өөрөө барилгын салбарт голчлон нөлөөлдөг нь үүгээр харагдаж байна. Харин барилга талд нь Н.Ганибал ихээхэн оролцож ирсэн.
Тухайлбал, Сүхбаатарт баригдсан “Дарьганга” зочид буудлыг хамгийн түрүүнд нэрлэж болно. Гүйцэтгэгч нь Г.Чинтөмөр, Т.Баярхүү нарын “Ди жи фрэйндс”.
“Дарьганга” зочид буудлыг нээхэд Н.Ганибал, Ж.Батсуурь нар тууз хайчилжээ. МОНЦАМЭ-д нээлтийн үйл ажиллагааг мэдээлэхдээ “Гүйцэтгэгч компанийг нутгийн бизнес эрхлэгч залуус хамтран байгуулсан. Тэд хөрөнгөө гаргаж, нутгийн удирдлагууд бодлогоор дэмжсэнээр Сүхбаатар аймаг өндөр зэрэглэлийн зочид буудалтай боллоо” хэмээн бичжээ.

Хөшигний ард, тус зочид буудлыг байгуулахын тулд газар чөлөөлөх нэрээр төсвөөс 400 сая төгрөг гаргуулсан ч гэгдэнэ.
Г.Чинтөмөрийн энэ “Ди жи фрэйндс” компани нь УИХ-ын гишүүн Н.Ганибалыг сүүлийн жилүүдэд дэмжиж, санхүүжүүлж яваа гэх.
Н.Ганибалын үүсгэн байгуулсан “Бу даймонд” ХХК, Ж.Батсуурийн зөвшөөрөл өгсөн газарт орон сууж барьжээ
Дараа нь, мөн Сүхбаатарт босгосон “Даймонд” орон сууцны хорооллын тухай асуудал онцгой анхаарал татах юм.
Тус орон сууцны хорооллыг “Бу даймонд” гэх компани барьжээ. Харин Н.Ганибал 2019 онд өөрөө тус компанийг үүсгэн байгуулсан байх юм. Дээрх “Ди жи фрэйндс” ХХК-ийг Г.Чинтөмөрийн хамт хамтран эзэмшдэг Т.Баярхүү нь 2020 онд Н.Ганибалын “Бу даймонд”-ыг удирдаж байжээ.
Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг дарга байхдаа газрын захирамжийг гаргаж өгсөн нь анхаарал татна.
“Даймонд” хорооллыг барихад Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга, нийтлэлийн өмнөх дугаарт бичигдсэн Д.Хосбаяр ч хөрөнгө оруулсан гэх мэдээлэл чих дэлслээ.
Г.Чинтөмөрийн хамт “Ди жи фрэйндс”-ийг эзэмшдэг Т.Баярхүү нь өдгөө барилгын салбарт тусдаа компани байгуулж, өөрийнхөөрөө замнаж буй залуу бизнесмэн.
Харин Г.Чинтөмөрийн Сүхбаатар аймагт байгуулсан “Ди жи тауэр” гэх барилга урьд нь орон нутгийн өмч байсан бөгөөд хувьчилж, өөд татахад нь мөн л нутгийн удирдлагууд нөлөөлсөн гэгддэг юм.

“Даймонд хороолол”-д гурван үл хөдлөх хөрөнгөтэй Будын Эрдэнэбатын сэжигтэй гүйлгээнүүд
Мөн “Даймонд хороолол”-ын сэжмийг үргэлжлүүлэн судалбал, тэнд 393.5 м.кв бүхий гурван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг Будын Эрдэнэбат ихээхэн анхаарал татдаг байна. Түүний дансны гүйлгээг хууль хяналтын байгууллагаас шалгасан удаатай аж.
Ингэхэд,
• ИТХ-ын дарга Д.Хосбаярын хүүгийн гэр бүл рүү “Бараа материалын үнэ” гэж 20 сая төгрөг
• Д.Хосбаярын хүү Х.Тэнүүнбилэг рүү 10.8 сая төгрөг
• Л.Хосбаярт өөрт нь 32 сая төгрөг, үүгээр Д.Хосбаяр “Ард кредит” ББСБ-ын зээлээ төлсөн байж болзошгүй
• Д.Хосбаярын өөрийн гэр бүл рүү “Эрдэнэбат байрны төлбөр” гэж 80 сая төгрөг
• Хоёр удаагийн нийт 95 сая төгрөгийн бэлэн мөнгөний зарлага
• Дөрвөн удаагийн нийт 48.19 төгрөгийн мөн бэлэн зарлага
• Банзрагчийн Гантулга гэгч рүү нийт 55 сая төгрөг. Б.Гантулга нь Сүхбаатар аймгийн МХГ-ын дарга,ЗДТГ-ын Санхүү, хяналт, аудитын албаны дарга, Эрүүл мэндийн газрын даргаа тус тус ажиллаж байжээ
• “Стандарт холдинг” ХХК руу “Хосбаяр буцаалт” гэж 12 сая төгрөг. Энэ компани Сүхбаатар аймгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах 289 саяын тендерт шалгарч байж (2022 онд). Мөн үүсгэн байгуулагч О.Мягмардорж нь Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай 2022 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба үүнд 285 сая төгрөгийн санхүүжилт олгохоор заажээ. Харин Будын Эрдэнэбатын гүйлгээ 2022 оны арванхоёрдугаар сард хийгджээ.
Мөн Будын Эрдэнэбат руу сүүлд дурдсан “Стандарт холдинг” ХХК-иас 87 сая төгрөг шилжиж ирсэн ч баримт байна. Утга нь “Гүйцэтгэл”, огноо нь 2022 оны төгсгөлд. Үүнээс аймгаас зарласан тендерт шалгарсан компанийн санхүүжилтийн гүйлгээнд Будын Эрдэнэбат оролцдог мэт харагдана.
Түүнчлэн “Лордскай” ХХК-иас мөн 2022 оны арванхоёрдугаар сард Будын Эрдэнэбат руу 89 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд, утга нь “Гэрээт ажлын хөлс, зам” гэжээ. “Лордскай” нь Сүхбаатар аймагт цэнгэлдэх хүрээлэн барих, 1.9 тэрбумын тендерт шалгарсан (2021 онд). Дахиад аймгийн Засаг дарга М.Идэрбаттай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь 2021 бөгөөд, гэрээнд: 2021 онд 500 сая, 2022 онд 1.4 тэрбумын санхүүжилт олгохоор заажээ.
Сүхбаатар аймагт нөлөөтэй хийгээд ажил үйлчилгээнд холбогдох ААН, иргэд хооронд гүйлгээ хийдэг Будын Эрдэнэбатын эрхэлсэн ажил тодорхойгүй аж. 2019 онд УИХ-ын гишүүн Н.Ганибал түүн рүү 10 сая төгрөг шилжүүлсэн гэх ч баримт бий. Харин нэг эх сурвалжийн мэдээлэл бий нь, өөрийнх нь гурван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, Н.Ганибал, Ж.Батсуурь нарын оролцоотой баригдсан “Даймонд хороолол”-ын барилгын материалын гаалийн бүрдүүлэлтийг Будын Эрдэнэбат хийсэн гэх.
Дээрх гүйлгээний мэдээллийг баталгаат бус эх сурвалжаас тодруулсан болно.
Тэмдэглэл:
Сүхбаатарын фракцын ажил ингэж явдаг аж.
Барилга, уул уурхайн салбарт нөлөөтэй, Н.Ганибалын сонгуулийн “менежер”-ийг хийж өгдөг Г.Чинтөмөрийн хувьд зөвхөн Сүхбаатар аймгаар хязгаарлагдахгүй гэдгийг дахин тодотгоё.
Хэнтийн Бор-Өндөрт ТББ удирдаж явсан. Г.Чинтөмөр Улаанбаатарт “Замбуулин виллаж” гэх өндөр зэрэглэлийн хотхон ч барьсан. Зах зээлийн үнэлгээ нь тэрбум давсан энэ хотхондоо АН, МАН гэлтгүй улстөрчдийг урьдчилгаа төлбөргүй оруулдаг, улс төр бизнесийн бүлэглэл, Сүхбаатар гаралтай шүүгчид ч амьдардаг гэлцдэг.
Ж.МЯДАГБАДАМ
Нэмэлт: Г.Чинтөмөрийн дүү Г.Чингэлийн "Дорнын арвин жонш" ХХК-иар дамжуулан 50 хувийг эзэмшдэг гэх "Билэгтөгс дэлгэр" ХХК дээрх лицензийг энэ онд цуцалжээ.
Өмнөх контент:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
�####�нууд �######�өө �######� ахиж сонгож тэнэгтэцгээвэээ
Ах дүүсээрээ нийлж нутаг усыг хүртэл эзэгнэчих юм аа
Yaj iim baidag yum be
Vneheer aimshgtai hvmvvs ymaa. Yaj iim baij chaddg bnaaa????
Yamar aimar mergejliin nariin suljee we burhan min enen shigee ulsiihaa tuluu ajillasan bol yuun dubai yum bishuu
Ystoi l aij ichihee meddeggui 1eeree bsan bol odoo ger buleeree udam sudraaraa deeremdeh ymdaa
ulsiin hurngus homslod ard tumni ireeduiger togloj ih hemjeeni mungu ugaalt ywgdj bga ene bulhainudig yaltai bile
Araichdee uls tor zugeer ger buliin bizness boltson bdag shuu
ah duus hamaatan sadangaara bugd niilj mungu ugaah gjde
Ah duuseeree niilj uls oron samarch duusaj bgan bna ldaa ene ch geltgv uchnuun bulhaig ni delge muu mungunii gahainuud
nutag usiig min hvrtl iim luiwarchid ezegneh ymu
Энийг хөдөлмөр гэх үү!!! эсвэл луйвар гэх ёстой юу???????? Болиочээ ичээчээ
Эдний булайг ухь�##� д�##�ай, д�##�ай бузрууд.
Аймаар юмаа хэлэх муу үг олдохгүй байна.
vneheer aimar shunaliin horongonuud ymaa dhij idvvlhgvn tuld songoltoo zow hh tsag shvv
Улсын өмч газарыг ах дүү найз нөхдөөрөө нийлж авч болдог болцимуу
hanaj tsadhaa mdhgui ystoi l aij ichihee meddeggui 1eeree bsan bol odoo ger buleeree udam sudraaraa deeremdeh ymdaa
улсын өмчийг ингэж идэж ууж болдог юм уу
Paah nerdeern yu yu bdinbee hamtraal luivar hiigel mungu ideel yvdgin bishvv ah dvvsere nutag us deeremdeed aygvv duraara shaahinmaa aij ichhee ch mdedgvn bn
үнэхээр ханаж цадахаа мэдэхгүй хүмүүс юмаа нээрэн хэлэх муу үг ч �##�га даа????
Bvr zvgeer barilga baiguulamj barisan nertei uch tuchnuun terbum tugrug ugaagaal amar2
Inged buh ymni il bolood bhd zuger neree tatad muruuruu amidraachee baliar nowshnuudaa
Ah duus hamaatan sadnaaraa niilj bgaad l baij blh buhii l muu muhai argar ulsiin mungunuus idchih ymaa muusain ymnud
Svhbaatariig ezegnechihjee buur
Yaj iim bdg bnaa ah duu nar hamaatan sadnaaraa niilj ard tumnee tsulmudug boljee
Ah dvvseeree niileed ng gzriig ezegneh sanaatai ym bishuudeee
Ах дүү хамаатан саданааараа нийлж увайгүй хулгайчууд болж бгм бн лдаа
Bas l ewgu suljee bna shu. Mash narin zohion baigulagdsan itgej boloh hun bnu daaa
Novshiin ym hiij yvdag shaarnuud ve arai l shunaltai ymaa
ed nar buur davarlaa shde
Yamar aimar mergejliin nariin suljee we burhan min enen shigee ulsiihaa tuluu ajillasan bol yuun dubai yum bishuu
Buur neeree shunal ni diildegdexgui ymaa ax duuseeree niileel idchx ymaa bux zuil butsaad uur dre irne shude
Хүний сэдэлд буухааргүй л юм хийцгээх юм аа
Inged ah duu naraaraa idej uugaad huvidaa zawshaad huvaagaad bhar chn ard irged chn yahin boljino
Hun bol icheed uhmeer chutgur bol zaya ni gomdohoor yum ih hiih yuma. Ymr orchind yaj ussun humuujsen humuus geheeree iim hun boldog yum. Udii nasiig nasalchaad hurtel dutuugiin zovlon ni duusaagui dundardaggui ysn ulun zelmen zan be??
Iim ymnudig ahij l songowdo ta nar
yaandaa vneheer aimar hvmvvs yum ????
Хичээнгүйлэн хулгай хийж байгаа дээрэмчид бн даа
ugui buur yawaad bdag shuu ah duuseeree engeh bsan yumu
Цэвэрхэн хөдөлмөрлөж болдоггүй хорвоо юу
Yiooy yaaj iim muuhai bj chddg bnaa vneher aimshigtai
iim zawaan bhgv yu
Ahij songoj tenegtveee
Eedee aimar hvmvvs ymaa yaj ingej chaddag bnaa odoo mongol ulsad danda l chanargv bairnuud bolson bhdoo
Ёстойл айж ичхээ мэдхээ байжээ. Одоо бүр төрөл саднаараа ингэх юмуу.
Jijig dund uildwerllvvdee hamgaalyoo
Бүр нэг хаанаас яаж мөнгө идэж уухаа мэддэг болчихсон. Одоо эд нарыг сонгуулиас �######�уул.
Ah duuseeree niiltsen goy shaajiinoo
Yj iim aimar bj chaddag bnaa hun munuu ene garuud ystoi heleh ug ch alga
Etses tugsgulgui svljee ve. Hamgiiin aimr suljeechin luiwarchinguud ni ene turd baigaad bsn ym bishv dee