НИЙГЭМ

Цагийн дотор дууссан наадмын тасалбарыг 2-4 дахин үнэтэй буюу 250-400 мянгаар “шаглаж” байна

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд найм хоног үлдлээ.

Наадам ойртож буйтай холбоотойгоор анхаарал татсан олон асуудлын нэг нь тасалбар болж байна. Учир нь өчигдөр /2024.07.01/ үндэсний их баяр наадмын тасалбарыг онлайнаар өглөөний 7 цагт худалдаалж эхэлсэн ч 45 минутын дараа бүрэн зарагдаж дууссан.

Тодруулбал, 12,000 ширхэг наадмын тасалбар маш богино хугацаанд ийн борлуулагдсан гэсэн үг. Үүнтэй холбоотой иргэдийн санал, шүүмжлэл цахим сүлжээнд хөвөрсөөр байна. Мөн наадмын тасалбар авна, зарна гэх зарууд ч олноор байршжээ.

ENaadam.mn сайтаар худалдаалсан тасалбар суудлаасаа хамаарч 80,000, 100,000, 150,000 төгрөгийн үнэтэй байсан бол иргэдийн гар дээрээс одоо зарагдаж байгаа нэг бүрийн үнэ 250-400 мянган төгрөг болж нэмэгдсэн байна.

-Наадмын тасалбарыг олноор нь авсан иргэд "шаглаж", холбогдох албаныхан хяналт тавих боломжгүй гэдгээ илэрхийллээ-

Бид жишээ болгон зарын дагуу холбогдож тодруулахад,

"Зөвхөн нээлт болон хаалтын ёслолыг үзэх тасалбар хоёр хүнийх нь 700 мянган төгрөг, харин нээлт, хаалт, бөх үзэх тасалбар дөрвөн хүнийх нь нэг сая төгрөг. Тасалбаараа хүргүүлээд авч болно. Эсвэл өгсөн код, дугаарыг үзүүлээд шуудангаас очоод авч болно" гэлээ.

Үүнтэй ижил төрлийн зар "Наадмын тасалбар авна, зарна" нэртэй фэйсбүүк группт олширч, дагаад үнэ дахин өсөх хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, зарахаас илүү авах хэрэгцээ иргэдэд их байна гэсэн үг. Энэ нь нэг талаараа наадмын тасалбарыг ашиг олох зорилгоор жил бүр олноор нь худалдан авдаг хувь хүмүүс бий болсныг илтгэж буй хэлбэр юм.

Энэ тухайд "Төв цэнгэлдэх хүрээлэн"-ийн захирал Ж.Энхжаргалангаас тодруулахад, "Манайх тасалбар борлуулалтыг хариуцдаггүй. Зөвхөн тасалбарын тоог л гаргаж өгсөн. Гадуур иргэд хувиараа үнэ нэмж зарж байгаа асуудлыг хянах боломжгүй. Энэ тухай Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдэээлэл өгнө" гэв. Харин Нийслэл мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

-Наадмын тасалбар өмнө жилийнхээс 6-7 дахин өсжээ-

Өмнө жилийн тухайд зогсоолын зөвшөөрлийг нэг хүнд тав хүртэлх тоогоор худалдаалсан. Харин наадмын нээлт болон хаалтын хоёр өдрийн тасалбар тусдаа enaadam.mn сайтаар худалдаалагдсан. Ингэхдээ нэг хүнд хоёроос илүүг худалдаалахгүй байхаар зохицуулсан.

Үнийн тухайд нэг өдрийн тасалбар: 

  • Сүүдрэвчтэй суудал 50 мянган төгөрг
  • Сүүдрэвчгүй суудал 40 мянган төгрөг
  • Зогсоолын зөвшөөрөл 21 мянган төгрөгийн ханштай байв.

Ингээд харвал энэ жилийн наадмын тасалбар өмнө жилийнхээс 2-3 дахин өсжээ. Харин гар дээрээс худалдаалж буй үнэтэй харьцуулбал 6-7 дахин өссөн байна.

Наадмын тасалбарыг энэ жил гурав дахь удаагаа цахимаар худалдаалсан. Энэ нь иргэд урт дараалалд зогсохгүй, цаг хэмнэх зэрэг олон давуу талтай шийдэл мөн үү гэвэл мөн. Гэвч дээрх шийдлийг ашгийн нүдээр харж, сэтгэж байгаа зарим иргэдэд мөнгө олох хэрэгсэл болж, бусдад нь санхүүгийн дарамт учруулах сөрөг тал харагдаж байна.

Үүнд хяналт тавих боломжгүй буюу цахимаар хэн, ямар зорилгоор, хэдийг худалдан авч байгааг мэдэх боломжгүй. Иймд хуулийн цоорхойг ашиглана гэдэг шиг системийн өгөгдлийг ашигтайгаар ашиглаж байгаа шагчдыг ч буруутгах аргагүй юм. Тиймээс жил бүрийн наадмын өмнө маргаан дагуулж буй энэ асуудалд гарц олох амаргүй учир сөхөгдсөн ч шийдэлд хүрэлгүй байсаар өдийг хүрчээ. Өөрөөр хэлбэл одоогийн нөхцөлд түрүүлж хөдөлсөн нь л хожих аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 2, 2024 08:35

Юун 2 цагийн дотор дуусах гэж? Өглөө 7.10 цагт юу ч үгүй дууссан байсан. билетийн шагчид маш сайн зохион байгуулж бэлдсэн( хакерууд ) enaadam.mn сайтыг нь хакердаж л билетийг олон зуугаар нь авсан байх л даа! 10 минутын дотор захи�##�га дуусна гэж ш�##� худлаа? Маш том хууль бус ажиллагаа байгаа!

Зочин
Зочин
7 сар 2, 2024 09:59

Үнийг нь өсгөөд тэр шагийн үнэ шиг болгох хэрэгтэй. Тэгвэл авч дамлах боломжгүй болно. Авч чадах нь аваад бусад нь ТВээр үзнэ биз.

Зочин
Зочин
7 сар 2, 2024 11:10

Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхэн цахим дээрээ ажиллаад өөрсдөө аваад дамлаж зарж байгаа шүү дээ. Цахим захи�##�га дээр угаасаа манай монголчууд тэгж ажиллаад сурчихсаааан. Найрамд�##� зуслангийн билет,мэнэ наадмын билет энэ тэр бүгд ижил. Төв цэнгэлдэхийнхэн өөрсдөө авчихаад одоо үнээ зарлаад эхэлжээ. Тэгээд бас билетын шагчид гээд өөрсдөөсөө �######�уулаад өөр нэр өгчихжээ. боль боль. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан ш�##�гаад тогтоочих байх гэж л найдая даа. Хөдөлмөр эрхлээд хөлсөөрөө амьдарчихааж дээ МАНАЙХААН.

Зочин
Зочин
7 сар 2, 2024 11:30

Төв цэнгэлдэхийн хэдэн хулгайчууд л дотроосоо зохион байгуул�##�ттайгаар билет шууж байгаа биз. Ш�##�гуулаад энэ үйлдлийг нь болиулах хэрэгтэй.

Зочин
Зочин
7 сар 2, 2024 14:36

Энэ б�##�иар шагчидыг болиулахгүй юм уу. Наадам үзэхгүй бол билетээ үндсэн үнээр нь буцаах хэрэв дам�##�в�##� билетийг нь хүчингүй болгож торгох хэрэгтэй энгийн ард түмэн яагаад наадам үзэхдээ шагчидын хармааг түнтийлэг ёстой юм бэ.

Зочин
Зочин
7 сар 2, 2024 19:21

Ха ха шат шатандаа луйвар хийх гэж

Зочин
Зочин
7 сар 2, 2024 22:36

Энэ бол луйвар . Зарагдсан бүх билетийг хүчингүй болгох хэрэгтэй . Дахин шинэ билетийг хэвлэж нэг хүнд нэгийг л зарах хэрэгтэй .

Зочин
Зочин
7 сар 2, 2024 23:17

Анхнааса�##� бэлдээд тохирсон бгаад дотроосоо аваад шагаар зархаар авсаннь тодорхой

Зочин
Зочин
7 сар 2, 2024 23:29

Үхэж хэвтсэн новшнууд юмаа. Нээрээ баяр наадмаа ч зүгээр үзэж чадахаа байцан үхсэн хатсаны онлайн. Бузрын хүүрнүүд ийм байхаар яаж хөгжих вэ дээ.

Баатар
Баатар
7 сар 3, 2024 01:28

Битгий аваа. Хохино шатна биз. Огт битгий ав.гүйцээ

Зочин
Зочин
7 сар 3, 2024 02:26

Зурагтаар хөдөө гэрт мах айраг архитай үзхэд л сайхан шүүдээ ацандаа тэр цэнгэлдэхрүү чихээд байдаг юм

нар
нар
7 сар 3, 2024 08:40

ДАН СИСТЕМЭЭРЭЭ НЭВТРҮҮЛЭЭД 1 ХҮНД 1 ТАСАЛБАР ЗАРАХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ? 1 ХҮНД ОЛОН ТАСАЛБАР ЗАРАХГҮЙ БАЙХ БЭЛЭН ТЕХНОЛОГИ БАЙСААР БАЙТАЛ.

Зочин
Зочин
7 сар 3, 2024 09:03

Orkuudiin naadam.

иргэн
иргэн
7 сар 3, 2024 09:08

ЮУ ГУЦАЛДААД БАЙГААН ЯАХААРАА ШАГЧДЫН ГАР ДЭЭР ОЧДОГ ЮМ ХАНУУЛЫН ШЕРЛОК ХОЛМСНУУД АЖИЛЛААЧ БҮГДИЙГ НЬ БАРЬЖ АВААД ЛАЛАРУУДЫГ НЭГ ХУДАГТ НААДАМЛУУЛААЧ ДАНДАА ИНГЭЖ БАЙДАГШТ ЖИЛ БОЛГОНЫ НААДМААР ШАГЫН БИЛЕТ АВДАГ ЭНЭ ЗАМБАРААГҮЙ ЮМАА БОЛЬ БҮГДЭЭРЭЭ Л ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙГААШТ ЛАЛАРУУД

Зочин
Зочин
7 сар 3, 2024 13:51

Бүх зүйл нь луйвар болчихсон. Тэрнээ өөгшүүлсэн ямарч нийгэм юм дээ. Луйварчнаа овсгоотой гэчихжээ.

Зочин
Зочин
7 сар 3, 2024 16:45

Иймэрхүү элий асуудлаа зохицуулж сураачээ. Дотроосоо л байдаг ш дээ.

Зочин
Зочин
7 сар 3, 2024 19:24

ТЭР ШАГИЙН ҮНИЙГ НЬ АЛБАН ЁСНЫ ҮНЭ БОЛГООД ЗАРЧИХМААР ЮМ БАЙНА,АВАХ НЬ АВААД,БУСАД НЬ ТВ ,..ер нь зурагтаар үзэх нь тухтай шүү дээ

Иргэн
Иргэн
7 сар 4, 2024 10:04

Билет зарж байгаа эрх мэдэлтнүүдийг наймааны ямар сүлжээ бий болгосныг ш�##�гах хэрэгтэй 250.0-700.0- н үнэтэй билет авахгүй л байх хэрэгтэй Авч байгаа нь баян хүмүүс байх л даа Жирийн иргэд мөнгөө зөв зохистой зарцуулаад сайхан амьдарч чаднаа. Наадмыг зурагтаар үзчихнээ Сайхан хуушуур хийгээд мах шараад с�##�хинд гараад гэр бүлтэйгээ сайхан тоглож наадаад өнгөрөөчихнө дөө

Зочин
Зочин
7 сар 4, 2024 12:34

Энэ цахим гэж худлаа багаа боль. Зөвхөн наадмын билет ч биш хүүхдийн зуслангийн тас�##�бар гэхэд л дөнгөж нээгээд л дууссан гээд хаагдаж байна. Оочорлож авахаасаа долоон дор болжээ. Үүнийхээ учрыг түргэн олохгүй бол цахимд чинь итгэхээ болих нь байна шүү

Зочин
Зочин
7 сар 4, 2024 22:08

Эндээс ажлаа эхлэх хэрэгтэй д жилд ганц болдог наадмын биетээр ашиг олдог нөхдүүдийг бүгдийг нь хорих хэрэгтэй энэ чинь луйвар биздээ, ганц наадмаа олон түмэндээ хүргэж чадахгүй бол наадмын арга хэмжээ зохион байгуулж байгаа нөхдийг ажилгүй болгох хэрэгтэй, жаахан хүүхдийн ажлыг хийж чадахгүй бол юун комисс в, ичиг цаашаа

Зочин
Зочин
7 сар 5, 2024 10:18

Иш �######�уул энийгээ тэгээд байх л зүйл, хэвийн үзэгдэл гэж Монголын төр, хуулийн байгууллага нь тайлбарлах байхдаа Уг нь хотын захиргаа өөрөө тогтоосон үнэ шүү дээ.

Зочин
Зочин
7 сар 6, 2024 10:39

ИРГЭД ШАГЛАЖ БГА ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛАГАД НЬ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.Аль �##�ь нь буруутай авсан өгсөн нь. Тийм хандлага бж бу�####�ас бурууг хайх

Boli l doo
Boli l doo
7 сар 11, 2024 16:08

Ereend 1000 yuan

Холбоотой мэдээ

Back to top button