Top StoriesТойм, анализУлс төрийн халуун сэдэв

Л.Гантөмөр, Т.Доржханд нарт Шадар сайдын суудал өгч, Г.Лувсанжамцыг сайдаар томилон, яамдын нэр өөрчилнө

Хөшигний ард яригдаж буй АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт Шадар сайдын суудал өгч, яамдын тоог хэвээр барих ч албан нэршил, чиг үүргийг нь өөрчлөх Засгийн газрын шинэ бүтцийн талаарх мэдээллийг хүргэж байна.


-Эдийн засгийн хөгжлийн яамыг Т.Доржхандад, одоогийн С.Амарсайханы суудлыг Л.Гантөмөрт өгнө-

Засгийн газрын тухай одоогийн хуулиараа хоёр Шадар сайдын статустай юм.

Сануулбал, Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн хөгжлийн сайд болох үед Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, "Шадар сайд бөгөөд эдийн засгийн хөгжлийн сайд" гэсэн нэршил нэмж байв. Уг суудлыг парламентад найман суудал авсан ХҮН намын дарга Т.Доржхандад өгөх нь үндсэндээ тодорхой байна.

Харин одоогийн С.Амарсайханы суудлыг АН-ын дарга Л.Гантөмөрт өгөх хувилбартай байна.

Сануулбал, Д.Амарбаясгалангийн дэмжлэг, лоббигоор С.Амарсайханыг Шадар сайдаар "хүчээр" томилсон ч чиг үүрэгт нь хамаарч байсан агентлагуудыг салгаж авсаар, үндсэндээ "Зуд турхан хариуцдаг сайд"-ын хэмжээнд жижигрүүлж, шүдгүй арслан болгосон албан тушаал юм. Уг суудлыг Л.Гантөмөрт өгснөөр зуд турхны сайдын сэлгээ хийгдэхээр байна.

Харагдах байдлаараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намын даргыг Засгийн газартаа урьж, өөрийнхөө яг доор Шадар сайд гэх албан тушаалд залчхаж байгаа хэлбэр.

Гэвч Т.Доржханд Шадар сайд хийхгүй, ерөнхий чиг үүргийн Эдийн засгийн хөгжлийн салбараа л тэргүүлэх юм. АН-ын дарга Л.Гантөмөр ч тэр одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг улс төрийн тавцанд мандуулж байсан Шадар сайдын чиг үүргээс мөлжигдсөөр өмх төдий үлдсэн эрхийг л бэлгэдэл байдлаар хэрэгжүүлэх нюанстай.

-ХҮН нам БШУЯ, АН эрчим хүч, ХНХ, Барилга хот байгуулалт зэрэг яамдуудыг авахаар нэхжээ-

Нийт 126 гишүүндээ үндсэн чиг үүргийн 4, чиглэлийн 12 яам, Шадар сайд, Түгжрэл хариуцсан дарга гэсэн нийт 18 сайдын суудлыг намуудын гишүүдийн тоонд ногдуулан хуваах байдлаар Засгийн газрын гишүүнийг томилох зарчим баримтлахаар буй. Энэ тооцооллоор бол,

  • Парламентад 64 суудалтай МАН 10 сайд,
  • Парламентад 42 суудалтай АН 6-7 сайд,
  • Парламентад 8 суудалтай ХҮН нам 1 сайдын албан тушаал ногдож байгаа.

ХҮН намд эрх баригчид нэг сайдын суудал өгч, ам хаах гаргалгааг чухалчилна. Харин ХҮН намаас "боловсролтой" гэх имиджээрээ БШУЯ-ыг П.Наранбаярт өгөх саналыг МАН-д тавьсан аж.

Харин АН-аас Эрчим хүч, БШУ, Барилга хот байгуулалт зэрэг чухал яамдуудыг авах яриа үүсгээд байна. Мэдээж эрх баригчид ХҮН намын ч, АН-ын ч "тэнгэрийн" хүслийг тааллаар нь болгохгүй. Тэд том санал хэлээд, доош унахдаа эвтэйхэн шиг яам өгөх, тийм тооцооллыг л хийсэн гэсэн үг.

Одоогоор АН-д Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг өгөх нь тодорхой байна. Уг салбарыг ахалж байсан Х.Булгантуяаг Л.Оюун-Эрдэнэ танхимдаа ажиллуулахгүйн тулд УИХ-ын дэд даргаар томилж, "явуулсан" юм.

-Яамдын тоо нэмэхгүй, нэр өөрчлөх хувилбар дэмжигдэх магадлал өндөр байна-

Яамдын тоог 21-25 болгох хувилбар яригдаад нэлээд удав. Гэвч яамдын тоог нэмэхгүй гэдэг дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай тохирсон гэх мэдээлэл байна. Гэхдээ чиг үүргүүдийг нь нэлээд өөрчилж, нэршил мөн өөрчлөх хувилбар яригдаж байна. Тухайлбал,

  • ХНХЯ-ыг: Гэр бүл, нийгмийн хөгжил,
  • УУХҮЯ-ыг: Аж үйлдвэр, эрдэс баялгийн,
  • БХБЯ-ыг: Хот байгуулалт, орон сууцжуулалтын,
  • Соёлын яамыг: Аялал жуулчлал, соёл, спорт, залуучуудын гэхчлэн өөрчлөхөөр тооцжээ.

Нэршлээ ингэж өөрчлөх үү. Чиг үүргийг нь ингэж детальчлах уу гэдэг хувилбар дээр одоо ярилцаж байгаа аж. Ийм өөрчлөлтөөр дамжуулан, төрийн албаны бүтцийг 20-30 хувиар багасгаж, яамдын төвлөрөх асуудлыг бүтцээр дамжуулан өөрчилнө гэх ерөнхий зураглалтай байна.

-Дэд сайдын суудлыг алга болгож, жагсаалтаас Г.Лувсанжамцыг сайдаар томилно-

Төрийн албыг багасгах, нүсэр бүтцийг нь хумих замаар яамдын дэд сайдын суудлыг байхгүй болгох хувилбар нэлээд түлхүү яригдаж байна. МАН өнгөрсөн хугацаанд дэд сайдын суудалд УИХ-д өрсөлдөх боломжтой дүрүүдээ томилж, танигдах боломж олгож байсан.

Энэ удаа олон нийтийн шүүмжлэлд явдаг уг албан тушаалыг авч хаях шийдвэрт ойрхон байгаа аж.

Мөн өмнө нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхдээ хоёроос дээш удаа УИХ-д сонгогдсон, байнгын хороо ахалж байсан зэрэг зарчимд үндэслэж, танхимд ажиллах гишүүнээ нэрлэж байв.

Харин энэ удаа шинээр УИХ-ын гишүүн болсон нөхдөөс цөөн хэдийг нь танхимдаа оруулах чигтэй байна.

МАН ч, АН ч дотооддоо жагсаалтаар УИХ-ын гишүүн бологсдоос сайд томилохгүй гэдэг зарчим барихаа илэрхийлсэн байдаг. Гэвч МАН-ын жагсаалтыг тэргүүлсэн хот төлөвлөлтөөр мэргэшсэн Г.Лувсанжамцыг Түгжрэл хариуцсан сайдаар томилох чигтэй байна.

Ингэхдээ 2024 оны УИХ-ын оснгуульд хотод дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө "20 минутын хот" нэршилд ойртуулж, Түгжрэл хариуцсан сайдын чиг үүрэг, нэршлийг өөрчлөхөөр тооцсон гэх мэдээлэл байна.

-Сайдын суудлаа Ерөнхийлөгчийн хүмүүс түлхүү хадгална-

Одоогоор Сангийн сайд Б.Жавхлан хэвээр үлдэж, Н.Учралыг ЗГХЭГ руу татах чигтэй байна. Эдгээр суудлуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө өндөр байгаа юм.

Улмаар Ерөнхийлөгчийн дэмжлэгээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар суудлаа авч үлдэх өндөр амбиц, магадлалын эздээр нэрлэгдсэн.

Ийм байдлаар Засгийн газрын шинэ бүтцийг харвал, гаднаас АН болоод ХҮН намын төлөөлөлтэй, дотоодоосоо Ерөнхийлөгчийн хүмүүсийн суудлыг хадгалсан бүрдүүлбэр үүсэхээр байна.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд эрчим хүч, боловсрол, хот байгуулалт, баялгийн сан зэрэг томоохон агуулгад голчлон анхаарч, Засгийн газрыг тогтвортой бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн агуулгаар байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 8, 2024 08:42

Байг�##�ь орчин, хөдөө аж ахуйн яам гэж өөрчлөх, Соёл спорт, аял�##� жуулчл�##�ын яам гэж, з�##�уучуудыг гэр бүл нийгмийн хөгжилд тохиромжтой, Энх-Амг�##�ан, Бат-Эрдэнэ.Б-г хамгийн түрүүнд өөрчилөөрэй, өөрсдөө УИХ-д сонгогдохын тулд намын нөхдийнхөө эсрэг ажилласан.Монголд Боловсролын с�##�бар бүрэн дампуурсан, хүүхдүүдийн ЭЕШ-н оноог хар л даа, амаараа худлаа ярьдаг попордог хүн хэрэггүй, аймгуудад байгуулагдсан Соёл урлагийн газрыг татан буулгах хэрэгтэй, ямар ч хэрэгцээ шаардлагагүй газар.Түүний оронд хян�##�т хэрэгжүүлэх газрыг байгуулах үүндээ шударга өрсөлдөөнийг оролцуулсан, архивын газрыг байгуулах хэрэгцээ шаардлага байгаа шүү.

Уншигч
Уншигч
7 сар 8, 2024 08:45

Гантөмөрт шадар сайдын сууд�##� өгөхийн оронд БШУЯ-ыг өгөөсэй дээ.

Зочин
Зочин
7 сар 10, 2024 00:26
Reply to  Уншигч

Зээлийн асууд�##�тай биз дээ, Энх- Амг�##�ан сайн ажилласан, өөрчлөлтийг нь үргэлжлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
7 сар 8, 2024 21:58
Reply to  Уншигч

Өрөө төлж байж сайд болох хэрэгтэйшүү

Зочин
Зочин
7 сар 8, 2024 18:24
Reply to  Уншигч

Чононд хонь хадг�##�уулах нь уу. Энэ с�##�барыг элгээр нь мөлхүүлсэн этгээд дээ

Зочин
Зочин
7 сар 8, 2024 09:08
Reply to  Уншигч

За ёстой болиод өгөөрэй, боловсролыг самарсан хүн шүү!!!

Зочин
Зочин
7 сар 8, 2024 11:52
Reply to  Зочин

Тийм бишээ, харин ч дэлхийн жишигрүү хөтөлсөн хүн , соц-измаасаа с�##�аагүй үхширсэн үзэлтнүүд л нэг тийм юм утгагүй юм хэлдиймдаа.

Зочинvv
Зочинvv
7 сар 8, 2024 08:55

5 UG HOLBOOD YRIJ CHADAHGUI DEED BOLOWSROLTOI LUWSAN G DOCTOR GEHED TOWOGTEI L YMDAA6 AMIDRAL MEDEHGUI UB AA MEDEHGUI HORSON DEERE BUUHGUI CHAAAJ OGNOOO GAR8 NIISLELEEE HEWTEEE 2 TOW ZAMTAI BOLGOOOCH NYAMBAATRAA. 4 RHOROOLLIIN ZAM CHIN L NAIDWAR BAINA6 TERIIGEE NEWT YWUULAL BAILDAA GURDAN HIILDEE NAMBAATAR

Mark
Mark
7 сар 8, 2024 09:02

Ууг нь гоё нарийн мэдээ ан�##�из байна. Даан ч эх сурв�##�жаа дурдахгүй юм. Эх сурв�##�ж нь тодорхойгүй болохоор Ерөнхий эрхлэгчийн Мядагбадамын таамаг юм уу, эсвэл засгаас түүнд өгсөн мэдээ эсэх нь тодорхойгүй байна

Зочин
Зочин
7 сар 8, 2024 09:28

жагса�##�таар орж ирсэн мангарууд жарвагнаад байхын учиргүй, яаж орж ирснийг түмэн мэдэж байгаа, ихэнхи нь мөнгөө төлсөн, мөнгө төлөх юмгүй нь �######�өөрөө хэл амаараа з�##�илан хийж орж ирсээн, багш нарыг хулхидсан авгай хэзээ хүний нүүр эгц хардаг болох вэ МАН ы багш ч ялгаагүй наадмаар н�##�игнаад дарв�##�заад явахыг харв�##� олон хүн огино шүү жагса�##�чидаа

иргэн
иргэн
7 сар 8, 2024 09:59

Гадаад харилцаа, Сангийн сайд нараа солих хэрэгтэй.

Зочин
Зочин
7 сар 8, 2024 11:22

Яамдын нэрийг өөрчлөх ямар ч хэрэггүй шдэ

Зочин
Зочин
7 сар 8, 2024 11:53

МАН дангаараа засгаа байгуулаад ам�##�снаа хэрэгжжүлээчээ. Худлаа шүүмжлэлээс зугтаад сөрөг хүчнээ хүчээр өвөртөө оруулаад нэг хөнжилд амарсайхандаа жаргахыг хүсээд байх юм.

Зочин
Зочин
7 сар 8, 2024 11:54

Засагт хамтарсан намууд дараагийн сонгуульд будаа болноо. Улстөрийн цунаманид нэрвэгдэнээ.

Зочин
Зочин
7 сар 8, 2024 12:02

ГХЯ болон Сангийн яам ны сайд нарыг сольж Цогтбаатар Алтанхуяг нарыг томилох хэрэгтэй бн

Уншигч
Уншигч
7 сар 8, 2024 15:10
Reply to  Зочин

Цогтбаатар л биш шүү !

Ц. Банзрагч
Ц. Банзрагч
7 сар 8, 2024 12:04

БОАЖЯ-ыг Байг�##�ь орчин, газрын хаиилцааны яам болгон өөрчилж, байг�##�ь орчны бодлого, үйл ажиллагааг бүтэн, цогц болгомоор байна гэсэн сан�##�ыг минь хүлээн авна уж

Зочин
Зочин
7 сар 8, 2024 12:18

Лу.Гантөмөр сайд хийх чадваргүй, сул дорой хүн шүү дээ!! Харин Гадаад харилцааны сайд бүсгүй час хийсэн хүн шүү!!

Зочин
Зочин
7 сар 8, 2024 13:39

За бүүр тоглуулж дуусах юм байна л даа.

Зочин
Зочин
7 сар 8, 2024 13:57

Мэргэшсэн хүнээр нам харг�##�захгүй тавихыг дэмжиж бна ,

Уншигч
Уншигч
7 сар 8, 2024 15:06

Ж. Мядагбадам эрхлэгч ээ, <> гэхгүй ээ. С�##�бар, сан гээд биччихэд л болно . Утга зохиолын ажилтан , сэтгүүлч та нар төрийн �##�бан хаагч , з�##�уус , өсвөр насныханд төрөлх хэлээрээ төгс бичиж, ярьж үлгэрлэх ёстой шүү дээ . Хэл байж байж үндэстэн , улс оршин тогтнодог гэдгийг Та бэлхнээ мэдэж байгаа биз ээ . Та бүхний үйлс дэлгэрэг !

Зочин
Зочин
7 сар 9, 2024 16:01

Амарсайхныг гүйцэх хэмжээний ажил хийж чадахгүй.

Холбоотой мэдээ

Back to top button