Путинийг тэвэрлээ гэж шүүмжлүүлсэн Энэтхэгийн ерөнхий сайд Украинд айлчилна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Украинд айлчлах болсон талаар албаны хүмүүс мэдээлсэн байна.
Тус улсын Гадаад хэргийн яам даваа гарагт /2024.08.19/ мэдэгдэхдээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн урилгаар Моди ирэх баасан гарагт /2024.08.23/ айлчилна гэжээ.
Моди хэдэн долоо хоногийн өмнө Украины дайн эхэлснээс хойших анхны ОХУ дахь айлчлалаа хийсэн. Түүнийг Путинтэй уулзаж, тэвэрснийг нь Киев шүүмжилсэн байдаг.
Зеленский тус айлчлалын талаар “Дэлхийн хамгийн том ардчилсан улсын удирдагч ийм өдөр дэлхийн хамгийн их цус урсгасан гэмт хэрэгтнийг тэвэрч байгааг харахад урам хугарч байна” гэж байсан юм
Дайн эхэлсэн цагаас хойш Моди хэд хэдэн удаа зогсоохыг уриалсан ч ОХУ-ын довтолгоог зэмлэн буруушаагаагүй байна. Мөн Энэтхэг НҮБ-аас Украины асуудлаар гаргасан бүх тогтоолд түдгэлзсэн санал өгсөн билээ.
Цэргийн техник хэрэгслийн хувьд Энэтхэг Кремлиэс ихээхэн хамааралтай хэвээр байгаа. Мөн Энэтхэг ОХУ-ын түүхий нефтийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч буйгаа нэмэгдүүлсэн юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баруун ,эхлээд ОХУ-ыг дараа нь оросуудын хүчээр хятад тэгээд энэтхэгийг сөгдүүлж,дэлхийг бүхэлд нь гартаа оруулах колонио болгох зорилготой,Энэ бол хэнд ч тодорхой ,ямар ч м�##� мэдэхээр зүйл, Хэвлэлүүдэд ч энгэж бичиж байна