Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Төсөл, тендер хуваарилахыг сөрөг хүчнээс илүүд үзэгсэд

Парламентад 42 суудалтай АН-ын дарга Л.Гантөмөр, 8 гишүүнтэй ХҮН намын дарга Т.Доржханд сөрөг хүчний үүргээ тангарагаа өргөөд, хоёр сар ч бололгүй мартацгаав.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Шадар сайдын статусаар ХҮН намын дарга Т.Доржхандыг багтаахдаа эрх баригч намын зүгээс түүний эрхлэх асуудлын хүрээнд "Төрийн худалдан худалдан ажиллагааны газар" агентлагийг өгсөн юм.

Одоогийн төсвийн тодотголоор 10 тэрбумаас дээш дүнтэй ТӨХК-иудын тендерийг уг газарт хамруулах байдлаар эрх хэмжээг нь томруулж байгаа билээ. Ингэснээр Т.Доржханд үндсэндээ 10 тэрбумаас дооших дүнтэй бүх тендерийн далд хуваарилалтыг хийх хамгийн том эрх мэдэлтнээр тодроод байна.

Харин АН-ын дарга Л.Гантөмөрийн тухайд, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын статусаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтсан. Тэрбээр ирэх жилүүдэд гурван намын нийлсэн намын хөтөлбөрийг базаж, хамгийн том төслүүдийн голлох шалгаруулагч байх юм.

Нэг нам найман жил дараалан УИХ-д үнэмлэхүй олонх болж, олон нийтийн зүгээс мэтгэлцээний, хяналттай, сонгодог парламентыг хүсэх болсон. Гэвч парламентын бараг тал хувийг нь эзэлж, сөрөг хүчин байх хангалттай чадамж үүсгэсэн ХҮН, АН-ын дарга нарын байдал эсрэг урсгалд чиглээд байна.

Ирэх жилүүдэд гурван нам нэгдэж, эрчим хүч, хот байгуулалт чиглэлд томоохон төслүүд хэрэгжүүлэхийн тулд зарим худалдан авалтыг тендергүй явуулах, хүчингүй болсон концессын гэрээг эргэж хэрэглэх, гаднаас зээл ихээр авах зэрэг сөрөг хүчний хяналт, эрэлт өндөр байхаар харагдаж буй.

Гэвч Л.Гантөмөр, Т.Доржханд нарт сөрөг хүчний үүргээс илүү тендерийн хуваарилалт дээрх өөрсдийн эрх мэдлийг илүүд үзэх өнгө аяс илхэн боллоо. Энэ нь ч аргагүй юм.

Танхимын зарчмаар ажилладаг тогтолцооо бүхий Засгийн газарт тэд өөрсдийн хүслээр орж, тэр дундаа тендерт шууд оролцдог албан тушаалууд авсан. Үүнийг эрх баригч намын зүгээс ч сайн тооцож, тэдний эрх ашгийг хангах замаар зарим зүйл дээр "дуугүй байлгах" нөхцлийг үүсгэсэн нь энэ юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 22, 2024 08:42

Арай арай

Зочин
Зочин
8 сар 22, 2024 08:49

Танхимын зарчмаар ажилладаг тогтолцооо бүхий Засгийн газарт тэд өөрсдийн хүслээр орж, тэр дундаа тендерт шууд оролцдог �##�бан туша�##�ууд авсан. Үүнийг эрх баригч намын зүгээс ч сайн тооцож, тэдний эрх ашгийг хангах замаар зарим зүйл дээр "дуугүй байлгах" нөхцлийг үүсгэсэн нь энэ юм.

Зочин
Зочин
8 сар 22, 2024 14:36

Ийм л өлөнгүүдийг сонгоод байдаг новш гэж

Ганбат
Ганбат
8 сар 24, 2024 00:58
Reply to  Зочин

Үнэн шүү??? Сонгоодл байсаар!!!

Авилгач
Авилгач
8 сар 22, 2024 15:23

Доржханд бол Хүн хог

Ганбат
Ганбат
8 сар 24, 2024 00:48
Reply to  Авилгач

Олиггүй худ�##� яригч байждээ.Аль хогийн саванд
Байж байгаад ил гараад ирэв ээ?

Golomt Bayasaa
Golomt Bayasaa
8 сар 22, 2024 15:25

Z##ltsan pizzdaa nar.

Холбоотой мэдээ

Back to top button