НИЙГЭМ

Фото: Хоногт 31,000 автомашин нэвтрүүлж, түгжрэлийг 11 хувиар бууруулах “Хермес”-ийн нүхэн гарц

XI сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн энэ нүхэн гарц 3.5 метр өндөр, 800 метр авто замтай. Ашиглалтад орсноор хоногт 31.000 машин нэвтэрч, Нарны зам орчмын түгжрэл 11 орчим хувиар буурна гэж тооцжээ.

Хотын дарга Х.Нямбаатар түгжрэл бууруулах шийдэл танилцуулахдаа Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц байгуулах ажлыг онцолсон.

Эдгээрийн нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өмнөх долоо хоногийн амралтын өдөр нээсэн. Харин одоо “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарц болон Геологийн төв лабораторийн уулзварын гарцын ажлын бүтээц ид өрнөж байна.

“Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ийн суман шилжүүлэгтэй, таван эгнээ төмөр зам уг нүхэн гарцын урд бий. Тухайн хэсэг ачаа буулгах болон зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй гэдгээрээ онцлог.

Мөн “Хермес" төвийн орчимд газраас доош 8 метр ухахад хөрсний ус маш ихээр гарсан. Тиймээс ус зайлуулах насост станцыг уг гарцад суурилуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 23, 2024 09:07

Нарны замаас том ачааны машин урагш гардаг бол зүгээр...

ЗочинЗочин
ЗочинЗочин
9 сар 23, 2024 14:15

Хурдан хийгээд дуусаасай

Зочин
Зочин
9 сар 23, 2024 15:43

Ус �######�уулах нацос нь хир найдвартай ажиллагаатай вэ? Хожим нь асууд�##� үүсэхээргүй хийж байгаа юу? Байг�##�ь хүнд захирагдахгүй байх тохиолдол бишгүй байдгийгсанаж байгаа юу?

Иргэн
Иргэн
9 сар 23, 2024 17:11

28-оны сонгуулийн өмнөхөн тууз хайчлах байх!!!

Нямбааиөр дарга сайн ажиллаж бна. Баярлаж байгаа
Нямбааиөр дарга сайн ажиллаж бна. Баярлаж байгаа
9 сар 23, 2024 17:25

Зөндөө зам зассан , их ажил хийж байгаа Хотын дарга түүний багийнханд баярлаж т�##�архаж байгаагаа илэрхийлж эрүүл энх, ажлын г�##��##�зсан өндөр амжилт хүсэн ерөөе. Та нар сайн ажиллаж байгаа. Би ямар нэгэн намын харъя�##��##�гүй иргэн шүү.

Зочин
Зочин
9 сар 23, 2024 19:13

Нэг ажил хийгээд л 11 хувь гэдэг яриа болж байгаа бол манай хот жижигхэн гэдэг нь мэдэгдэж байна. Нэг байтугай нэг хэсэг ажил хийх чад�##� боломж байгаа. Тийм учраас цаашдаа уулзваруудыг өөр өөр төвшинд болгоод байв�##� Нэг их удахгүй түгжрэл гэдэг үгийг мартах юм шүү.За дээр нь зогсоол барихаа мартав

Монгол улсын иргэн Даш
Монгол улсын иргэн Даш
9 сар 26, 2024 11:21

Болж бна бараг яармагийн гүүрнээс ч чух�##� ач холбогдолтой. Болж бна амжилт хүсье

Зочин
Зочин
9 сар 27, 2024 06:58

Гэрлэн дохионы зохицуул�##�тандаа анхаараач ээ. Бүх гэрлэн дохио ээлжиж улаан гэрлээр хөдөлгөөнийг барьчихаад байна.

Холбоотой мэдээ

Back to top button