Улс төрийн мэдээ
Орон нутгийн сонгуульд ашиглах саналын хуудасны загвартай танилц
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ оны аравдугаар сарын 11-нд орон даяар болох гэж буй.
Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор тус сонгуульд ашиглах саналын хуудасны загварыг баталсан байна. Саналын хуудас нь "Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал", "Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн хоёр хэсэгтэй байх ба тухайн сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа өгөх юм. Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө тэмдэглэгээ хийсэн бол тус санал хүчингүйд тооцогдоно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.