Гадаад мэдээ

Монгол, Япон хоёр улс зэвсэг техникийн экспорт, импорт хийнэ

Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцсон.

Энэхүү НҮБ-ын ерөнхий ассамблейн 79 дүгээр чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулав. Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцсон байна.

Дээрх уулзалтын үеэр манай улсын ерөнхийлөгч НҮБ-ийн индэрт үг хэлсэн. Хэлсэн үгийг бүтнээр нь ЭНД дарж харна уу. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Цэрэн Тобгай бараалхлаа гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлсэн.

-Япон, Монгол талуудын хэлэлцээ-

Тэгвэл дээрх уулзалтын хүрээнд Японы Ерөнхий сайд Фумио Кишида ням гарагт /2024.09.24/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаа Хүрэлсүхтэй хоёр талын уулзалт хийж, батлан хамгаалахын техник, технологи дамжуулах тухай хоёр улсын хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцлоо гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Албан ёсны мэдэгдэлд, Энэхүү хэлэлцээрээр хоёр улсын хооронд батлан хамгаалахын техник, технологийн экспорт, импортыг зөвшөөрөх юм. Ингэхдээ тус техникийг бусад зорилгоор ашиглах, дараа нь гуравдагч этгээдэд шилжүүлэхээс сэргийлж зохих хяналтыг тавина.

-Японы Ерөнхий сайдын Монгол Улс дахь айлчлал газар хөдлөлтийн сэрэмжлүүлгийн улмаас цуцлагджээ-

Япон улс Хятад, Оросын дунд орших далайд гарцгүй Монголыг геополитик, эдийн засгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой гэж үздэг. Мөн БНАСАУ-тай дипломат харилцаагүй Япон улс мөн 1970-1980-аад онд Пхеньян хулгайлсан Япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсыг зуучлагчаар хамтран ажиллахыг эрмэлздэг хэмээн дурджээ.

Түүнчлэн Кишида наймдугаар сард Монголд айлчлахаар төлөвлөж байсан ч Номхон далайн эрэг орчмыг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлалын талаар Японы цаг уурын агентлагаас анхааруулга, зөвлөмж гаргасан тул энэ удаагийн айлчлалыг цуцалсан гэж Японы ГХЯ-аас эш татан The Mainichi Japan агентлаг мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 24, 2024 08:10

Манайд экспортлох юм байх уу хахаха

КккЗочин
КккЗочин
9 сар 24, 2024 09:41

Танк хийж Япон руу гаргах нь дээ..

Эх оронч
Эх оронч
9 сар 24, 2024 13:15

Японы зэвсгийн үйлдвэрүүдийг Монголд байгуулах хэрэгтэй!!! Ажил хийдэггүй дамын наймаачид, бөх, морь ур�##�дуулагчид, хошин шогчид зэрэг наргиан цэнгээнд дурлагчдын цуглуулж төмөр хайлуулж, байлдааны зэвсгийн төмөрийн бэлдэц хийлгэх хэрэгтэй!!! Бу�####�ар нь зэвсэг хийлгүүлэх хэрэгтэй. Энэ л манай Монголыг аврана шүү. Дамын наймаа, бөх, морь, хошин шог Монголыг огт аврахгүй гэдгийг хатуу анхаарах!!!!

Зоч
Зоч
9 сар 24, 2024 14:43

Японд зэвсэг үйлдвэрлэдэггүй. АНУ-н зэвсгийг реэкспорт хийх юм бхдаа. Японтой зэвсэг яриад бхдаа яахавдээ. ОЙЛГОМЖГҮЙ ЮМ. БАРУУНЫ СМИ ПАЙР ХИЙЖ БГААМУУ?

Холбоотой мэдээ

Back to top button