Ерөнхий сайд эх оронч үзэл төлөвшүүлэхэд төсөв харамлахгүй гэв

“Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлсэн гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” зөвлөгөөний үеэр онцлов.
Тодруулбал, салбарынхны 20 жил хүлээсэн шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болжээ. Мөн энэ үеэр сөрөн тэсвэрлэх чадавх-батлан хамгаалах салбарын бодлого, стратеги, техник, технологийг шинэчлэх шаардлага бий. Тиймээс салбарын шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, УИХ-ын хаврын чуулганаас өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулах салбарын сайдад үүрэг болгосон юм.
Үүний зэрэгцээ хүн бүрд эх оронч үзэл төлөвшүүлэхэд энэ салбараас төсөв харамлахгүй. Тиймээс ирээдүйд, иргэдийн хандлагад, зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарал хандуулаарай гэлээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За ерөнхий сайдаа эх оронч үзлийг төлөвшүүлэхэд нэг ч төгрөг зарж хэрэггүй. Харин наад цэргийн дэглэлт гэдэг яраглалыг үгүй болгоход тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуул. Тэгж байж цэргийн үйл ажиллагаа зөв замдаа орноо.
Оюун-эрдэнэ өөрөө цэргийн алба хааггүй учраас л ийм тэнэг юм ярьж байна.
Цэрэг дэглэгчийг бүх насаар нь хорьдог болох хэрэгтэй. Ингэсэн тохиолдрлд эх орон ч үзлийг төлөвшүүлэхэд хөрөнгө зарцуулагдахгүй.
Хугацаат цэргээс болж зэвсэгт хүчний нэр хүнд унасан гэж дэмийрсэн Батлан хамгаалахын сайддаа хариуцлага тооцоочээ Ерөнхий сайдаа.