"Таван толгой" ДЦС-ын тендерт маргаан үүсч, шүүхээр шийдэхээр болжээ

“Тавантолгой” дулааны цахилгаан станцын тендер шалгаруулалтад санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.
Энэ талаар Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаанаар буюу өчигдөр (2024.10.02) асуудал нь яригдлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орохыг лавласан. Ажлын хэсгийн гишүүд, тендер шалгаруулалтаар санал ирүүлсэн компаниудын дунд маргаан үүсэж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болсон. Шүүхийн шийдвэрийн дараа хөрөнгө оруулалт тодорхой болно хэмээн хариулсан.
Харин Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд саад тээг болж байгаа улс төржилтийг зогсооно. Нэн ялангуяа “Тавантолгой” цахилгаан станцын тендер шалгаруулалттай холбоотой шүүхийн маргааныг нэн даруй цэгцэлж, бүтээн байгуулалтын ажлыг даруй эхлүүлнэ гэв.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таван толгойн тэргүүлэх хулгайч Сэддорж УИХ-д бүр БХ-ны дарга, энэ ер нь юу юу болоод бна вэ ? Өмнөговь аймаг хулгайч нараа өргөмжилсөөр байгаад, бие даан хөгжих санаачилга гаргасаар байгаад, яв яв саар автонмит эрх нэхээд, 1931 онд Дөрвөдийн БНУ байгуулах гэж санаархсан шиг юм болох вий !!!
Женко бол үүнийг дэмжээд Дамбийжаа болоход бэлэн л гар шүү дээ !!!
Путин тэрий нь дэмжээд, тэнэг үхэр халхууд Говийн БНУ гээд солиорвол яана ?!?! ?!
Энэ нэг Наранцогт гэж хулгайч мөнхөд албан тушаалд байж баых юм.