Нийгэм мэдээ

Өмнөговь аймагт нүүрс тээвэрлэж явсан хоёр машин мөргөлдөж нэг хүн амь насаа алдлаа

Таван толгойн замд нүүрс тээвэрлэж явсан хоёр машин мөргөлдөж нэг хүний амь нас эрсэдсэн хэрэг өчигдөр буюу 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан байна.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад "Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн хоёр машин мөргөлдсөн тухай дуудлага 10 дугаар сарын 02-ны өдрийн 00.02 цагт ирсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад тус ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэрэг гарсан байсан. Одоогоор тус хэргийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн хэлтэс шалгаж буй" хэмээсэн юм.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button