Нийгмийн

"Дэлхийн сансрын 7 хоног"-т Завхан аймгийн хүүхдүүд оролцож байна

Завхан аймагт "Дэлхийн сансрын 7 хоног" өнөөдөр нээлтээ хийлээ. “Сансар ба уур амьсгалын өөрчлөлт” агуулгын хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны эхний өдөр 100 гаруй хүүхэд ирж оролцжээ.

Хүүхдүүд энэхүү өдөрлөгт идэвхтэй оролцож, шинжлэх ухааны ололт амжилтын сонирхолтой туршилтуудыг хийж сонирхцгоов.

WORLD SPACE WEEK буюу “Дэлхийн сансрын долоо хоног” нь 1999 онд НҮБ-н Ерөнхий Ассемблейгаас шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд таниулах шинжлэх ухааны салбарын хөгжилд оролцох олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор жил бүр зохиогддог билээ.

Энэ жилийн тухайд 10-р сарын 4-10-ны хооронд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан ба өдгөө 100 гаруй орон гишүүнээр элсэн тогтмол арга хэмжээ зохион байгуулдгаараа алдартай юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button