Хэргийн мөрөөр: Удаан хугацаанд гэр бүлийн хүчирхийлэлд байсан эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдлаа

Нөхөртөө зодуулсны улмаас 38 настай эмэгтэй амиа алдсан хэрэг таван хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 03-ны өдөр гарсан билээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй өнгөрөгч есдүгээр сарын 27-ны өдөр нөхөртөө зодуулж ГССҮТ-д хүргэгдэж ирээд зургаа хоног хэвтэн эмчлүүлсэн ч дотор цус алдалтын улмаас нас барсан байна.
Талийгаач гурван хүүхдийн ээж, эхээс тавуулаа байжээ
Талийгаачийн найз “Амиа алдсан Н 1986 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Аав ээжийнх нь хувьд нутагтаа нэртэй, ажилсаг, сайхан буурлууд байдаг. Талийгаач минь хүн бүхэнтэй найрсаг сайхан харилцаатай эмэгтэй байлаа. Нөхөр Э-тэй суугаад 10 гаруй жил болохдоо гурван сайхан үрийг нь ээж гэх алдраар овоглож амьдарсан багш бүсгүй байсан.
Эхээс тавуулаа хэдий ч нэг ах нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо тэр минь ч гэсэн ахтайгаа уулзахаар явчихлаа. Бидэнд хүнд л байна. Хорвоогийн жамаар бус зуурдаар, тэр дундаа хамгийн ойр дотно хүн болох нөхрийнхөө гарт амиа алдчихлаа. Ард нь бүлтийгээд үлдэх үрс нь яаж бэтгэрэх бол гэхээс л. Нэг нь шороонд нөгөө нь шоронд орох болчихлоо.
Уг нь тэр нөхөр нь цагдаа байсан. Увс аймгийн Баруунтуруун, Малчин, Тэс гэх мэт сумдын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж л явсан. Эхнэрээ зодсон энэ үйлдэл нь анхных биш. Өмнө нь бас л хэвтэрт ортол нь зодож, зовоож байсан ч хүүхдүүдээ бодоод л уучлаад амьдраад байгаа тухайгаа ярьж байлаа.
Нутаг усны хүмүүс нь хэдийн зоддог, зодуулдаг тухайг нь мэдэж анзаарсан тул хэдэн жилийн өмнө цагдаагийн ажлаа өгөөд хотод том машины жолооч хийж хувиараа аж амьдралаа залгуулж амьдарч эхэлсэн. Гэсэн ч хүний дотоод мөн чанар, хүчирхийлэгч шинж нь бүдгэрэхгүй юм. Олон удаагийн архи уулт, гэр бүлийн хүчирхийллийг нь тэвчсэнийх нь хариуд нэг л өдөр амийг нь хөнөөхдөө тулжээ.
ГССҮТ-д 10 орчим хоносон бөгөөд гэдсэндээ хүчтэй цохиулсны улмаас дотор цус алдалтаас үүдэж нас барсан тухай эмчийн амнаас л бид сонслоо. Дөнгөж 38 настай залуухан тэр минь харгис нөхрийн гарт л явчихлаа, бидэнд маш хүнд байна” гэж хэлээд яриагаа зогсоов.
Ойрын эх сурвалж “Тэр хоёртой ойр байсан хүний хувьд хэлэхэд их маргаантай л харагддаг байсан. Нэгэндээ хүндлэлгүй хандана, хажууд нь хүн байгааг мэдэх ч үгүй цохиод л авна. Нөхөр нь угтаа бол даруу төлөв зантай гэхдээ түргэн ууртай. Амиа алдсан Н ч ялгаагүй л шартай, түргэн зантай. Гэсэн ч тэднийг биеийнхээ аминд хүрчихсэн гэхээр санаанд яавч багтаагүй. Энэ тухай сонсоод хэдэн өдрүүдэд унтаж ч чадахгүй, үнэн гэж итгэж чадахгүй л өнгөрч байна. Бидэнд ингэж санагдаж байхад үр хүүхдүүдэд нь яасан хүнд байгаа бол. Хатуу ч юм даа” гэв.
-38 настай эмэгтэй Н өнгөрөгч есдүгээр сарын 27-ны өдөр 40 настай Э-д зодуулж хөхөрсөн шархтай ГССҮТ-д хүргэгдэж ирээд нас баржээ-

Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19.50 цагт “Нөхөртөө зодуулж гэмтсэн эмэгтэй ГССҮТ-ийн хүлээн авах тасагт ирээд нас барлаа” гэсэн мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу шалгахад 38 настай эмэгтэй Н өнгөрөгч есдүгээр сарын 27-ны өдөр 40 настай Э-д зодуулж хөхөрсөн шархтай ГССҮТ-д хүргэгдэж ирээд нас барсан нь тогтоогдсон. Одоогоор тус хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Эрүүгийн тухай хуулийн 10.1-ийн 2.8-д
Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.
Он гарснаас хойш есөн сарын хугацаанд Монгол Улсын хэмжээнд нийт 32,492 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс хамгийн их буюу 22941 хэрэг Улаанбаатар хотод бүртгэгдсэн аж. Улсын хэмжээнд,
- Хүний амийг хөнөөсөн хэрэг 140
- Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон хэрэг 66
- Харин гэр бүлийн хүчирхийллийг тухай дуудлага мэдээлэл 104 бүртгэгдсэн байна
Үүнээс Улаанбаатар хотод
- Хүний амийг хөнөөсөн хэрэг 78
- Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон хэрэг 17
- Харин гэр бүлийн хүчирхийллийн тухай 28 дуудлага бүртгэгдсэн байна.
Энэ тоо бол цагдаагийн байгууллагад л бүртгэгдсэн мэдээлэл юм.
Гэр бүлээ бүтэн байлгамаар байна, өнөөдөртөө л эрүүлжүүлэх байранд хонуулчих
Цагдаагийн ажилтан “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ялангуяа шөнийн цагаар ирэх тохиолдол олон. Гэрт нь явж ороод болсон асуудлыг шалгахад “архи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдчихлээ, юу ч санахгүй байна” гэх хариултын хүчирхийлэгч талаас өгдөг. Улмаар хохирлоо барагдуулах уу, та гомдолтой байна уу хэмээн хохирогч талаас асуувал “гэр бүлээ бүтэн байлгамаар байна, өнөөдөртөө л эрүүлжүүлэх байранд хонуулчих” гэхээс өөр зүйлгүй. Маргааш нь хэлтэс дээр ирээд мэдүүлгээ буцаая гэдэг.
Ингэж явсаар тэр хүчирхийлэгч улам хүчирхэг болж өмнөх хэргээсээ давж, эсвэл давтаж шинэ хэрэг үйлдээд хүрээд ирдэг. Уг нь хуультай оронд амьдарч байгаагийнхаа хувьд өөрийнхөө хохирол, өөрт тулгарсан асуудлаа чангаар дуугарч шийдвэрлүүлэх эрх хэн бүхэнд нээлттэй бий. Үнэхээр хэцүү байгаа бол хүчирхийлэгчээс холд, тэр шийдвэр таны гарт л байдаг” хэмээв.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongoliin deed shuuhiin shuugch n hurtel Solongosiin niseh ongotsniig uilchlegchiig huchirhiilegch gemt heregten geheer MANAN+XYN mafiin zasaglal asar yalzarsan buzar zasaglal yum!!!!!
Цагдаа,Тагнуул, Төрийн тусгайгийхан гэж нэг ийм л нох од байдагийм доо. Өөрсдийгөө төрийн бороохой гээд итгэчихсэн, хүний эрхийн та лаар тэдэнд ямар ч ойлголт, мэдрэмж байхгүй шүү !
Ер нь төрийн тусгай чиг үүргийн байгууллагууд өөрсди йгөө " хүчний байгууллагууд" гэж өөрөө өөртөө нэр өг чихөөд, төрийн нэр барин хүчирхийлэх гүн гүнзгий уламжиллаасаа ер са лаагүй,1937 оныхоо тэр аймшигт байдлыг үргэлжлүүлэх маш их сонирхолтой шүү.
Үнэндээ бол тэдгээр байгуулагууд Үндсэн Хуулийн философийг огт ойлгоогүй, ихэнх тохиолдолд Үндсэн Хуулийн үзэл санааны эсрэг ажилладаг ш дээ !
Uwsiinhan bugd meddeg shu adgiin gedgiig
Гэр бүлийн хүнээ тулт�##� нь дарангуйлж зодож зовоодог цагдаа нар хөдөө орон нутагт олон байдаг юм билээ ,,18 насандаа учирч 5 хөөрхөн хүүхэдтэй болсон 40 шүргэж яваа ахуй амьдр�##� нь Ч сүрхий олон нийтийн дунд нэр хүндтэй мөртлөө эхнэрийнхээ толгойг байнга хаг�##�даг,үсдэж зоддог,,,өнөөх нь сүүлдээ үсээ хусуулчихдаг болсон байна лээ,..нэг л амьдрах байж насны ханиа зодож зовоодог хөгийн �##�нууд байх юмаа...
с �##� ж болно. Ер нь нэг цохесон бол дараа үргэлжилнэ. Зодуулах дургүй бол с�##�сан нь дээр. Зодуулах дуртай бол олон юм ярих шаардлага байхгүй.
С�##�ж болно.
Er ni zodood em ni hel amaar doromjilood amidardag ger buluud zunduu bolj de mongold
Хүн засарна гэж хэзээ ч байдаггүй,яахав хашраад өөрийгөө барих чадвар нь ихсэх бол байна. Таарахгүй бол бүр муу зүйл болоогүй дээр нь эртхэн с�##�,хорвоо дэлхий уужим
cagdaa nar bol bugdeeree sadist huchirhiilegch nar shd zerleguud
Хүүхдүүдээ бодож байсан гэхэд итгэхгүй байна. Хүүхдүүдээ бодож байсан бол эцэст нь �##�уулна гэдгээ мэдсээр байж хамт амьдрахгүй. Хүүхдүүдээ боддог хүн с�##�даг. Ийм нөхцөлд байх хүүхдүүдэд асар хэцүү.
Ямар аймаар �##�уурчин бэ.Амийг амиар авах хуультай болмоор юм
Хүчирхийлэгчээс холд гэхийн наашаа гэх хүнгүй ажилгүй мөнгөгүй бол яахын яаж чадахгүй гэртээ л байна ш дээ байраар хангаад ажилд авдаг тийм газартай болгооч
Тийм бэлэн амьдр�##� хаана байна ? Хүн бага багаар бодож эргэцүүлж өөрөө шийдвэр гаргана. Нэгэнт ийм нөхцөлд байгаа бол сэтгэл санааны дэмжлэг зөвлөгөө өгдөг газрууд олон. С�##�ахгүй хүнд тэр дэмжлэг болохгүй байх. Нэг удаа амийг нь аварч байлгах ч. С�##�ах хүсэлтэй хүнд бол сэтгэл санааны дэмжлэг болж зориг оруулах байх. Өөрийнхөө бүтээсэн шавартаа шигдээд суух уу яах вэ ? Өөрийнх нь эрх. Бүр хөдөө гараад м�##�чин болыё гэвэл Монгол том тул байж болно. Нөхрөөсөө хэсэг с�##�чихв�##� сүүлдээ зориг ороод бие даан амьдрах сайхан байгаа нь өөрт нь ч хүүхдүүд нь ч мэдрэгдэнэ. Хүн хамт амьдрах гээд үзэх хэрэгтэй. гэхдээ хамт амьдарна гэдэг нь нэгнээ зодно зодуулна гэсэн үг биш юм. Тийм амьдр�##� хэзээ ч сайн юманд хүргэхгүй.
Хүний орчлонгийн хатуу ертөнц. Үр хүүхдэд ямар хэцүү тусаж бгааг бодохоос зүрх зүсэгдэм.
Монголын хууль нь сул хууль зүйн сурт�##�чилгаа семинар огт явуулдаггүй соёл хүмүүжлийн сург�##�т хичээл 10 жилийн боловсролд нь заадаггүй дээр нь нийгмийн ихэнхи масс тэнэг бүдүүлэг ийм улсад гэмт хэргийн гар�##�т хүчирхийлэл хүн амины хэрэг гар�##�гүй яахав
Эхнэр ээ дагуулаад явж байж өөр эмэгтэй рүү шүлэнгтээд хараад ухаанаа �##�ддаг эрчүүд үнэн эргүү м�##�нууд шүү. Ийм л заваан ЯНХАН бузар эрчүүдээс гэр бүлийн хэрүүл гардаг шүү. Ийм эрчүүдийн аав ээж нь. Яг л ийм б�##�иар хүмүүс байдаг гэдэгт эргэлзэх зүйлгүй. Аваад суусан хүний сайхан охиноор гараа угаагаад байгаа УМДАГ НЬ ТОЛГОЙДОО ОРСОН ЭРЧҮҮДИЙГ ЗҮГЭЭР ЗАСАЖ ХАЯААД САЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ МАШ ИХ ЭХНЭРЭЭ ЗОДДОГ ЭРЧҮҮДЭЭС ДАРУЙ САЛАХ ХЭРЭГТЭЙ ИЙМ ЭРЧҮҮДИЙН ЭЭЖ НЬ ГЭЖ АДГИЙН ШААРНУУДЫГ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ МЭДҮҮШТЭЙ. НЭГ Л ГАР ХҮРВЭЛ ШУУД САЛ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ
Хүчирхийлэгч хаа сайгүй л байдаг, гэр бүлд бол байнга шүү дээ. Архи уусан л бол арслан бар шиг архирч айлгаж, элдвээр хэлж доромжлоно. Цагдаад өгчихөөр улам өширхөж дарамтлана, энэ бол Монголд хаана ч байдаг дарангуйл�##�. Цагдаа дуудаад өгчихнө цагдаа нь нэг хонуулж эрүүлжүүлээд явуулчихна эргээд л нөгөө байд�##� давтагдана, дунд нь хүүхэд эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүд л сэтгэлийн шарх, сорвитой үлдэж зовдог аймшигтай амьдр�##� Монголд л байна даа
Эмэгтэйчүүд нь хүүхдээ аваад са л а х боломжтой хуультай оронд. Өөрсдөө са л а х гүй зуур�##�даад. Яаж ч бодсон нэг гэрт байдаг хүнээ цагдаад өгөөд нэг гэрт үргэлжлүүлэн амьдрах боломжгүй. Та нар ч бас чамайг цагдаад өгсөн хүнтэй нэг гэрт үргэлжлүүлэн юу ч болоогүй мэт амьдрах уу бод доо. Тиймээс ер нь са лах тийшээ л хандсан нь дээр. Хохирч буй цор ганц хүн нь хүүхдүүд. үүнтэй маргах зүйлгүй. Эхнэр нөхөр 2-т бол наагаад тавьсан биш с�##�ах боломж үргэлж бий. Та нарыг ямар л�##�?н шашинтай орон шиг нөхрөөсөө зугтаахаар өөр цагдаа эсвэл хөндлөнгийн эрэгтэйчүүд барьж авч эсвэл б�##�баад чулуудаж а лахгүй.
Тархиа шаагаад хэвтээд байждээ ,одоо нэгэнт оройтсон...
Ene neg har usiig gudrahgui bol boldoggui yum bh daa
Huuhdee bodood2 geed bdag nogoo m#l ni huchirhiilj zodood bdag yostoi heleh ch ug alga tsagdaa hun bj iimerhuu huchirhiileluudtei temtsej bsan bj tolgoi ni gej olgoi yuma (m#l m#l m#l) odoo yu gej ch heleh ve dee shuud huuhdee avaad salahgui