Top StoriesУлс төрийн мэдээ

Ж.Энхбаярын фракц Дархан руу нүүж, Б.Жавхлангийнх хотдоо үлдэнэ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг харьяа байгууллагынх нь хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сарын 11-ний /2024.09.11/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байсан юм.

Тодруулбал, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр дээрх яамыг төвийн бүс рүү нүүлгэх танилцуулга хийж дэмжигджээ. Улмаар энэ ажлыг ирэх 2025 оноос яаравчлуулахаар болов.

-Яамны ажилчдыг хотоос 2.4 тэрбум төгрөгөөр нүүлгэнэ-

Шийдвэр гарснаас хоёр өдрийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сарын 13-нд /2024.09.13/ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэргэжилтнүүд Дархан-Уул аймагт очиж, анх 10 давхар, спорт цогцолборын зориулалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус аймагт барьж, энэ жил ашиглалтад оруулаад буй байрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэх ажлыг бүрэн шийдвэрлэсэн. Шинэ барилгад яамны зүгээс тавилга, компьютерээ авч очно. Харин нүүлгэн шилжүүлэлтийн зардал болох 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгасан байна. Үүнд, хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдэл тусгагдсан байгаа аж.

-Дархан руу ХХААХҮЯ-ны хэдхэн хэлтэс явна-

Тэгвэл хоёр сарын дараа нүүлгэн шилжүүлэлтээ эхлүүлэхээр төлөвлөөд буй ХХААХҮЯ-ны төвийн бүс рүү шилжих ажил одоогоор 70/30 тай байгаа гэх мэдээлэл байна.

Учир нь ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яам болон харьяа байгууллагуудаа Дархан-Уул аймагт шилжүүлэх ажилд ханцуй шамлаж, нөгөө талд уг зохицуулалтыг Сангийн сайд Б.Жавхлан дургүйцэнгүй хүлээж авчээ. Улмаар тэд тойрогтоо яам болон харьяа газруудыг нүүлгэх ажилд санал нэгдээгүй гэсэн яриа гарах болов. Тиймээс өнөөдрийн байдлаар ХХААХҮЯ-ны 30 хувь нүүхээр болж, 70 хувь үлдэхээр болжээ. Харин нүүх 30 хувьд яамны харьяа газар болон хэд хэдэн хэлтсүүд багтсан байна.

Мөн тус яамны орон нутагт шилжин ажиллах ажилчдын амьдрах байрны асуудал бий. Удирдлагууд яамыг нүүлгэн шилжүүлнэ гэснээс биш ажилчдын орон сууцны асуудлыг авч хөндөлгүй саналыг дэмжсэн.

ХХААХҮЯ 121 ажилтан, алба хаагчтай. Энэ тоонд зөвхөн яамны үндсэн бүрэлдэхүүн багтаж буй. Мөн алба хаагч, ажилчдын тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэхээр яригдаж буй. Харин үлдсэн хэсгийг нь албан хаагчдын сонирхол, амьдралын нөхцөл байдалтай холбогдон шийдвэрлэх аж.

Яг үүнтэй холбогдуулан салбарын сайд Ж.Энхбаярын ХХААХҮЯ-ыг шилжүүлэх шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй юм биш биз гэх таамаглал гараад буй. Тэр орон нутагт шилжих яамдын ажилчдадаа өөрийн барилгыг түрээслүүлж, худалдах шахаа явуулж магад гэх яриа хөшигний ард хөвөрч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ "эх оронч" ажлын ард Буур�##� Мянгуужингийн амин хувийн ашиг сонирхол илэрхий харагдаад бнаа !
Нэртэйгээр нь ХХАХХҮЯ-ыг хувьчлаад авчихаач дээ !

Зочин
Зочин

Төрийн удирдлага зохион байгуул�##�таас хэт �##��####�ж байгаа юм бишүү,,Сайд нь ЗГ-ын хур�##�даанд суух,,УИХ-ын хур�##�даан оролцох гээд төвтөй холбоотой бүх ажил үйлчилгээнд Дарханаас явж оролцоно ямар зард�##� чирэгдэл гарахыг тооцоорой Цахимаар бүх ажил үйлчилгээ явах хэдий ч хотыг сийрэгшүүлнэ гэхэд 300 шахам км �##�с гарна гэдэг туйлшир�##� гэхээс өөр юу хэлэх вэ

Чингис
Чингис

Өөрийнхөө барьж байгаа байрандаа 30% урьдчилгааг нь улсаас төлөөд давхар ипотекийн зээлтэй байсан ч зээл өгнө үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэсэн бн лээ Жавхлан Га�##�ийн ерөнхий газрыг Дарханд шилжүүлнэ гэж байсан Энхбаяр өрсчээ

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

..ЭНЭ МУУ БУУРАЛ ЭНХБАЯР Ч ИХ ӨӨДГҮЙ ХӨГИЙН ХҮН МУУТАЙ ЭТГЭЭД.! ЖДҮ.ГЭЭС ИХ ЮМ ХУЛГАЙЛСАН БОЛОВСОН ХУЛГАЙЧ ..! ХАРИН ЭЦЭГ НЬ ИХ МУНДАГ ХҮН БАЙСАН..!

Зочин
Зочин

Улс орны яам нь нийслэлдээ голдуу байдаг юм шиг байна лээ манайх шиг дэд бүтэц муутай улс яам, газруудаа энд тэнд цөлчихвөл иргэд яаж үйлчилгээ авах уу,сайд нар нь онгоцоор ч юмуу машинаар давхиж ирэх үү гм олон асууд�##� бна .Сайд Энхбаярын цаад санаа нь хувийн эрх ашиг өөрийнхөө аж ахуйдаа ойртох нь чух�##�

Батболд
Батболд

Хотодоо бүгд шаваад гацаад байна гээл байдаг нүүгээд холдохоор нүүлээ гэнэ юу ч хийхгүй бол хийсэнгүй гэнэ гомдолоол ченж бизнес хийгээдл байх юм бол яаж хөгжих вэ дээ. 100 айл , да хүрээ г.м нүүсэнгүй хүчээр нүүлгэвэл бөөн жагса�##� энээ тэр болно. Тийм учраас улс өөрсдөө үлгэрлэн нүүгээ биз дээ. Яахав нэг ч гэсэн хот (,Дархан) маань бас хөгжиж л байг дээ яамтай байна гэдэг давуу шүү. УБ Дархан явах бол яармаг хотын төв явахаас хурдан болсон шүү. Бусдыг буруутгаж биш дэмжиж сурцгаая... эсвэл shut your mouth

Зочин
Зочин

Буура л Мянгуужин гэж нэртэй болох нь үү дээ ?

Зочин
Зочин

Бүх яамдыг Төв аймагт түвлөрүүл...

ИРгэн
ИРгэн

Өө бүр амар тээ?! Төрийн захиргааны төв байгууллагыг хувийн компани шигээ дур зоргоороо нүүлгээд л..ккк. Нийслэл хот чинь улс орны удирдлагын төв, засаг захиргааныбайгууллага нь нэг дороо байж учлдаа холбоотой ажиллах ёстой биш юм уу? Яам нь хөдөө нүүгээд оччихоор Монгол улсын ХАА-н с�##�барын асууд�##� шийдэгдчих үү тэ?Маш их өртөг зард�##� гаргаж, �##�бан хаагчдынхаа аж амьдр�##� , нийгмийн асуудлыг нь хөсөр хаян байжнүүлгэх ийм тэнгэр шийдвэр гаргаж байгаа МАН-д итгэсээр, өөгшүүлсээр л байх уу? Энэ чинь б�##�мад явд�##� биш үү? Арай арай..

Зочин
Зочин

Зах худ�##�дааны төвүүдээ гарга. Их сургуулиудыг бүгдийг нь гарга сург�##�тын төвүүд коллежүүдийг гарга

Зочин
Зочин

Ийм өлөв долов хийсэн хулгайч санаатай юмнуудыг юу гэж дарга болгодог байна аа, яав�##� хусах вэ гэж л бодох юм даа

Иргэн
Иргэн

Жадамба генер�##�ын үед Монгол улсын батлан хамга�##�ах системийн дампуур�##� эхлэж билээ!! Хамаг л дэд бүтэцийн төмөр хийцүүд эвдэрч сүйдэн Хятад улсруу зөөж дуусан даа!!! Үр дүнд нь Генер�##�ын гэр бүл маш их баяжиж билээ!!! Генер�##� том компани удирдаг болсон байсан!!! Эсрэгээр Монгол улсын батлан хамга�##�ах с�##�бар с�##�байсан с�##�бартай дээл шиг үлдсэн нь үнэн!!!

КккЗочин
КккЗочин

Буур�##� мянгуужинг буусны дараа буцаад нүүх гэж ахиад олон тэрбум төгрөг улсаас гарна. Мэдээж

Зочин
Зочин

ЗГ нэгдмэл байдлыг Жавхлан ЖДҮмбэ Э бусниулж байна
Захуудаа хотын захад гаргаа

Зочин
Зочин

БИТГИЙ ХУЦ Ж. ЭНХБАЯР ХЭДИЙ УИХ-ЫН ГИШҮҮН БАЙЛАА Ч ИРГЭН ХҮН ШҮҮ ЖДҮ-Гээс АВАХАД ЯАДГИЙН БИТГИЙ ХУЦ СААШААЛТ ЕРӨӨЛ ЧИ �######�

Зочин
Зочин

Хүн муулах хар цусны этгээдүүд �######�аарай

Зочин
Зочин

Энхбаяр угаасаа мундаг з�##�уу

ЗОЧИН
ЗОЧИН

АЖЛЫН ГАЗРАА ГЭРИЙНХЭЭ ХАЯАНД АВААЧААД БАЙРЛУУЛДАГ ОВОО МУУ ГАРУУ ЭНЭ ЧИНЬ, ОРОН ГЭР, ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙ, БИЗНЕС НЬ ДАРХАНД БАЙДАГ ГЭСЭН ШҮҮ.

Болор.
Болор.

Хотын түгжрээнд хамгийн гол цэгүүд эмнэлгүүд бдаг. Яагаад гэвэл хүн биеээрээ очдог, нэгж өвчтөнг дагаад олон хүний урсг�##� үүсдэг. Харин яам тамгийн үйлчилгээ цахимжсан. Очих урсг�##� үүсэхгүй. Хөшигтын хөндийд орчин үеийн том эмнэлэгүүд бариад бүх бүтэцтэй нь нүүлгэчихвэл дагаад хот чөлөөлөгдөнө. Хөшигтийн хөндий ч төвлөрч хөгжинө.

Зочин
Зочин

ЖДҮмбэ ажлаа нүүлгэж ирээд барьсан байрандаа ажилчдаа оруулаад, Номингийн урдах авсан газартаа том юм бас барих байхдаа.яасан ч ханадаггүй шун�##� юм.эргээд нүүвэл яах вэ бодсон болов уу.

Холбоотой мэдээ

Back to top button