УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос | Улсын хэмжээнд 53.1 хувийн ирцтэйгээр санал хураалт хаагдлаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн мэдээллийг нэг дороос хүргэж байна.

НИТХ 45 мандаттай, энэ мандатын төлөө 276 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нийслэлийн есөн дүүрэгт нийтдээ 313 мандат байгаа бөгөөд 1081 нэр дэвшигч өрсөлдөж байна.


НЭМЭЛТ: 20.00 цаг

Үндсэн сонгогч 2,107,280 байснаас 1,119,765 иргэн саналаа өгсөнөөр ирц 53,1 хувьд хүрч хаагдлаа.

  • Баганхангай 73 %
  • Багануур 51.2 %
  • Налайх 53 %
  • Сонгинохайрхан 41.6 %
  • Сүхбаатар 44 %
  • Баянгол 42.7 %
  • Чингэлтэй 40.4 %
  • Баянзүрх 40.7 %
  • Хан-Уул 42.3 %


НЭМЭЛТ: 19.00 цаг

-19.00 цаг: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 50 хувьд хүрлээ-

Сонгогчдын нийт ирц 2,106,888 байгаагаас 19.00 цагийн байдлаар 1,054,200 иргэн саналаа өгсөн буюу 50 хувьд хүрлээ.

Дүүргүүдээс хамгийн өндөр ирцтэй нь Багахангай, хамгийн бага ирцтэй нь Чингэлтэй, дүүрэг байна.

  • Баганхангай 69.9 %
  • Багануур 48.1 %
  • Налайх 47.9 %
  • Сонгинохайрхан 38.5 %
  • Сүхбаатар 41.5 %
  • Баянгол 40 %
  • Чингэлтэй 37.7 %
  • Баянзүрх 38 %
  • Хан-Уул 39.4 %

Харин аймгуудаас Баян-Өлгий ирцээрээ тэргүүлж байгаа бол Дархан-Уул аймаг сүүл мушгиж байна.

  • Баян-Өлгий 75.4 %
  • Сүхбаатар 71%
  • Завхан 70.5
  • Говьсүмбэр 67.5
  • Ховд 67.2
  • Говь-Алтай 66.5
  • Увс 65.6
  • Архангай 65.4
  • Баянхонгор 64.7
  • Дундговь 63.2
  • Өмнөговь 62.7
  • Төв 61.3
  • Булган 60.9
  • Хэнтий 59.5
  • Сэлэнгэ 57.3
  • Өвөрхангай 57.1
  • Дорнод 56.9
  • Хөвсгөл 56.6
  • Дорноговь 55.7
  • Орхон 45.7
  • Дархан-Уул 43.8
  • Улаанбаатар 39.5

НЭМЭЛТ: 17.30 цаг

-17.00 цаг: Улсын хэмжээнд сонгуулийн ирц 42 хувьтай байна-

Сонгогчдын нийт ирц 2,106,243 байгаагаас 17.00 цагийн байдлаар 929,465 иргэн саналаа өгсөн буюу 42 хувьтай үргэлжилж байна. Үүнээс 41.6 хувь нь эрэгтэй, 46.6 хувь нь эмэгтэй сонгогч байна.

Насны хувьд авч үзвэл,

  • 70-аас дээш насныхан 70.6 хувь
  • 65-69 насныхан 70.2 хувь
  • 55-59 насныхан 64.1 хувь
  • 50-54 насныхан 52.6 хувь
  • 45-49 насныхан 49 хувь
  • 40-44 насныхан 44.8 хувь
  • 35-39 насныхан 39.6 хувь
  • 30-34 насныхан 35.5 хувь
  • 25-29 насныхан 29.2 хувь
  • 20-24 насныхан 24.4 хувь
  • 18-19 насныхан 27.4 хувь

НЭМЭЛТ: 16.10 цаг

-16.00 цаг: Нэг л дүүргийн саналын ирц 50 хувийг давлаа-

Дүүргүүдийн ирц:

Нийслэлийн хэмжээнд нийт 1,100,437 сонгогч бүртгэлтэй. 16.00 цагийн байдлаар 289,803 сонгогч саналаа өгөөд байна. Энэ нь 28,9 хувийн ирц. 25-29 насныхны саналын ирц доогуур байгаа аж.

  • Баганхангай 53.5 %
  • Багануур 36.1 %
  • Налайх 33.3 %
  • Сонгинохайрхан 27.5 %
  • Сүхбаатар 31 %
  • Баянгол 30.1 %
  • Чингэлтэй 27.6 %
  • Баянзүрх 28 %
  • Хан-Уул 28.7 %

НЭМЭЛТ: 14.00 цаг

-14.00 цаг: Сүхбаатар, Завхан, Говь-Алтай аймгуудын ирц 50 хувьдаа хүрлээ-

Дүүргүүдийн ирц:

  • Баганхангай 40.5 %
  • Багануур 29.3 %
  • Налайх 26.4 %
  • Сонгинохайрхан 22 %
  • Сүхбаатар 24.9 %
  • Баянгол 23.9 %
  • Чингэлтэй 22 %
  • Баянзүрх 22.4 %
  • Хан-Уул 22.9 %

Аймгуудын ирц:

  • Баян-Өлгий 47.2 %
  • Увс 47.4 %
  • Ховд 47 %
  • Завхан 51.7%
  • Говь-Алтай 51.1%
  • Баянхонгор 45.6 %
  • Хөвсгөл 36.7 %
  • Булган 40.9 %
  • Архангай 47 %
  • Өвөрхангай 39.5 %
  • Өмнөговь 43.5 %
  • Сэлэнгэ 36.7 %
  • Дархан-Уул 30.2%
  • Говьсүмбэр 45.4%
  • Дорноговь 41.2%
  • Хэнтий 42.8%
  • Дорнод 40.6%
  • Сүхбаатар 53.2%
  • Улаанбаатар 26.6%
  • Төв 42%
  • Дундговь 43.6%

НЭМЭЛТ: 12.00 цаг

-Сүхбаатар аймаг тэргүүлж, Улаанбаатар хамгийн бага ирцтэй байна-

Дүүргүүдийн ирц:

  • Баганхангай 30.2 %
  • Багануур 22.8 %
  • Налайх 20.3 %
  • Сонгинохайрхан 17.2 %
  • Сүхбаатар 19.0 %
  • Баянгол 18.4 %
  • Чингэлтэй 17.2 %
  • Баянзүрх 17.3 %
  • Хан-Уул 17 %

Аймгуудын ирц:

  • Баян-Өлгий 23.8 %
  • Увс 27.6%
  • Ховд 26.8%
  • Завхан 29.9%
  • Говь-Алтай 31.8%
  • Баянхонгор 26.8%
  • Хөвсгөл 22.7%
  • Булган 24.7%
  • Архангай 26.3%
  • Өвөрхангай 24.2%
  • Өмнөговь 28.9%
  • Сэлэнгэ 25.2%
  • Дархан-Уул 20.2%
  • Говьсүмбэр 29.6%
  • Дорноговь 28.2%
  • Хэнтий 27.7%
  • Дорнод 29.1%
  • Сүхбаатар 36.3%
  • Улаанбаатар 17.8%

НЭМЭЛТ: 11.00 цаг

-Иргэд: Биднийг төрд төлөөлөх хүмүүсийг сонгох учир энэ удаагийн сонгууль маш чухал-

Сүхбаатар дүүргийн 28-1-3 дугаар хэсгийн хороонд саналаа өгч буй иргэд НИТХ-ын сонгуулийн талаарх байр сууриа илэрхийллээ.

-Би байнга сонгуулиа өгдөг. Их идэвхтэй оролцдог. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг цахим хуудас болон сурталчилгааны материалаас нь мэдэж ахвсан. Ер нь гадаадын улс оронд мэргэжил эзэмшсэн мэдлэг боловсролтой шинэ залуучуудышг дэмжинэ гэж бодож байна. Залуу үе эх орноо авч явах цаг нь ирсэн.


-Миний хувьд хөдөө орон нутаг руу их явдаг. Боломжиндоо тааруулж мсонгуульдаа идэвхтэй оролцохыг хичээдэг. Сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллийг ихэвчлэн цахим орчноос их авсан. Ерөнхий байдлаар нь бүгдийг нь судалсан. Аль болох залуу үеэ дэмжиж, саналаа өглөө. 


-Энэ жил сурталчилгааны материалаас нэр дэвшигчидтэйгээ танилцсан. Энэ сонгууль бол бидний хувьд хамгийн чухал сонгууль шүү дээ. Биднийг төлөөлөх төрийн албан  хаагчдыг сонгож байгаа гэсэн үг. Тэгэхээр бид өөрсдпийн төлөөлөл болох төлөөлөгчдийг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй. 


-НИТХ-ын сонгуульд бидний сонголть маш чухал. Дөрвөн жилийн турш биднийг төлөөлөх хүмүүсийг сонгох учир бид идэвхтэй саналаа өгөх хэрэгтэй. Миний хувьд нэр дэвшигчдээ сайтар судалж байгаад саналаа өгсөн. 


НЭМЭЛТ: 09.50 цаг

-Ирц: 09.50 цагийн байдлаар Багахангай 12.1, Хан-Уул 6.5 хувьтай байна-

Улсын хэмжээнд нийт 2,246,164 сонгогч бүртгэлтэй. Үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 1,102,278 сонгогч саналаа өгнө. Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн 09.50 цагийн мэдээллээр нийт сонгогчдын 8.5 хувь нь саналаа өгсөн. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 18617 иргэн санал өгөөд байна.

Дүүргүүдийн ирц:

  • Баганхангай 12.1 %
  • Багануур 10.1  %
  • Налайх 8.9 %
  • Сонгинохайрхан 7.6 %
  • Сүхбаатар 7.5 %
  • Баянгол 7.4 %
  • Чингэлтэй 7.3 %
  • Баянзүрх 7.2 %
  • Хан-Уул 6.5 %

Аймгуудын ирц:

  • Баян-Өлгий 8.5 %
  • Увс 8.4%
  • Ховд 7.7%
  • Завхан 9.9%
  • Говь-Алтай 11.9%
  • Баянхонгор 9.6%
  • Хөвсгөл 8.1%
  • Булган 6.7%
  • Архангай 8.5%
  • Өвөрхангай 9.4%
  • Өмнөговь 11.9%
  • Сэлэнгэ 9.3%
  • Дархан-Уул 8.4%
  • Говьсүмбэр 12.3%
  • Дорноговь 11.6%
  • Хэнтий 11.3%
  • Дорнод 11.9%
  • Сүхбаатар 14.7%
  • Улаанбаатар 7.2%

ЭХЛЭЛ: 09.00 цаг

-Шууд: "Иргэдийн идэвх сул, одоогоор 34-хөн иргэн санал өгсөн"-

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн Сүхбаатар дүүргийн 26-1-2 дугаар хэсгийн санал авах байранд өглөөний 07.30 цагт очиж ажиглалт хийсэн. Тус хэсгийн хороонд сонгуулийн санал хураалт идэвх муутай, хүнгүй шахуу байв.

Мөн бид үргэлжлүүлэн Сүхбаатар дүүргийн 28-1-3 хэсгийн хорооны байранд очиж шууд дамжуулалт хийлээ.

Тус хэсгийн хорооны дарга н.Амгалантогтох "УИХ-ын сонгуультай харьцуулахад иргэдийн ирц, идэвх сул байна. Манай хэсгийн хороонд 2400 гаруй иргэн санал өгөх бүртгэлтэй. Өглөөний 07.00 цагаас хойших байдлаар 34 иргэн саналаа өгөөд байна" гэлээ.

Шууд дамжуулалт:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ARD
ARD
10 сар 11, 2024 10:11

Улаан махны гэмт хэрэгтэнг нэр дэвшүүлдэг ХҮН намыг хэрхэвч дэмжиж болохгүй.

Зочин
Зочин
10 сар 11, 2024 19:39
Reply to  ARD

Яасан бузар сэжгийн юм бэ! ХҮН нам ч гэх шиг, заваан юмаа!

Ганбаа ах
Ганбаа ах
10 сар 11, 2024 11:19

Энэ удаагийн сонгуульд эрхэм дүү нар МАН н хүүхдүүдэд сан�##�аа өгчихөөд Хэсэг харзнараад байжийдаа

Ганбаа ах
Ганбаа ах
10 сар 11, 2024 11:27

Өглөөний цайгаа уугаад эхнэр хүүхдээ үнэрлэж дагуулаад сан�##�ын хуудсанд дээрээ арилдаг ч бай арилдаггүй ч бай маркирч ч билүү плмасттир гэдэг харандаагаар сан�##�аа дугуйлаад замаараа coffee уугаад хариад ганц зуу татаад унтацгаа ахисан түвшний оркуудаа

Зочин
Зочин
10 сар 11, 2024 14:26

Ман ыг л булшлана шүү манайхааааан гараарай з�##�уусаааа урагшаааааа

Холбоотой мэдээ

Back to top button