Нийгэм мэдээ

ТЕГ-ын ажилтан бусадтай бүлэглэн ₮470 тэрбумын хуурамч баримт үйлджээ

Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаагаа явуулсан гэмт бүлэглэлийг илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Татварын ерөнхий газрын ажилтан нь урьд татварын байгууллагад ажиллаж байгаад халагдсан иргэдтэй бүлэглэн Монгол Улсын төсөв бүрдүүлэлт, засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц их хэмжээний хохирол учруулжээ.

Ингэхдээ татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуй нэгж үүсгэн байгуулж, 300 орчим аж ахуйн нэгжид 470 орчим тэрбум төгрөгийн хий бичилт бүхий санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн зохион байгуулалттай гэмт бүлгийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Тус бүлэглэл нь 2018 оноос хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж, их хэмжээний хууль бус орлого олж улсад ногдох татварын хэмжээг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрснийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Хууль:

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйл /Татвар төлөхөөс зайлсхийх/-д татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЕЭЭ БОЛИОЧЭЭ ЯМАР ШУДРАГА БУС ХЭРЭГ ВЭ? МИНИЙ АХ АУГАА ИХ НИЙТЛЭЛЧ ОРЧИН ЦАГИЙН ШИХИХУТАГИЙН АМЬД БҮРЭЛБАА БААБАРТАН ХЭЛЭХДЭЭ ҮХЭХДЭЭ ХҮРТЭЛ ТАТВАРАА ТӨЛӨӨД ЯВДАГ ГЭЖ САЙХАН ХЭЛСЭНДЭЭ ЯАГААД ГЭВЭЛ АВСАН ДЭЭР ЧИНЬ НӨАТ БАЙГАА ГЭЖ.ИЙМЭРХҮҮ ЛУЙВАР ХИЙГЭЭД БАЙХААР ЭНЭ УЛС ЯАЖ ХӨГЖИХ ЮМ БИД ТАТВАРАА ТӨЛӨӨД Л БАЙДАГ БИЕЭ ҮНЭЛЭГЧ НАР ХҮРТЭЛ НӨАТ ТӨЛӨӨД БАЙХАД ЭНЭ АРАЙ ХЭТЭРНЭЭ АРХИНЫ ТАТВАРЫГ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИШ АРХИ УУГЧИД ТӨЛДӨГ ЮМ ШҮҮ ДЭЭ.ЭНЭ УЛСАД БОЛЖ БҮТЭЖ БАЙГАА ЮМ ЦӨӨН БАЙНА НЯМБААТАР Л БЯРДАЖ ЗАМ ЗАСАЖ ХОНГИЛ ГАРГАЖ БАЙНА.БҮТЭЭНЭ СӨНӨӨНӨ ГЭДГИЙГ ЯРУУ ТОДООР ХАРУУЛЖ БАЙНА.АХ НАМ ЯАГААД ИЙМ АЙМААР ЛУЙВАРЧИНГУУДЫН ТАРХИ ТОЛГОЙГ ИЛЭЭД БАЙГААН.ДАРХАНЫ ЯАГИ НАР НӨТГҮЙ БОЛ ХЯМДХАН БАВУУЛНА ГЭЖИЙШТ ХӨӨРХИЙ ТЭД ИЙМ ГОЁ УХАМСАРТАЙ ХҮНИЙ МӨНГӨНИЙ ТОДОРХОЙ ХУВИЙГ БУЦААЯ ГЭЖИЙШТ.ТЭГЭХЭД ЭД НАР ЮУ ВЭ? ЧАДАХГҮЙ ЗА

oogii
oogii

Хуулиа чангатгаачээ. Ял нь арай бн шүү????????

Зочин
Зочин

зохион байгуулалттай гэмт бүлэг. Олны хэлдэгээр татварын мафи

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин илрүүлсэн байна ш дээ

Зочин
Зочин

Толгой дээр нь хулгайч луйварчид байхад аргагүй бус уу

Зочин
Зочин

tatvarinhan bvgd avilgal avahin toloo ajildag . Uls eh orni toloo 1 ch hvn ajildaggvi

Иргэн
Иргэн

Нэг сар нийтэд тустай ажил хийх ялтай юм чинь улсаа цөлмөөд байхаасаа яаахав!!! Ккк МАН-АН-Н мафиуудын өөрсөддөө хамааруулах хууль маш хөнгөлөлттэй байгаа биз!!! Жирийн иргэн ямар аймшигтай шийтгүүлдэг билээ!!!

Zochin
Zochin

Odoo yah u de heseg gedes tsatgalan yawlaa buh yma uguud jangaa iddeg bh da

Зочин
Зочин

tatvart orj avilgal avahin tuld oyutan bhasa belddeg

Татварынхан бүгд л хулгайч
Татварынхан бүгд л хулгайч

бүгд хулгайчууд гэдгээ ч өөрснөө хэлдэг шүү, даргаас авхуулаад үүдэнд муудаг жижүүр хүртлээ ямар нэг аргаар хусаж хулгайлж аваад гэнэт баяжих хэтийн зорилготой, тиймдээ ч тэрүүгээрээ хоорондоо их нийлнэ. Улсын мөнгө цусалсан бол шууд цаазаар авдаг, хөрөнгийг нь хуу хураадаг болохгүй бол хэзээ ч зогсоож чадахгүй.!!

Иргэн
Иргэн

Хуулиа мэддэг хариуцлага нь торгуулийн ялтай болхоор цоорхойгоор нь яасуудалгүй гарна

Эрдэнэ
Эрдэнэ

Толгойг нь илж эрхлүүлээд байгамуу.

Баясгалан
Баясгалан

Ял шийтгэл н даанч дэ гэмээр талх хулгайлсан хүнд тултал ял өгнө дө.

Зочин
Зочин

Хуулиа чангатгаачээ.ял нь арай юу ????????

Зочин
Зочин

Ял нь хүүхдийн цэцэрлэг аан...Дахиад ийм хэрэг хийхээр л бна даа

Зочин
Зочин

Бүх мөнгөө төлүүлээд шийтгэ

Зочин
Зочин

Миний ах орчин цагийн аугаа их бүрэлбаа, шихихутагийн хойд дүр нь ч юу юм бэ, солиотой юмуу хааша юм !, тэгэхдээ үнэхээр л баабар энэ цагийн суу билэгтэн! Үнэн !

хүннү
хүннү

Та нар өөрснөө ингээд байхаар бид яаж татвар төлөх юи вэ? Одоохон наад нөхрийн нэр ус, зураг хөргийг тэр компаниудтай нь ил болго. Ийм дайснуудад элэнцгийх хүний эрх.

Зочин
Зочин

Энэ авилга хулгаа нам дагасан өлөнгшшдэд хатуу ял өгдөггүй хагартлаа баяжаал өөр газарт шилжээдл хурган дарганцар болдог хогиин шудрага бус үе хэзээ шудрага ниигэмлүү шилжих вэ

Зочин
Зочин

47 тэрбум. Талыг нь авсан гэвэл 23 тэрбумыг иджээ

Зочин
Зочин

Манай улсын хууль нээрээ хэлэх үг алга даа. 470 тэрбумыг олоод 5.4 сая төгрөгөөр торгуулиад болоо. Ийм болохоор чинь энэ талын мэдлэгтэй хүн хийж бгашдээ. Хохирлын хэмжээнээс шалтгаалан ял өгдөг болмоор юм шиг. 470 тэрбумаар улсыг хохироосон иргэнийг жишээ нь 47 жил хорих ялаар шийтгэх жишээтэй.

Зочин
Зочин

Ард түмнээ татвараар дарамтална,бас дээр нь ард түмний татварын мөнгөөр толгойгүй төрийн чөтгөр шиг түшмэдүүд дураараа тоглож байна.Ийм Төр Засагтай Улс ТУСГААР ТОГТНОЛ,хөгжил дэвшил гэж ярихын ч хэрэггүй шүү.

Насаа
Насаа

Ял нь арай дэндүү бага юм байна даа.

Арай шүү
Арай шүү

Авах ял шийтгэлээ мэддэг болохоор торгуулийн мөнгөө бэлдчээд ажилдаа орцгоодог юм бишүү эднүүс

Shudarga shuugch
Shudarga shuugch

Bi hedii yaliin deed hemjee ugsun ch Manai huuli tolgoig ni ileed yavuulah togtoltsootoi

Зочин
Зочин

Хуулин ийм юм чинь хулгай хийхээс яах вэ дээ

Зочин
Зочин

Мундаг сийрэг хүүрнүүд шүү, энэ хэд шоронд орсон ч нууц нь задарч цааш үргэлжилнэ.

Зочин
Зочин

Татвар төлөхөөс зайлхийх гэмт хэргээс гадна мөнгө угаах гэмт хэрэг давхар зүйлчлэгдэж болзошгүй юм.

Хурц
Хурц

Сурвалжлагчаа, редактортаа хэлээрэй! ТеГ гэж товчилдог байгаа шүү! Засаарай!! ТЕГ гэвэл өөр байгууллагыг хэлдэг! Наад захын юмаа мэдэхгүй байж болохгүй шүү!!!!

Зочин
Зочин

За яршигаа 470тэрбум залилж идэж ашигласан хар луйварчдыг өөгшүүлж толгойгий нь илж гааруулах л заалттай ийм эрүүгийн зүйл заалт байна гэж ч юу байхав. Муу МАН-ынхан хулгайн аргадаа мэргэшиж хууль нь хүртэл хөнгөн ялтай хуульдаа хүртэл хөнгөн ял оруулж хуульчилчихсан бна ш дээ

Зочин
Зочин

Татвар төлөхөөс зайлсхийх биш харин татварт орох мөнгийг хуваан залилан мэхлэх аргаар ашигласан залилангийн зүйл ангиар зүйлчлэх ёстой баймаар онц ноцтой эрүүгийн хэрэг биш юм уу?????????? Улаан луйварчид

Үнэнийг өчнө
Үнэнийг өчнө

Цаазлаач ээ

Зочин
Зочин

470 тэрбум улсын хөрөнгө жавшаад 450- 550 нэгж торгууль юу ч биш шүүдээ их хурал ийм хууль гаргаад хэрэгжилтийг нь хянахгүй хаяхаар ийм хулгай олон. болох үндэс суурь тавьчихаад төсвөөс цалинжиж суух нь хэвийн үзэгдэл болсон нь дэндүү эмгэнэлтэй.

Zochin
Zochin

470 terbum gene uu araich dee, Ene Turiin alba unendee buzartaj huug aar ne solivol taarana, hamgiin aruihan ulsuud gedeg gyi biluu shat shatandaa hulgai nuureljee

Зочин
Зочин

Наад шийтгэлээр чинь би 1тэрбумд шийтгүүлье.

Зочин
Зочин

Хохиролыг бүрэн төлүүлж, дээр нь хийсэн хэргийнх нь биеэр эдлэх ялыг нэмдэг байх хууль хэрэгтэй. Маш их мөнгө идчихээд хэдхэн төгрөгийн торгууль төлөөд болчихдог болохоор шуналтай нөхдүүд маг зоригтой хулгай хийж байгаа юм.

чин
чин

Маш хатуу шийтгэх ёстой хөрөнгийг нь хурааж ав ядарч зүдэрч яаж амьдралаа авч явдагийн өөрийнх нь бие дээр үзүүл зүгээр л гай болохгүй мөрөөрөө амьдар

Зочин
Зочин

Монгол улс ялзарсан, өт хорхой, өмхийрэлээр дүүрчихсэн удахгүй африк лугаа болцгоож, гаднаас америкчууд, урдаас хятадууд орж ирээд монгол хүний генийг шинжилж, лабораторийн хулганууд болгохоор харагдахгүй байна уу?
Бидэнд юу ч үлдэхгүй..Мөнгөжижсөн нь гадаад руу гараад явчихна, үлдсэн нь гадныханд ,хамгаа барьж амь голтой дарамт зовлон дотор амьдрах л үлдсэн бололтой!
Хэн нь тэмцэхгүй чимээгүй байгаа нь айдсаар хөтлөгдөж үнэнч шудрага нь хол хаядчихсан нь тэмцэх итгэлгүй, хүчгүй хар амиа л боддог суусаар хэрэгтэй хэрэггүй ТВ, цахим сүлжээнд хамаг ухаанаа атгуулсаар.. өдөр хоног өнгөрөх тусам хэдхэн хүн бузрыг илчилж тусламж ард түмнээсээ хүсээд байхад чихгүй, нүдгүй, амьсгалгүй гадныханаар хөтлүүлсэн хууль доорхи боолууд болсоноо мэддэггүй нь гаслантай яа!

монгол
монгол

Иймэрхүү албан тушаалаа, эсвэл мэргэжлийн нөлөөллөө хшиглсан хүмүүст оноох шийтгэлийг илүү чанга, эсвэл хөнгөлдөггүй баймаар байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button