Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: Х.Баттулга хэт улайралдаа, Т.Доржханд эрх мэдэлдээ, Л.Гантөмөр хэнэггүйтэлдээ бүдэрч, Х.Нямбаатар хожив

Орон нутгийн сонгуульд 17,278 нэр дэвшигч өрсөлдөж, 8031 нь төлөөлөгчөөр сонгогдлоо. 

-АН-ыг Х.Баттулга, МАН-ыг Х.Нямбаатар зураглаж, зангидав-

Ирэх дөрвөн жилд хотод хамгийн их бүтээн байгуулалт өрнөж, төсөв нь тэлнэ. Энэ утгаараа өөрийн хүмүүсээ хотод оруулах, эрх ашгаа хамгаалах шаардлага асар ихсэнэ. Иймд МАН, АН-ын зарласан НИТХ-ын төлөөлөгчид өрсөлдөх 45 нэрсийн үнэ цэнэ бараг л парламенттай зэрэгцэж, нэр дэвших эрх хэдэн тэрбум хүрсэн гэгдсэн.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээсээ илүү онцлох дүр нь Х.Нямбаатар, Х.Баттулга нар байлаа.

АН-ын хорооны дарга Т.Батцогт голчлон НИТХ-д өрсөлдөх дүрүүдээ эрэмбэлжээ. Гэхдээ түүний ард Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн өндөр нөлөө үзүүлэв. 45 нэр дэвшигчийн бараг тал хувийг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга авчихсан.

Нөгөө талд нь МАН-ын дэвшигчдээ Х.Нямбаатар “базлаа”. Намынхаа томчууд, хотод нөлөө бүхий улстөрчдийн хүмүүсийг сайн хольж оруулж ирэв. Ингэхдээ томчууддаа маш бага боломж олгож, өөрийн хүслээр багаа зангидах гэж эрмэлзсэн.

Сурталчилгааны хугацаанд тэдний тулаан өрнөлөө. Х.Баттулгын багийнхан Хотын даргын ажлыг бүхэлд нь үгүйсгэж, бордюрын хулгай, зам засварын ажлыг ярьж орилсон. Х.Нямбаатар ч бууж өгөлгүй Х.Баттулга ба түүний багийнханы булхай, луйвартай нэгбүрчлэн үзэлцэв.

-Сурталчилгаа: А самбар хөглөрч, хөрөнгө их цацаж, хэрүүл уруул тасарсангүй-

УИХ-ын сонгуулиас илүү замбараагүй, эмх цэгцгүй, дуулиан шуугиантай, хартай хортой сурталчилгааны өдрүүд болов. Ямар сайндаа л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын сонгуулиас эмх замбараагүй, өндөр зардалтай, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж дургүйцлийг төрүүлсэн сонгууль болж байна" гэж товчхон дүгнэсэн.

Сурталчилгааны А самбар нь гудамж талбайд хаа сайгүй хөглөрч, урж тасдаж, баллаж сохолж, хулгайлж, Мөн сэтгүүл, сурталчилгааны хуудсаа тараахдаа айлуудын хаалга, үүдийг тогшиж амгалан тайван байдал ч алдагдуулав. Муухан инээдмийн киноноос л дээр элдэвтэй 16 хоног өнгөрлөө.

-Ирц: 2012 оноос хойших хамгийн бага ирцтэй сонгууль боллоо-

Улс даяар 2,107,291 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,120,021 хүн саналаа өгсөн. Улаанбаатарын үндсэн сонгогч 1,005,132 байснаас 425,347 иргэн саналаа өгч 42,3 хувьтай өндөрлөв. Нийслэлчүүд ирцээрээ сүүл мушгилаа. Харин орон нутгийн ирц өндөр байв. Аймгуудаас хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий байлаа. 2012 оноос хойших хамгийн бага ирцтэй сонгууль боллоо.

  • 2008 оны ИТХ-ын сонгуулийн ирц-59.01%
  • 2012 оны ИТХ-ын сонгуулийн ирц-52.9%
  • 2016 оны ИТХ-ын сонгуулийн ирц-60.44 %
  • 2020 оны ИТХ-ын сонгуулийн ирц-55.9%
  • 2024 оны ИТХ-ын сонгуулийн ирц-53.2%

Энэ удаагийн сонгуулийг ирцийн босгогүй болгосонтой холбоотой гэгдэж буй юм.

-Үр дүн: Х.Нямбаатар багцалсан багаар давшиж, Л.Гантөмөр намаа үл тоож, Т.Доржханд эрх мэдэлдээ ханав

НИТХ-д МАН 40, АН таван суудал авлаа. Үндэсний эвсэл, ХҮН нам суудал авч чадсангүй. Орон нутагт иргэдийн сонголт солонгоров.

АН-ын ялагдалд Х.Баттулга ба Л.Гантөмөр нарын нөлөө өндөр байв. Хотод өөрийн хүмүүсээ оруулах гэсэн Х.Баттулгын хэт улайрал. Орон нутгийн сонгуулиар хуруугаа ч хөдөлгөөгүй Л.Гантөмөрийн хэнэггүйтэл жин дарав. Бүр сонгуульд саналаа ч өгөлгүй томилолтод явсан байлаа.

ХҮН унасан шалтгаан нь УИХ-н сонгуулийн дараа МАН-ы өвөрт орсон явдал. Сонгогчид үүнд нь дургүйцээд саналаа өгөөгүй гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, Т.Доржханд өөрийн зорьсон өндөрлөгтөө хүрч, намаа хаясан нь “хортой” урвалт болов.

Товчхондоо, хоёр намын дарга манлайлал үзүүлж чадсангүй. Намаа чирч явж дийлсэнгүй. Харин “Үндэсний эвсэл” улстөрийн хувьд арай шинэдэж, хараахан танигдаж чадсангүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
59 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүмүүс тэнэг биш гэдгийг ойлгохгүй, хорсол тээж, хүн муулсан АН яаж ялах вэ. Хөндлөнгөөс харахад эв нэгдэл ч үгүй, зохион байгуулалт ч үгүй, сошиалд бусдыг доромжилсон, хувиа хичээсэн, элдвээр гутаасан хүмүүс их байсан. Тийм хүмүүс хараад аймшигтай сагагдаж байсан. Ялах юм бол яаж аашлах бол гэхээс айсан. Тэгээд бас хачин хүмүүсийг их дэвшүүлсэн. Тэрийг нь хараад боловсон хүчингүй юм байна гэж бодогдсон. Энэ удаа л тогтож үлдлээ дээ. Яасан тэнэг хүмүүс ихтэй юм бэ. Цаг үеэ ч мэдэрч байгаа хүн алга

irgen
irgen
Reply to  Зочин

yostoi yag unending. Ataa horror tee geed het buhniig buruutgaad hii poprood ene AN oorchlogdoh heregtei.

Зочин
Зочин

АН, ХҮН хоёр МАН-ын үүрд орсон учраас орон нутгийн сонгуульд нам тавиулав. Хохь чинь цаашид үүнээс ч илүү хохирол амсана хохь чинь. Эхлээд олигтойхон сөрөг хүчин байж сурах хэрэгтэй. Ёстой нөгөө буруу сонсоогүй л бол өмдөө тайлаад дээшээ хараад хэвтээд өгнө гэдэг хэлц үг шиг албан тушаалын сураг сонсонгуут Олонх болсон намын өварт ороод банзалдаад явчихдаг нөхдийг ард түмэн дахиж хэзээ ч дэмжихгүй нь тодорхой. Иймээс АН нэр хүндээ өсгөе гэж байвал Элбэгдорж, Сайханбилэг хоёроо хүзүүгээр нь оосорлон чирч авчраад шоронд хий. Мөн жанхуу Баттулгаа Удаанжаргалтай нь хамт шоронд хий. Улстөрийн банзал Гантөмөрөө намын даргаас нэн яаралтай огцруулж монголын төрөөс хөөн зайлуулаа.

Зочин
Зочин

Жэнкод дахин дахин дүн тавиад л байна даа

Зочин
Зочин

Ард иргэдийг хуурдаг цаг үе өнгөрчээ.тэд үнэнийг олохийн төлөө явдаг болсон байна.маш сайн сонголт болжээ.эв нэгтэй хүчтэй МАН ирэх 4 жилд хотыг танигдахын аргагүй сайхан болгох цаг үе айсуй.амжилт хүсье.

Сэргэлэн
Сэргэлэн

Болж болж угаасаа л ардын нам ажиллаж чадаж бга Нямбаатар сайн байсан

ARD
ARD

МАН-тай хамт нэг хөнжилд орсон АН, ХҮН намыг ард түмэн дэмжээгүй л байна. Дээрээс нь улаан махны гэмт хэрэгтэнг нэр дэвшүүлдэг ХҮН нам хүртэх ёстойгоо л хүртлээ...

Зочин
Зочин

Нямбаатар их зүтгэсээн. Иргэд тэрийг нь үнэллээ. Хэрэлдээд л өөрөө гүйж явсаар байгаад л ажил нугалаад байгааг нь дэмжлээ. Одоо матрын нулимс унагаад яахав

Иргэн
Иргэн

Монгол улсыг мафиууд удирдана гэвэл арай л жижигдэнэ шүү!!! Нэг хулгар бөх өөрийгөө бүхнээс ухаантай гээд эндүүрчихсэн ярвайгаа мафи царайлаад яваад байх хэрэггүй!!! Хэдийгээр Монгол улсын дотоод байдал эд засаг хэцүү байгаа ч гэсэн Элбэгдорж Баттулга мэтийн удам угсаа гэх юм хүмүүсийн гарын шүүс хэзээ ч болохгүй!!! Улс орныг боловсрол мэдлэгтэй жудагтай олондоо нэр хүндтэй ухаантнуудын үр удам удирдах ёстой!!! Цөвүүн цагийн өнгөнд түрийний бөөснүүд толгойд гарч самардах гээд зүтгээд байна сэрэмжтэй байцгаая Монголчуудаа!!!

Зочин
Зочин

Сонгогч түмэн хэн нь бодитой ажил хийж, хэн нь хоосон хардаж гүтгэлэг тарааж байгааг ялгаж таньдаг болжээ
Намууд хамтран засаг байгуулж ажиллах нь маш зөв.
Монголчууд талцаж задарсан үедээ хүчгүй, хөгжилгүй болдогийг түүх гэрчилнэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нэг хөнжилд орж банзалдахыг эвтэй байна гэдэг юм уу тэнэг малаа. Хол очиж хуц. Хүчтэй сөрөг хүчтнгүйгээр улс орон хэзээч хөгжихгүй. Төсвийн хөрөнгө идэж уух болон авлигал ч буурахгүй. Үүнийг хянах гол хүчин бол сөрөг хүчин шүү дээ.

Зочин
Зочин

Одоо ардчилсан намд өөрийн гсэн сэтгэл тэйхэсэг улсуудад байгаа бол Гантөмрөөс намаа авах хэрэгтэй юм бишүү одоо энээс илүү уналт гэж бас байхуу

АН-ын гишүүн
АН-ын гишүүн
Reply to  Зочин

Эрдэнийн үед сүйрч а лга болсон АН-ыг Гантөмөр ЗГ-т сууда лтай,7 аймагт яла лттай болгоод бна, энэ бол муу зүйл биш шүү !
Сая хотын сонгуульд МАН,АН-ын хотын дарга нар нь удирдаж ороод АН навс тавиуллаа, хариуцлагыг хот ын АН-ын дарга хүлээх ёстой.Энд Женкогийн нөлөө их байсанд ард түмэн, сонгогчид эрс дургүйцжээ.
Ийм тодорхой юман дээр тэс өөр зүйл ярьж, тэнэг цар айлаад хэрэггүй ш дээ. Ийм яриа гаргаж бгаа нь Женк огийн явуулага, тэр л өөрөө намын дарга болно гэж сулиарч байгаа царай нь энэ байхоо !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Женко намын даргаа үгүйсгэн, үл тоон, илүү нөлөөлж өөрийн хүмүүсээ дэвшүүлж давхиад АН-ыг навс унага лаа ? Одоо өөрөө намын дарга болох гээд л давхина даа, үнэхээр утгагүй илжиг шүү !

Зочин
Зочин
Reply to  Зочин

Женкоглос салах зам

Зочин
Зочин

Хүмүүжил хүмүүжил бас дахин хүмүүжил. Боловсрол боловсрол бас дахин боловсрол. Хүмүүжилтэй, боловсролтой Монголчууд минь хаана явна вэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголд хүмүүжилтэй хүн олно гэвэл нар баруунаас гарч дэлхий цөмөрнө. Монголд дэлхий даамааргүй хулгайч тэрбумтан их наяадтан ба их сургуулийн 3-5 дипломтой 10-20 гадаадын элдэв курс сургалтын гэрчилгээтэй хүн хэдэн мянгаараа холхиж байна. Хүмүүжилгүй учир дандаа авилга дамын наймаагаар голцуу диплом цуглуулсан бэртэгчигүүд. Хогийн ургамлаас хог ургана.

Ганбат
Ганбат
Reply to  Зочин

Үнэн.сурсан юмаар дутуу хүмүүс их болжээ.АН бол өөрөө унасан хүүхэд.уйлаад хэрэггүй.
Хүзүүгй дорж,Муухай билэгээ олцгоо.тэгвэл.ялж магадгүй шүү!!!

Зочин
Зочин
Reply to  Ганбат

ганц үнэн энэ шүү ухаараач

Зочин
Зочин
Reply to  Зочин

А.Амартүвшинээс эхлээд байнаа байна

Зочин
Зочин

Доржханд мөнхийн суудалд суусан юм шиг л байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Халтар царайт Доржханд өөрийгээ намтайгаа хамт худалдаж байгаад шадар сайдын суудалд сууснаа мөнхийн юм шиг санаж байгаа бололтой. Угийн тэнэг этгээд бололтой.

Зочин
Зочин

Жонхуугийн оны балаг дуусахгүй ээ! Энэ хулгайч далд орж байж л Монгол улс горимоор орно!!

Зочин
Зочин

АН Женко гэдэг х.у.л.г.ай.ч өвгөнөөс са.л.а.х цаг болсон

Зочин
Зочин
Reply to  Зочин

За хө чи зөв хэлж байна. Наад женко гэх этгээд чинь орос монгол авгайчуудыг ээлжилж зайдалсан бузрын гар шүү дээ. Хэдэн хөгшин гүү хураасан хөгшин азарга шиг шар сэмжилсэн хулгайч шүү дээ. Одоо АН энэ нөхрийг байх ёстой хар гэрт нь хийх хэрэгтэй.

Jariga.mn
Jariga.mn

За Энгээд Нийслэл Метротой болох нь зайл ш үгүй болж ээ

Зочин
Зочин

Сонгуулиуд дууслаа одоо ажилдаа орцгоо сонгуулийн далбаан дор ажил хийддэггүй хүмүүс их байх юм аа

Zochin
Zochin

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэж Ардын нам ялах нь тодорхой байсан 2028 онд дахиад ялна хараарай

Зочин
Зочин

АН эхнээсээ хүүхний наймаачин , хүний юм хулгайлж дээрэмддэг хүмүүсийг нэр дэвшүүлээд л ард түмний дургүйг хүргэчих лээ дээ

Зочин
Зочин

Сая юу болоод өнгөрсөн гэв ээ

Тоглоомын сонгууль хэзээ болсонюм би л лав мэдээгү
Тоглоомын сонгууль хэзээ болсонюм би л лав мэдээгү

Монгол улс уруудаад авилгалдаа идэгдээд сөнөж байна даа 10 хүний 4 нь саналаа өгжэээ

Иргэн
Иргэн

МАН АН гэсэн нэг хөнжилд орсон нэг л нам өрсөлдөгчгүйгээр ялсан Олон нам болгож хүмүүсийн тархийг угаах сурталчилгаа хийх хэрэггүй

irgen
irgen

uneen

Зочин
Зочин

УИХ-ын сонгуулийн үр дүн, сонгогчдын итгэлийг эвдэж, сөрөг хүчний үүргээ умартсан АН-ХҮН -д 2 болон МАН-д дүн тавьлаа.
1.Сонгуулийн ирц.
2.Сонголт.
Нийслэл ялсан шалтгаан бол Сумьяабазрын тавьсан суурь дээр Нямбаатарын хичээл зүтгэл, бүтээн байгуулалт, АН нэр дэвшүүлэлт байлаа.

irgen
irgen

ard tumen bolon naming door tuvshinii gishuud l alatsaad bgaa bolhoos degree neg shuudee manaihaan. Olon tasalj hud poproh tusam and tumen yalagdsaar bh bolno.Bugd neg. Songuuli gedeg jujitsu mongo ugaagaad l bagaa batangas bj bgaashde deer heden hun

Зочин
Зочин

Байгалийн баялагийн мөнгө асар ихээрээ орж ирж байгаа учраас Оюун эрдэнээ Нямбаатараа иргэдийн итгэлийг богино хугацаанд хэрэгжүүлээрэй. Метроноосоо өмнө нэн яаралтай бензины үйлдвэрээ ашиглалтад оруулаарай. Дараагаар нь улаанбаатарыг тойрсон тууш замаа нэн яаралтай барь. Үүний дараа 3-рт метрогоо барь. 4-рт Богд уулын тонель -ээ барь.

Зочин
Зочин

УИХ-д ХҮН-д санал өгсөн. Харин тэд юм үзээгүй Янхан аятай МАН-ын хөнжилд орж, хамтдаа хулгайлахыг хүссэн. Тэгээд л жигшлээ

Самбаа
Самбаа

Хаалга цохих чимээгээр онгойлгоход цаашаа хоёр хүүхэн зугтаж гүйв. Юу болов гээд хартал ХҮН рнамын сурталчилгааны зүйлс хаалганы бариулд хавчуулаастай, Хэсэг хугацааны дараа МАН, АН-ын сурталчилгааны материалаа хаалга тогшоод өгөөд явцгаав. Дахиад хаалга цохих чимээ... бас л хоёр хүүхэн зугтаад алга болов, хаалганд ХҮН намын нэр дэвшигчийн захиа хавчуулаастай...ХҮН намынхан хаалга балбаж зугтаадаг ёс жаягтай юм уу?????,хүний нүүр царай харараас айдаг өвчтэй юм уу?????????????????????????????

Зочин
Зочин

Олон нам байх тусам МАН.д л ашигтай шүү дээ

Зочин
Зочин

МАН суудлуудаа мөнгөөр аваа байлгүй дээ

Зочин
Зочин

Хол очиж хуц хог дээр очиж хэвт хогын муу хар хятад нямбаатрын баастай бөхс долоогч нойлын алчуур шээс баасыг нь долоодог тролоо үхэж далд ор

Зочин
Зочин

өнөөдөр шаамий шаамий шаамий

Зочин
Зочин

АН-ынхаан наад тэнэг Гантөмөрийгээ намын даргаас огцруул мөн намаасаа хөө зайлуул. Тэгээд засгаас гар хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Яг үнэн ингэж нэр хүндээ алдан засагт хамрах нь буруу шүүү АН-ынхаан!!! Наад нүдээ нээ чихээ онгойлгоочээ. Албан тушаалын төлөө дүлийрч сохорсон бузар шаарууд.

Зочин
Зочин

эрдэнэ хөгшин өвгөн

Ганбат
Ганбат

ХҮН бол хамелион .

Зочин
Зочин

Har mashinaar lyivardchaad buu hydlaa yari

Зочин
Зочин

Ард түмнээ их басахаар ингэж навс унадаг юм. Мафи, хулгайч, эх орноо худалдагсдыг бид залхаасаар байх болно, улс төрд үлдэх мөргүй болгоно гэж сануулга өгч байна хулгайчуудаа!

Зочин
Зочин

АН-ын МАН-ыг муулсан харлуулсан сурталчилгаа иргэдийн дургүйг их хүргэсэн. Иргэд тэртээ тэргүй сайн мууг нь ялгах чадвартай.

Maшqж
Maшqж

Хүмүүс хэрсүү болжээ яаж муу хэлсэн юу амлаж байсанч тоохоо болиод өөрийн бодлоор зөв хүмүүсээ сонгодог болсон бна маш том дэвшил

Зочин
Зочин

Үнэндээ сонгууль болоогүй ..

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зссс

Зочин
Зочин

За хөөрхий монгол минь ганц хувьсгалт намтайгаа үлдлээ ашгүй дээ. Социализм руугаа ургашаа! Ура! Ингэж давхиж байгаад хойт сологос шиг болчихвий дээ.

Бат инженер
Бат инженер

Монголчуудын заяа нь хаяж Их Орос, Хятад хоёрын заавраар МАН-ынхаа жолоодлогоор амьдрахаас өөр замгүй болж дээ. 90 оны хувьсгалын гал цог яасан бэ. Монголчууд минь

Tumur
Tumur

Яах нь уу , эргүү тэнэгээ , Украины араас 10 хар тамынхаа замаар явах нь уу

зочин
зочин

Нямбаатар юу ч хийж чадахгүйэ хэрэггүй юманд их мөнгө үрж байгаа гол асуудал руугаа орж чадахгүй байна юм хийж байгаа дүр л эсгэж байна

Зочин
Зочин

СОНГУУЛЬ: Одоогийн ОХУ-д бол иргэд саналаа яаж өгсөн нь чухал биш, харин саналыг яаж тоолох нь гол үүрэгтэй гэсэн зарчим үйлчилдэг! Гэтэл Путин ах нь Женкод тусалсангүй! Орон нутгийн сонгууль гээд тоогоогүй юм болов уу даа??

Зочин
Зочин

Ха ха МАН луйвардсан юм бишүү. Итгэл хүлээлгэсэн АН ХҮН нь МАН ын өлөнгүүдтэй нэг оронд орчихоод юу гэж хуцнам

Зочин
Зочин
Reply to  Зочин

Луйвардах боломжгүй, АН, ХҮН-ын байж байгаа царай нь тэр

Холбоотой мэдээ

Back to top button