Ерөнхий сайд Пакистан явсан тул Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Өнөөдөр /2024.10.16/ Ерөнхий сайд эзгүй тул Засгийн газар хуралдахгүй.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өчигдөр эх орноосоо мордсон билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан Улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene danh odoo ooroo zailchdguin bhdaaa bi chadna
Энэ новш нөгөө хулхи хурандаа ахаа дагаад Монголоо сүйрүүлэх нь Уг нь тэр ШХАБ Брикс энэ тэр зай барьсан нь дээр байгаа юм даа