Нийгэм мэдээ
Танилц: Энэ долоо хоногт Монгол Улсад болох үйл явдлууд

2024 оны аравдугаар сарын 21-27-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
Улаанбаатарт:
- 10 дугаар сарын 21-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
- 10 дугаар сарын 21, 22-нд: Дэлхийн шилдэг уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Loving the silent tears" буюу “Аниргүй нулимсыг хайрлахуй” мюзикл найруулагч С.Баттулгын найруулснаар УДБЭТ-ын тайзнаа монголчуудын сонорыг мялаах гэж байна.
- 10 дугаар сарын 22,23-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
- 10 дугаар сарын 23-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
- 10 дугаар сарын 24, 25-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
- 10 дугаар сарын 25-нд: “Эрдэс боловсруулалт-2024” олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал болно.
- “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн бүтээлийг энэ сарын 25-ныг хүртэл хүлээн авна.
- “Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.
- "Дэлхийн цирк Монголд" олон улсын циркчдийн тоглолт энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилж байна.
Орон нутагт:
- 10 дугаар сарын 21-нд: Өвөрхангай аймагт Сумдын ИТХ-ын 9 дүгээр бүрэн эрхийн анхны хуралдаан болно.
- 10 дугаар сарын 21, 22-нд: Говь-Алтай аймагт Баруун бүсийн байгаль орчны салбарын эмэгтэйчүүдийн зөвлөгөөн болно.
- 10 дугаар сарын 22-24-нд: Өвөрхангай аймагт Иргэний нийгмийн байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан "Нийгмийн эгэх хариуцлага" сургалт болно.
- 10 дугаар сарын 23-нд: Сэлэнгэ аймгийн Хушаат суманд "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэх нь" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
- 10 дугаар сарын 23-нд: Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.
- 10 дугаар сарын 25-нд: Дундговь аймагт "Дундговь судлал 2024" эрдэм шинжилгээний бага хурал цахим болон танхимаар болно.
- 10 дугаар сарын 25-нд: Ховд аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болно.
- 10 дугаар сарын 25-27-нд: Өвөрхангай аймагт Волейболын 2024 оны Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно.
М.АГАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм их хуралддаг орон Монголоос өөр байхгүй гутмаар юмаа!!! Эндээс хэрэгтэй ажил гэж авах юм тун цөөхөн юм!!! Мафиуудын бүлэглэл хуралдах хэнд хамаатай юм!!!