Нийгэм мэдээ
Дорнодод хээрийн гал түймрийн улмаас 1000 га талбай сүйджээ
Дорнод аймагт өчигдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр хээрийн гал түймрийн улмаас 1000 га талбай өртсөн байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Харуулын нуруу" гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага аравдугаар сарын 20-ны өдрийн 12.34 цагт ОБЕГ-т ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 21 дүгээр талбайн ажилчид хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 17.45 цагт бүрэн унтрааж, тус багийн малчинд хүлээлгэн өгсөн байгаа юм. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 1000 га талбай өртөж шатсан байна.
О.УНДРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.