Улс төрийн мэдээ

Францаас ирсэн Г.Ган-Очирын түгээж буй мэдээлэл батлагдахгүй байна

Францад гэр бүлийн хүчирхийллийн хэргээр ял эдэлж байсан Г.Ган-Очирыг Шилжүүлэн авах ажиллагаагаар Монголд авчраад буй.

Монголд ирсэн дороо Г.Ган-Очир Оюу толгой төсөлд холбогдох мэдээллүүдийг өөрийн нүүр хуудаст нийтэлж эхлэв. Ингэхдээ шууд холбоогүй, англи хэл дээрх бичвэр, зураг зэргийг хавсаргаж байгаа юм.

Түүний ерөнхий илэрхийлж буй утга нь,

  • Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Оюу толгой төслөөс авлига авсан
  • 21 улстөрч "Рио Тинто" группт давуу байдал олгож, авлига авсан нь тогтоогдсон
  • "Рио Тинто" групп Засгийн газрыг авлигын асуудлаас үүдэн Арбитрын шүүхэд өгсөн
  • Их Британийн шүүх авлигын асуудлыг тогтоосон зэрэг юм.

Удаа дараа нийтэлж буй постуудаас нь тодорхой эш үндэс, нотолгоо баримт олдохгүй байна.

Арбитрын шүүхийн хувьд зөвхөн санхүүгийн асуудлаар маргаан шийдвэрлэдэг. Монгол Улсын Татварын Ерөнхий газраас тавьсан хэд хэдэн удаагийн актыг хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэн, Арбитрын шүүх дээр маргаж байгаа.

Үүнээс өөр, шинэ төрлийн маргаан лав олон улсын шүүхэд үүсээгүй гэдгийг "Рио Тинто" групп, "Оюу толгой" ХХК-ийн албан эх сурвалжууд баталгаажуулж байгаа юм.

Нөгөө талаар 21 улстөрчийг "Рио Тинто" группт давуу байдал үүсгэн, авлига авсан гэж бичсэн мөртлөө, авлигын асуудлаар "Рио Тинто" тал Монголыг шүүхэд өгсөн хэмээсэн нь логикийн зөрчилтэй байна.

Их Британийн шүүх дээр Оюу толгой төсөлд холбогдох маргаан үүсээгүйг нээлттэй эх сурвалжийн мэдээллээр нягталж болж байна.

Ингэхээр, 21 улстөрч авлига авсан гэх асуудал нь бүхэлдээ эш үндэсгүй болон мухардаад байгаа юм. Хэрэв ийм асуудал аль нэгэн улсын хуулийн байгууллагад өрнөсөн бол гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичигдэх учиртай.

Өнөөдрийн байдлаар нэг ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд дээрх агуулга бүхий нийтлэл олдсонгүй.

Эх сурвалжийн мэдээллээр, "Оюу толгой" төсөлд ажил, үйлчилгээ нийлүүлдэг тодорхой компанийн гэрээг сунгаагүйгээс болж ийм шантаажийн шинжтэй мэдээллийг Г.Ган-Очироор дамжуулж, цацуулж байх магадлалтай аж.

Г.Ган-Очир өөрөө баталгаат бус эх сурвалж. Тэр Монголд хар машины луйвар гэх цагдаагийн байгууллагаар тогтоогдоогүй асуудал ярьж, олны анхааралд өртсөн. Өөрийг нь Францын шүүгч "Чамайг Монголын эрх баригчдын захиалгаар хорьж байгаа" гэж хэлсэн мэтээр мэдээлдэг нэгэн юм.

Бид энэ асуудлыг дэлгэрүүлж, эргэн мэдээлэх болно.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Мэдрэл муутай хүнийг шар хад руу аваачиж хорь

Зочин
Зочин

Байгаа хэдэн мэдрэлээ яаая гэж байхад бас нэг нэмээд ирсэн үү

Maшqж
Maшqж

Элий балай юм ярихаа болиочээ үнэн юм бол яг баримтаа гаргаж тавиад улаан нүүрэн дээр нь хэл нэр төр олж од болох гэдэг юмуу үнэн баримтаа гаргаад ир

хүннү
хүннү

АН-ын даргын орон тоод энэ хүнийг бэлд.

Сансармаа ч бас найдвартай эх сурвалж биш.
Сансармаа ч бас найдвартай эх сурвалж биш.

Өөрөө ч бас захиа лгын сонин юм байнга бичдэг ! Сонин юм уншвал нэрийг нь харахгүй шууд Сансармаа гэж таагаад мөн бишийг нь ша лгаж болно.

Зочин
Зочин

Франц бас найдвартай улс биш байна шүү. Азиудыг бол сайхан жийж байна. Францаас хүн хулгайлж авчруулсан. Хэлээд бас авчруулж байна.

Зочин
Зочин

Сансармаа та баримттай ярина шүү, Наад залуу чинь их том хэргийн араас ороод хохирч байгаа хүн

Зочин
Зочин
Reply to  Зочин

НӨГӨӨЛ НЭГ ТЭЖЭЭСЭН ЭЗЭДҮҮД НЬ ТУРХИРААД ТАВЬЧИХААР ЗОРГООРОО ЧАЛЧИЖ ЯВДАГ САЛБАДАЙНУУДЫН Л НЭГ ШҮҮДЭЭ ТЭГЭЭД ФРАНЦЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН СОГТУУДАА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ЭНЭ ЗОЛБИНГ 2 ЖИЛ ШОРОНД ХОРЬСОН НЬ ХУДЛАА ХОХИРООСОН БАЙЖ ТААРХУУ?

Холбоотой мэдээ

Back to top button