Нийгмийн

Монгол-Францын хамтарсан ураны төсөлд 5.4 их наяд төгрөг зарцуулагдана

Ирэх онд ураны төслөө урагшлуулна гэсэн хэлцлийн дагуу Монгол-Францын хамтарсан байдлаар энэ оноос суурь ажлуудаа эхлүүлж үндсэндээ 2027 он хүртэл бэлтгэл ажил хангагдаж, 2028 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эхлүүлэх зорилт тавиад байгаа билээ.

Үйлдвэрлэлийн процесс 2060 он хүртэл явагдах бөгөөд үүний араас нөхөн сэргээлт 2070 он хүртэл хийгдэхээр төлөвлөгджээ. Одоогийн байдлаар төсөвт өртгийн хэмжээг 5.4 их наяд гэж тооцож төр хувийн хэвшлийн түншлэл болон бусад эх үүсвэрээр уг төслийг хэрэгжүүлэх зураглал бий.

Тайлангаас харвал Монгол Улсад Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөтийн ордуудаас тогтоогдсон 100 мянга 345 тонн ураны нөөц бий гэсэн тоон мэдээлэл байна. Уран олборлолтоор энэ салбартаа туршлагатай Францын төрийн өмчит “Орано Майнинг” компани болон Монголын Засгийн газар хамтран хөрөнгө оруулалтын гэрээг 2024 оны 1-р сард үзэглэснээр Монголд уран олборлож, боловсруулах үйлдвэр барих томоохон төслийг ийн эхлүүлсэн. Үндсэндээ Монгол Улс ураны хар нунтаг ислийг жилд 2500 тонн орчмыг үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд экспортлох юм.

Казахстанд хөгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн манайд эхлүүлэх гэж буй ураны төсөл нь жилд, 130 орчим сая ам.долларын ашигтай байхаар буюу ураны нунтгийн ислийн жилийн боруулалтын дүнг ойролцоогоор 12.1 тэрбум ам.доллар байхаар тооцоолжээ.

Үүн дээр нэмээд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өнөөдрийн байдлаар 12 хувиар, цаашид өсөн нэмэгдэнэ гэдэг төсөөллөөр 19 хувиар тооцсон нь Оюутолгой төслөөс төсөвт төвлөрдөг АМНАТ-ын татвараас 2.75 хувиар өндөр буюу жилд 50 сая, нийт 3.8 тэрбум долларын татвар төлөхөөр тохиролцсон байна. Мөн бүс нутгийн хөрөнгө оруулалтад 1.6 тэрбум ам.доллар байхаар гэрээнд тусгажээ. Эдийн засгийн өгөөжийг Монголын талд 50+1 байхаар зөвшилцөлд хүрсэн бөгөөд хэлэлцэх үеийн зах зээлийн ураны хар нунтгийн исэл 71 ам.доллар байсан бөгөөд ханш унах эрсдлийг тооцож жилд 47-52 сая ам.доллар байхаар ТЭЗҮ хийгдсэн байна.

Төслийн явц ямар байхаас үл хамааран олборлолтын ажил эхэлсэн цагаас АМНАТ-ын татварыг авахаар урьдчилан тохирчээ. Албан тоон дүнгээс харвал Монголд батлагдсан 126 мянган тонн, таамаглагдаж буй 1.5 сая тонн ураны нөөцтэй гэдэг.

Ураны төслийн хожмын зураглалыг харвал одоогоор манай улс ураны олборлолт, экспортоор монголд анхдагч томоохон төсөл болох бөгөөд цаашид боловсруулалт, ашиглалтын асуудал ч хөндөгдөх бүрэн боломж бий юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 23, 2024 08:40

Үүцээ задлаад өгөхдөө өртэй байдаг муу зуршлаасаа с�##�аасайдаа түүнээс биш баялагаа зохистой ашиглах нь буруу гэж юу байхав.

Зочин
Зочин
10 сар 23, 2024 10:48

Өнөөдрийн жаахан ашгаас болж ирээдүйгээ олон сая жилээр хөнөөх болно
Африкын орнуудыг хардаг болоосой.Хэлэх муу үг �##�га...харамс�##�тай.Өөр зөндөөн боломж байхад даан ч яавдаа...

Судлаач иргэн
Судлаач иргэн
10 сар 23, 2024 11:06

Маш сайн мэдээ..манай Ерөнхийлөгч арга эвийг нь олоод ураны төслөө маш сайн явуулж байна даа..слава МНП слава Прeзидэнтү

Зочин
Зочин
10 сар 23, 2024 18:26

Баасны судлаач байна даа. Ураныг суд�##�сан бол хөрсөн дээр гаргаж болохгүй ашгаасаа 1000 давсан хортой.

Очир
Очир
10 сар 24, 2024 14:00

Гоё. Одоо АЦС аа хурдан барьж.

Холбоотой мэдээ

Back to top button