Улс төрийн мэдээ

Түгжрэлийн сайдын "түгжирсэн" сэтгэлгээ

"20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Буруу рультэй автомашиныг хэрэглээнээс шахна" гээд ярьчихлаа.

Угтаа Монголын нөхцөлд баруун талдаа хүрдтэй автомашин унахыг хориглоно гэдэг боломжгүйтэй адил. Нөгөө талаар өндөр хүүтэй, урт хугацаатай зээл авч хөл дүүжлэх япон машинтай болсон иргэдийн эрхэнд ч халдах агуулгатай.

Үүний дээр энэ асуудлыг яриагүй биш ярьж байсан. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа санаачлаад чадаагүй. Эсэргүүцэлтэй тулгарсан, оновчтой шийдэл биш гэдгийг ч олон нийт хүлээн зөвшөөрсөн.

"Түгжрэлийн сайд" гэж тодотгогдох Р.Эрдэнэбүрэнгийн оронд уг нь МАН-ын жагсаалтын нэг дугаарт бичигдсэн Г.Лувсанжамцыг томилохоор бүр тогтоод байв. Эдийн засгийн форумын үеэр эгээ л түүнийг түгжрэлийн асуудал хариуцаж ажиллах нь тодорхой болчихсон мэтээр Засгийн газар танилцуулж байсан. Яг тэр орой МАН, АН хамтарсан Засгийн газарт ажиллах сайд нараа тогтоож бужигнасан. АН-ынхан шөнө дүл болтол маргалдаж, олдсон квотдоо хэнийг тавих уу, түлхэх үү гэдэг дээр санал нэгдэж чадахгүй байсан юм.

Эцэст нь хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн Г.Лувсанжамцын оронд Р.Эрдэнэбүрэн "20 минутын хот" Үндэсний хорооны дарга болсон байдаг.

МАН-аас жагсаалтдаа боловсролтой, мэдлэгтэй, сайн дүрүүдийг сойсон ч салбар хариуцуулж чадаагүйг энэ мэтээс харж болно.

Харин АН-аас оруулж ирсэн Р.Эрдэнэбүрэнгийн толгой доторх түгжрэл бууруулах шийдэл нь 10 гаруй жилийн өмнө яригдаад, доог тохуу болоод больсон буруу рультэй автомашиныг хэрэглээнээс "шахах" аж. Улаанбаатар хотыг гацаанаас гаргахад илүү өргөн, далайцтай өөрчлөлт хэрэгтэйг сүүлийн жилүүдэд хангалттай ойлгосон ч Р.Эрдэнэбүрэн ажлаа аваад олон сар болсон гэхэд даанч хангалтгүй дуугарч байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

saali ni savandaa bagtahgui bhad joloonii hurd haanaa baih ni ogt hamaaguu. tugjrwliinhee undsen shaltgaanuudiig oilgohgui bj said hiij yadag bnaa

Зочин
Зочин

Эрдэнэбүрэнгийн зөв. Осол гарах том шалтгааны нэг бол буруу рультэй машин байгаа юм

САЙД зоригтойгоор импортийг хориглох ёстой
САЙД зоригтойгоор импортийг хориглох ёстой

Буруу жолоодлоготой машины импортийг шууд хаах хэрэгтэй. Зөвхөн зөв рультай машиныг импортлодог байх хэрэгтэй.

Зочин
Зочин

Машинд биш намын түцээр зарсан үнэмлэхэнд байгаа, хужаа мотогоос болж үхээд байна гэсэн чинь 99 хувь нь согтуу онхолдож үхсэн байсан

55555
55555

тархи хоосон. 300 уналаа гээд атаархаад байдаг. сайн ажиллаж чаддаагүй болоод л 300 унаж чадахгүй байгаа биз дээ

Зочин
Зочин

Ер нь бол хугацаа заан халах нь зөв манай улс хөдөлгөөнии хуулиараа явах ёстой

Зочин
Зочин

Эхэлж нямбаатар дуугараад энэ хэд хоногын дараа тоть шиг давтдаг.

Зочин
Зочин

ХӨДӨӨНИЙ ТҮҮШ ЗАМ АЙМГИЙН ТӨВД ЯПОН АНГЛИ МАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮРСГАЛЫГ НЭВТРҮҮЛ

Зочин
Зочин

өөрөө хятад машинтэй юм байна лээ

Хотын иргэн
Хотын иргэн

Зөв шүү дээ.Хориглох л хэрэгтэй.Хэдий болтол улс орноо хуучин ямбий машинуудын оршуулгын газар болгох гэсэн юм.Зоригтой эхлэх ёстой.Эмх замбраа тогтоох хэрэгтэй.

Зочин Зочин
Зочин Зочин

Ядаж нийслэл хотодоо буруу рультэй машинуудаа оноор ялагаад ч юум уу аажимаар иргэддээ дарамтгүйгээр ашиглалтаас гаргах хэрэгтэй ш дээ ер нь 15-аас дээш жилийн насжилттай өнгө үзэмж тааруу эдэлгээтэй оношилгоонд тэнцээгүй торгууль татвар хураамжаа төлөөгүй машинуудыг хөдөлгөөнд оролцохыг хориглох гэх мэтээр захиргааны арга байх нь зөв бизээ тэгэхгүй бол алин болгон ингэж ядуу чадуугаараа түрүү барьж гайхуулж гоншигнож хотдоо түгжирч амьдарахав хотын стандарт гэж нэг юум байдаг байх ёстой байлгүй дээ

Энхээ
Энхээ

Олонд мэдээлэл өгөхдөө дандаа эсрэг зүйлийг хэлж ажил хийлгэхгшй нийтлэлч нарт хариуцлага гэж бн у Буруу руль машины зээл хүү энэ тухайн хувь хүний асуудал шахаж зөв руль баруун гарын дүрэм барих зөв гаднаас ирэх замыг хааж эхлүүлэх

Зочин
Зочин

Буруу рультэй машин замын хөдөлгөөнд оролцох нь аюултай. Үүнийг зөв замаар, иргэдэд сайн тайлбарлаж, хохирол учруулалгүй зөв шийдэх хэрэгтэй. Ер нь бол зөв шүү.

Зочин
Зочин

Энэ залууд ойлгуулахын тулд өөрт нь таарсан нэг жишээ хэлэхээс дээ: Чи 2 литрийн бедoнд 5 литр ус багтаах гээд үз дээ?? УБ-ын авто машины тоо яг л үүнтэй адил болчихоод байна шүү дээ!!! Чи тэгэхэд 5 литр усныхаа 75% (баруун рультэй)-ийг зүгээр асгаад хаячихъя гээд байна шүү дээ!!

Zochin
Zochin

ene yostoi yadtsan said bn ajil hiih yamarch hvsel sonirholgvi yarij ydatsan novsh

Зочин
Зочин

ЭНЭ МАЛААС ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ СОЛИОРЧ ХҮН АМЫН АМЖИРГААНЫ ДОРОЙТОЛ РУУ ОРУУЛАХ ХАЛГААТАЙ ЗҮЙЛ ХЭЛЖ СОЛИОРОХООС ӨӨР ЮМ ГАРАХГЙ ЮМ БАЙНА. ЭНЭ ЭТГЭЭДИЙГ ТӨРӨӨС ТҮРГЭН ЗАЙЛУУЛЖ АРАЙ ӨӨР СЭТГЭЛГЭЭТЭЙ ХҮН ТАВИАЧДЭЭ ЭНЭ АЛБАНД

Зочин
Зочин

Эрдэнэбүрэн буруу роль яриад эхэлсэн нь өөрөө бусдын гар болж эхэлсний шинж уул нь овоо залуу юмсан эртхэн дээрээ бусдын бурууг үүрэхээс өмнө ажлаа өгсөн дээр дээ.Тэгэхгүй бол өөрөө л хохирно доо

Зочин
Зочин

Асуудал машиндаа биш ээ. Буруу, зөв Ардаа рультай байх нь 99 дахь асуудал. Гол нь юу бна ш дээ.

Zochin
Zochin

Erdenebureng demjij bn. Aliin bolgon uls tor, massaas aij borvitoi oorchlolt hiihees aihav dee.

Холбоотой мэдээ

Back to top button