Нийгэм мэдээ

74 өрхийн 11 мянган ямааг устгаж, годронгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарлаа

Мал эмнэлгийн ерөнхий газраас өнөөдрийн байдлаар 35-36 хот айлын 74 өрхийн 11 мянган ямааг устгалд оруулжээ.

Дорноговь аймагт аравдугаар сарын 10-ны өдөр ямааны годрон өвчин оношлогдсон. Түүнээс хойш МЭЕГ-аас тус аймагт ажиллаж, халдварын тархцыг зогсоох чиглэлд идэвхийлэн ажиллаж буй.

Хамгийн сүүлийн сэжигтэй шинжилгээний хариу сөрөг гарсан талаар өчигдөр мэдээлсэн юм.

Долдугаар сарын 10 орчимд Дорноговь аймагт годрон өвчний эхний тохиолдол мэдэгдсэн байдаг. Гэвч аймгийн МЭГ үүнийг цусан халдварт өвчин гэж оношилсон. Гэвч ямааны үхэл хорогдол үргэлжилсээр байсанд дахин шинжлээд Маэда Висна болгож, оношоо өөрчилсөн юм. Нөхцөл байдал дээрдэхгүй байсанд есдүгээр сарын сүүлээр МЭЕГ-аас ирж ажилласнаар, годрон болохыг тогтоов. Улмаар нэн яаралтай халдварын голомт дахь ямааг устгалд оруулахаас өөр аргагүй болсон.

Ямааны годрон өвчин 1952 оноос хойш Монгол Улсад бүртгэгдээгүй. Олон улсад годронг бүрэн устгасан гэсэн ангилалд ордог.

Харин ямаагаа устгалд оруулсан малчин өрхөд төр нөхөн олговор олгох ажлыг хэрхэн зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

сайн шалга. Наад өвчнийг чинь ардчилсан намын үхэж далд орсон хулгайчууд хятадаас тусгай саванд хийлгэж авчраад тараасан байгаа. Захиалагч нь үхэж далд орсон элбэгдорж байгаа шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Та сая нэр дэвшсэн үү ? Ер нь шаггүй сайн улс төрч хүн бололтой юмаа даа....

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наадхи чинь үзмэрч хүн юм биш үү?

Зочин
Зочин

Ямааны годрон өвчин хаанаас халдвар авсаныг илэрүүлж ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй. Гадны орноос янз бүрийн ямаа орж ирсэнтэй холбоотой байж болчимгүй юмаа.

Зочин
Зочин

11000 ямаа гэдэг улсад маань ямар их хохирол учруулав .энэ халдвар хаанаас гарчихав.шалгаж тогтоох газар байна уу

УТСАН
УТСАН

ЕЭ КӨК ТЕНГЕР ЗЕЕЛ АВААД КЕДЕН ЯМАА АВЦАН НЬ ИНГЭЭД ДУУЦЛАА ГЭЖ ҮҮ? МОНГОЛ ДАЯАРАА БҮК ЯМАГА УСТГААД НЕГ Ч ЯМАГҮЙ ДАМПУРЦГАЯА

Зочин
Зочин

Оросоос санаатайгаар тархаасан. Тэдэнд л энэ өвчний генийн сан байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button