Компьютерын эд анги хулгайлсан монгол оюутанд нэг жил хорих ял оноолоо
Мөрийтэй тоглоом тоглохын тулд БНСУ-ын их сургуулийн лабораториос 100 сая воны үнэ бүхий компьютерын эд анги хулгайлсан монгол оюутанд хорих ял оноолоо гэж БНСУ-ын KBC агентлаг мэдээллээ.
Энэ талаар тус улсын Хууль зүйн салбарынхны өчигдөр /2024.10.29/ мэдээлснээр, Сувон дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 5-р ангийн шүүгч Гон Хён Жин 28 настай Монгол Улсын оюутан А-д хулгайн хэргээр нэг жилийн хорих ял оноолоо. Мөн Шүүгч Гонг “Шүүгдэгч нь гадаадад суралцаж байсан төгсөх ангийн оюутан байсан бөгөөд өөрийн удирдаж байсан лабораторийн компьютерынхоо гол хэсгийг хулгайлж, зарсан” гэж мэдэгдлээ.
Ноён А өнгөрсөн оны долдугаар сарын 4-ний шөнө дундаас үүрийн 04.00 цагийн хооронд Сувон хотын нэгэн их сургуулийн лабораториос GPU (график боловсруулах нэгж)-ийг компьютероосоо гарган авч явсан байна. Ноён А-г энэ оны дөрөвдүгээр сар хүртэл нийт 12 удаа нийт 108 сая воны үнэ бүхий компьютерын эд ангиудыг хулгайлсан хэргээр яллагдагчаар татжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өмнөөс нь нүүр улайх юм даа fuck гэж 🙁
Нүдний булай,новш
Монголд бол Чингисийн одон өгөх байсан. Олноороо өрөвдөн нулимс унагаж, сошиа-лаар дава-лга�##�ж энэ тэр. Бүр сэтгэл хөдлөл нь дийлээд засаг нь сайн дураараа огцрох байсан. Гэхдээ тэргүүн нь дараахнаас нь ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлдэг л дээ. Тэр ч байтугай ялах байсан.