Буга үржүүлэхээр улсаас газар авсан А.Сүхбат хулгайн ангийн хорхойтон болжээ

"Амьтадыг хайрлах нинжин сэтгэлээр буга үржүүлнэ" хэмээн сайшаагдаж Богд хан ууланд хамгийн том газрыг хашаалсан УИХ-ын гишүүн асан Дархан Аварга А.Сүхбат монгол орны ховор амьтадын цуглуулга болсон тусгай хамгаалалтай газар ан хийхээр нэвтэрч баригдав.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө хуучин Бугын сангийн аж ахуй эрхэлж байсан гэх Богд уулын Түргэний болон Баруундэлгэрийн амыг дамнасан хэсэг газарт буга сэргээн нутагшуулна хэмээн УИХ-ын гишүүн асан Дархан аварга Б.Сүхбат олон га томоохон газар авч хашаалж байв. Түүнээс хойш тус газарт ““Богдхан” буга үржүүлгийн газар” гэх хаяг зоож, бугын хөшөө босгосон. Өөр юу ч хийгээгүй.
Түүгээр ч зогсохгүй хашаалж авсан газраа өөрийн хэмээн байгаль хамгаалагчдаас харамлаж, тус газарт зөвхөн өөрийн эзэмшлийн малаа бэлчээж, хамаатнуудаараа харуулж суулгасан аж. Уг нь тусгай хамгаалалтай газар мал бэлчээхийг хориглодог ч энэ нь А.Сүхбатад хамаардаггүй.
Дэлхийн хамгийн анхны “Дархан цаазат газар” хэмээн үздэг Богдхан ууланд тоо томшгүй том газар хашаалж 10 гаруй жил буга үржүүлэх газартаа бугын сүүдэр ч харуулаагүй А.Сүхбатад уг газрыг Байгал орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар олгосон гэдэг. Дараа нь илт амралтын газар гэмээр байшингууд барьж эхэлсэн тул газрын зөвшөөрлийг нь цуцалж барилгын ажлыг зогсоосноор тус бүс ухсан нүх, үржилгүй талбай болж үлдсэн гэх мэдээлэл ч байна.
Гэхдээ түүний зөвшөөрлийг түдгэлзүүлсэн Богдхан уулын газрын Б.Сүхбатаас авсан гэх мэдээлэл огт байхгүй. Тэгэхээр А.Сүхбат сэндийчсэн газраа хашаалсан хэвээр байгаа гэсэн үг.
Гэтэл наана нь Богд ууланд хашигдсан амьтад явах газаргүй дөрвөн тийш хашигдаж өөрсдөө устаж эхлээд буй. А.Сүхбат аварга буга биш юм аа гэхэд устах аюулд орсон Богд уулын янгир сүргийг ч том хашаандаа оруулсангүй.
Түүнийг ингэж булхайцаж будилж явахад устаж байсан Богд уулын янгир сүргийг Д.Мөнхбат гэх иргэн хувиараа тэжээж, өсгөн үржүүлж, шинжилгээ хийлгэн зарим янгирыг нь нутаг сэлгүүлэхээр Архангай аймагт нутагшуулах ажлыг өөрийн хөрөнгө, хандив тусламжаар зохион байгуулаад явж байна. Нөгөө талд Богд уулын хэдхэн буга алхагчдын гараас чихэр идэж, зэрлэг нохдод бариулах зэргээр тусгай хамгаалалтгүй хэвээр устсаар байгаа юм.
Угтаа бол зэрлэг амьтадыг хамгаалж, үржүүлэхэд газар эрх мэдэл бус сэтгэл хэрэгтэйг Д.Мөнхбатын жишээнээс харж болно.
Харин буга үржүүлэхээр улсаас дэмжлэг авч, газарт нь эзэн суусан А.Сүхбат өнөөдөр хаа газрын тусгай хамгаалалттай газар хууль бусаар амьтан агнахаар явж байна.
Тэрбээр энэ сарын 26-нд Увс аймгийн Өндөрхангай сум дахь Улсын тусгай хамгаалалттай, төрийн тахилгат Хан хөхий нуруунд хоёр автомашинтай 10 гаруй хүний хамт ан хийхээр очсон байх үед нь байгаль хамгаалагч нар шуурхай илрүүлэн, үйлдлийг нь таслан зогсоосон байгаа юм. Улмаар тэднээс гурван бууг нь хураан авсан бөгөөд зөрчлийг тухайн бүсийн тусгай хамгаалалттай газрын захиргаа шалгаж буй. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Мөн нутгийн иргэдийн хэлж буйгаар энэ нь түүний анхны тохиолдол биш гэх. Өмнө нь гурван ч удаа ан хийхээр ирж байсан гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
Монгол бөхийн ногоон дэвжээнээс түмний хайрыг хүртсэн Дархан аварга, ард түмний итгэлийг хүлээж УИХ-д сонгогдож байсан эрхэм гишүүн асан А.Сүхбат хууль бус газрын эзэн, хулгайн ангийн хорхойтон л болж түмэнд хариу барив. Төр түүнээс 10 гаруй жил ашиглуулсан Дархан цаазат уулынхаа газрын эргүүлэн авах цаг болоогүй юу.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ӨСӨХИЙН ӨЛӨН АРИЛАХГҮЙ ЭЭ ГЭЖ ! УНАГАН БАГЫН ХҮМҮҮЖИЛ , БОЛОВСРОЛ ГАВЛЫН ХЭМЖЭЭ НЬ ЭНЭ ! АХ НЬ БАС ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН !!! БОЛОМЖИЙГ АЛДАХГҮЙ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙДЭГ !!! ХУЛГАЙ АНГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ УДАА ДАРАА ДАВТАН ҮЙЛДСЭН ГЭМТ ЭТГЭЭД ! ЦАГДАА НАРЫГ НАЙРААД ДАРААД ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРДӨГ !!! БҮР АМТШЧИХСАН !!!
Нэгэнт чамлахааргүй нэр хүнд, эд хөрөнгөтэй болчих сон, эр чадл нь багтаж ядсан, харамслтай нь огтын боловсолгүй энэ амьтан харин ч хэрэг төвөгт орчихол гүй шиг биеэ зөв авч яваад нь баярлууштай юмаа !
Энэ явд�##� сайн сануулга болно, өөрөө ч ухаарч бгаа байлгүй дээ !
Муу муухайн үлгэр болсон хүргэн хадам хоёр д�##�д ороосой
Газрыг нь хураан авч иргэн Мөнхбатад өг
Энэ хүний аварга нь ямар хамаатай юм бэ. Хууль хүн бүрт адилхан үйлчилмээр байна
даварсан тэнэг новш доо газраа эргүүлж аваа чдээ
ene ichih nuurgui hulgaichaas buzar buhen delgerne garna bolowsrolgui huldu har m#l im garig ulsiin ih hurald gishuun bolod ard irgediig tuluulj bsan geheer mongol uls maani hugjih udii bnaa