Төсөвт төвлөрдөг дүн нь экспортын нүүрсний орлогынх 1.5 их наяд байхад НӨАТ-ынх 4.7 их наяд

Улсын төсвөөс энэ онд 881.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт байгууллагад зарцуулсан бол буцаагаад төсөвт байгууллагын өөрийн орлого нь ердөө 41.9 тэрбум төгрөг аж. Өөрөөр хэлбэл төсөвт байгууллагын орлого нь зарлагаасаа 21 дахин бага байдаг санж.
Монгол Улс жилд бүх төрлийн татвараас нийт 17 орчим их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг бөгөөд энэ нь жил бүр өсөн нэмэгдэх байдлаар явдаг жишигтэй. Ерөөсөө татварын орлого нь энэ улсын төсвийн 70-80 хувийг бүрдүүлж, аж ахуй нэгжүүдийн дансыг хоосолж, төрийн дансыг дүүргэдэг. Монгол төрийн арга барил ийм болсон.

Өнгөрсөн онд Орлогын албан татвараар 3.5 их наяд, хувь хүний орлогын албан татвараар 1.2 их наяд, НӨАТ-аар 4.5 их наяд, нийгмийн даатгалын татварын орлогоор 3.5 их наяд, онцгой албан татвараар 966 тэрбум, тусгай зориулалтын орлогоор 20 тэрбум, Гаалийн албан татвараар 1.5 их наяд, бусад албан татвар төлбөр хураамжаар 2.7 их наяд төгрөг буюу татварын нийт орлогоор 17.1 их наяд төгрөг бүрдүүлнэ гэж төсвийн төсөлдөө оруулаад энэ дүнгээ яаж ийгээд давуулдаг. Татварын орлого буурч болохгүй. Улсын данс улайна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын тайлангаас харвал гуравхан жилийн өмнө 2021 онд гэхэд л аж ахуй нэгжүүдээс авдаг НӨАТ-ын орлого нь 1.5 их наяд буюу Монгол Улсын төсвийн орлогын тодорхой хувийг дангаараа бүрдүүлж буй. Монгол улсад өнөөдөр Хязгаарлагдмал Хувьцаат Компанийн тоо улсад бүртгэлтэй нь 50 мянга орчим байна. Үүний 50 саяас дээш орлоготой буюу НӨАТ-ын регистрийн дугаартай компаниуд нь 40 мянга хүрэхгүй байгаа ч зөвхөн нэг төрлийн татварын орлого нь улсын төсвийн 20 орчим хувийг бүрдүүлнэ гэдэг татвар төлөгч аж ахуй нэгжүүдийг татвараар дарамталдгийн бодит жишээ.

Дунджаар 20-иод хүнтэй, түүнээ цалинжуулдаг байгууллага орлогоо нуун дарагдуулдаггүй л юм бол яагаад ч 50 сая төгрөгөөс доош орлоготой байх боломжгүй. Гэтэл аж ахуй нэгж компаниудаа дэмжинэ гэсэн нэрийн дор аж ахуй нэгжүүдийн үйлчилгээ, орлого тутмаас 10 хувийг НӨАТ-ын хуулиар суутгаж авдаг. Энэ нь багаар бодоход цөөн ажилтантай компанид л гэхэд сардаа 3-10 сая төгрөгийг зөвхөн НӨАТ-т төлдөг бөгөөд жилээр тооцоод үзвэл 36-120 сая болон түүнээс дээш төгрөгийг нэг л компани төсөвт төвлөрүүлдэг гэсэн үг. Бусад татваруудыг оролцуулахгүйгээр нэг компани, аж ахуй нэгжээс гарах зардал нь л ийм.

Том дүнгээр нь харвал 2022 онд НӨАТ-ын орлогоор 3.7 их наяд төгрөгийг, 2023 оны эхний сард аж ахуй нэгжүүдээс төвлөрсөн НӨАТ-ын орлого 301 тэрбумаас эхэлж оны төгсгөл гэхэд 4.7 их наядыг төсөвт төвлөрүүлсэн нь ерөөсөө жил тутам энэ дүн өсч буй зураглал.
2024 оны эхний 9 сарын байдлаар НӨАТ-ын орлого 4.3 их наядад хүрсэн бөгөөд оны төгсгөл гэхэд 6.2 их наядад хүргэнэ гэж төлөвлөөд байгаа.

Манай улс өнгөрсөн онд нүүрсний экспортоос 3.6 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд үүний 1.5-2 их наяд төгрөг нь төсөвт төвлөрдөг байна. Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын төсөвт төвлөрүүлдэг орлогоос аж ахуй нэгжүүдийн улсад төвлөрүүлдэг НӨАТ-ын орлого нь 2-2.5 дахин өндөр байгаа юм. Нүүрс биш аж ахуй нэгжүүд монголын төсвийг авч явна аа гэсэн үг.
Аж ахуй нэгжүүдээ дэмжинэ гэж Засгийн эрх баригчид улигладаг мөртлөө татварын дарамтаас чөлөөлөх нь битгий хэл жил бүр татварын орлогоо нэмэгдүүлнэ гэж төсвийн төсөөллөө гаргадаг. Ирэх онд ч мөн Монгол Улс татварын орлогоо даруй давуулан биелүүлж, аж ахуй нэгж компаниудын нурууг тэнийлгэхгүй гэдгээ ирэх оны төсвийн төсөөллөөрөө харуулна лээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөат бол дэндэж байгааа
Хулгайгаа л больчих хулгайчуудаа
Хэдэн хулгайч нарт зориулж бүгдээрээ татвар төлж бн даа
Монголын эрх мэдэлтэн гэх өлөн хулгайчууд зүгээр л сууж байгаад энэ их мөнгийг з�##�гиж байна дөө. С�##�ах цаг болсон бус уу
Нүүрснээс төсөвт ордог орлого нөат орлогоос бага бол баялагаа ухаад хөгжихгүй юм байна..өөр олон чиглэлээр бизнэс хөгжүүлбэл хамаагүй сайн хөгжих юм байна..нүүрснээс 3,6 тэрбум орж..зарлага нь хэд юм бол..нийтэд тодорхой байх ёстой..манай з�##�уус одоо оюун ухаанаараа сайн мөнгө олж улсаа хөгжүүлж чадна шүү..дарга нарын хулгай л аймаар байдаг юм байхдаа..
НӨАТ бол хян�##�тын систем. Тэр 10 хувийг бүгдийг нь буцаан олгодог ёстой байсан, харин тар засаг тэрийг шууд дээрэмдэн авч байгаа. Орлогын 10 дээр нөат дахиад 10 хувь.монголчууд үндсэндээ 20 хувийн татвар төлдөг шүү.
Пэздаа юм ! .Ямар аймаар дээрэм вэ
НӨАТ бүрэн авахгүй байгаа. ЗАХууд өгдөггүй. ТАТВАРЫНХАН авая гэвэл НӨАТ ыг захуудаас авах боломжтой
Монголчууд биендээ дайсан л гэнэ!
Дарга нар шунага хулгаачууд л гэнэ!
Хүчний байгуулгынхан хауулчид луйварчид л гэнэ!
Гадаад дотоодын сургууль соёлоор болвсрол эзэмшээд �##�бан туша�##�уудад очиж байгаа хүүхэд, з�##�уучууд ихэнх нь сурлагаараа тэргүүлсэн улам угсаа сайтай хүмүүс байдаг!
Гэтэл яаагаад �##�бан туша�##�, мөнгө хархаараа хүнээс хүн биш болож хувирдаг байна!
Учир нь юү вэ? Нийгэм буруутай юү! МОНГОЛ ХҮНИЙ АРАНШИНУУ?!?!
Ээ бурхан минь НӨАТ бидний цусгүй ШУЛЖ бна .
Хувиараа нүүрсний машин явуулдаг 24 онд батлагдсан