УЛС ТӨР

Сумын хүүхдүүд хаана усанд сэлж, иог, фитнессээр хичээллэж, металл боловсруулах вэ, сайд аа

Соёлын сайд Ч.Номингийн батлуулсан 18.3 тэрбум төгрөг олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэрбээр өчигдөр энэ асуудлаар байр сууриа илэрхийлж тус багцад урлаг, спортын ямар арга хэмжээ, бүтээгдэхүүн үйлчилгээ багтаж буйг нүүр хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энд дарж уншина уу.

Тэгвэл энэ багцад багтсан урлаг, спортын зэрэг олон арга хэмжээнд хөдөө орон нутгийн болон алслагдсан бүсийн хүүхдүүд хамрагдаж чадахгүй дүр зураг ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн сургууль болон бүс нутагт энэ бүгдийг хэрэгжүүлэх суурь бааз байхгүй.

Тодруулбал, урлагийн боловсрол гэсэн хэсэгт график дизайн, гэрэл зургийн хичээл болон хийсвэр урлаг, дижитал, мозайк урлагийн хичээл гэхчлэн зааж өгчээ. Харин спортын боловсрол хэсэгт усанд сэлэлт, талбайн теннис, фитнесс, иога, биллиард, сновбордоор хичээллэх гэхчлэн жагсаалт гаргасан байна.

Хэрэгжих нь тодорхой болоод буй учир сумын сургуулийн жишээгээр авч үзье.

Тухайлбал сумын сургуульд мэдээлэл зүйн кабинет гэж бий. Энэ кабинетаас өөр техник технолги руу чиглэсэн мэргэжлийн гэж хэлж болох анги, танхим, бааз байдаггүй. Компьютерууд нь орчин үеийн томоохон график дизайны программуудыг ачаалж дийлэхгүй зэрэг шинэчлэлийн хоцрогдолтой гэж хэлж болно. Мөн дагаад боловсон хүчин, хүний нөөцийн асуудал сөхөгдөж таарна. Нэмээд гэрэл зургийн хичээл орох боломж хомс. Сургууль дотоодын хэрэгцээндээ нэгээс илүү камергүй нь бодит үнэн.

Цаашлаад хөдөө сумдын хүүхдүүд хаана усанд сэлж, талбайн теннис тоглож, фитнесс, иогаар хичээллэх вэ гэдэг эргэлзээтэй.

Энэ мэт хүртээмжгүй, нийтээр тэгш хамрагдах боломжгүй зүйлсийг ихээр тусгажээ. Үүнээс харвал хэт их төсөв тооцоолж батлуулсан дээрх "Соёлын эрхийн бичиг"-ийн хэрэгжилт, хүрэх үр дүн бүрхэг төсөөлөгдөж байна.

Үүнийг оркестрын удирдаачийн семинар, дуу зохиох семинар, саксафоны хичээл, хөгжим урлах мастер гэх хичээл, металл боловсруулах хичээл, үнэт эдлэл урлах хичээл, вааран урлалын хичээл гэх толгой дараалсан хэт мэргэжлийн төсөөлөлтэй жагсаалтууд баталж байна.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЮУ ГЭЭД БАЙГААН БЭ? ГЭР ГЭРЭЭСЭЭ ТОМ ВАННАА ЧИРЖ ИРЭЭД СЭЛЧИЙШТ НЭГ АНГИ ТАНХИМДАА ЦУГЛААД ИОГДОНО НОМИН САЙДЫГ САЙН БАЙНА ГЭЖ МАГТАН ДУУЛАХ Ч БАГАДАНА ЭНЭ ШИЙДВЭР ИНГЭЖ ТАЙЛАГДАЖ БАЙНА.ТЭРБУМТАН НОМИН САЙД ӨӨРИЙХӨӨ ХӨРӨНГӨӨР МОНГОЛЫН БҮХ СУМАНД УСАН БАСЕИН ХИЙЧИХ Ч ЮМ БИЛ ҮҮ? ХЭН МЭДЛЭЭ ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ДОНГИО АВГАЙГ ДАВРААСНЫХАА ГОРЫГ АМСАЖ БАЙНА ДАА

Зочин
Зочин

Ха ха өлөн хулгайчид юу ч гэж жүжиг тавихаа мэдэлгүй дээ. Хулгайч л бол хулгайч

Зочин
Зочин

сандаран жагсаалт гаргаад л хаха

Сайд
Сайд

Хөдөө өсөөгүй хотын гүзээ иу чи. Тийм шаардлага талын монголчуудад одоохондоо алга. Зуны сайханд цэнгэх голдоо жараахай шиг өсдөг иум.

Багшир
Багшир

Манай дарга нарын төлөвлөсөн ажлууд судалгаа боловсруулалт дутуу мөрөөдлийн шинжтэй байдаг. Яс тас орон улсуудад бол шууд гологдоно. Намынхаа дэмжлэгтэйгээр л явж байгаа байх

Zochin
Zochin

hediig hvvhded hediig uurtuu gehl vldsen odoo orilood nemergvi de

Зочин
Зочин

Энэ хүүхнийг шалуухан сайдаас суга татаад хөөгөөд явуулаач амьдралд нийцэхгүй тэнгэрийн юм сэдчээд эргүүтээд байгаа юм чинь яаж сайд хийх харин гишүүнийхээ ажлыг хийж чадах юм уу? Өлгийнөөсөө гараагүй аавын буянд албан тушаалд очсон юм байна харин сайхан эцгийн нэр сүрийг ийм нөхдүүд балладаг!

Зочин
Зочин

Эргүү 2

Эрдэнэ
Эрдэнэ

Ичих булчирхайтай хулгайч ЗГ.т алгаа

би байна
би байна

tanai gert za

Зочин
Зочин

Монголчуудаа босьё тэмцэe, арай хэтэрлээштээ

Зочин
Зочин

Арай шүү

Холбоотой мэдээ

Back to top button