Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүхээр визээ сунгуулж, Б.Чойжилсүрэнгийн нөмөрт суусан Э.Түвшинчулууны худалч, увайгүй арга барил

Эрчим хүчний зохицуулах хороо 2024.11.04-нд цахилгаан, эрчим хүчний үнийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийх байв. Улмаар Засгийн газрын чиглэлээр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан билээ.

Увайгүй байдал…

Гэвч тус хорооны дарга Э.Түвшинчулуун өчигдөр “хулгайч” байдлаар ажиллаж, шүүмжлэл хүртэж байна.

Нэгт, Эрчим хүчний тарифын нэмэгдлээ ганц хоёрхон хэвлэл дуудаж байгаад гэнэт зарлачихав. Нийт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тарифын нэмэгдлийг өчигдөр зарлахыг мэдэхгүй хоцорсон юм.

Хоёрт, Ингэхдээ баасан гарагийн үдээс хойш буюу олон нийтийн анхаарал сарниж, амралтын байдалд шилжсэн цагийг сонгожээ.

Хоёрт, “Санаснаас харин ч гайгүй нэмж байгаа юм биш үү” гэдэг асуултыг ч захиалахаа мартсангүй. Хэвлэлийн мэдээгээ тавилттайгаар хийж дуусгав.

Худал үг…

“Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар ажиллаж, өөрсдөө тарифын нэмэгдлээ зарлана” гэсэн ч ачир дээрээ Засгийн газраас шууд хараат байдлаар ажиллалаа. Тэр тусмаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд нарын оролцоо өндөр. Энэхүү нэмэгдлийг ЭХЗХ бие дааж биш Засгийн газар, ЭХЯ шийдвэрлэж буй.

2024.10.31-нд сар хүрэхгүй хугацааны өмнө Э.Түвшинчулуун хэвлэлд “Бид эрчим хүчний үнийг шууд 280 болгох гээгүй, аль болох уян хатан байна” хэмээн ярьж зогссон.

Үүнээс яг 15 хоногийн дараа гарч ирээд эрчим хүчний тарифыг 1кВт.ц тутмыг нь 64 төгрөгөөр буюу 280 төгрөгт хүргэж байгаагаа зарлалаа.


-Эрчим хүчний салбарын даргын суудалд 30 гаруй жил сэлгэн суужээ-

Увайгүй байдал, худал үгээр ажлаа явуулдаг Э.Түвшинчулуун гэж хэн бэ гэдэг нь анхаарал татаж байна.

Түүний намтарт,

  • 1994-2000 онд Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газарт монтёр, инженер, албаны даргаар,
  • 2000-2004 онд Дэд бүтцийн улсын хяналтын алба, Улсын мэргэжлийн хяналтын газарт түлш, эрчим хүчний хяналтын улсын байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар
  • 2004-2010 онд Түлш, эрчим хүчний яам болон Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд газар, хэлтсийн даргаар
  • 2010-2012 онд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар
  • 2016-2019 оны хооронд орон тооны гишүүнээр ажиллажээ.

Улмаар 2019.11.22-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Эрчим хүчний тухай хуулийн 8.3-т заасныг үндэслэн захирамж гаргаж Эрдэнэчулууны Түвшинчулууныг ЭХЗХ-ны орон тооны зохицуулагчаар гурван жил ажиллуулахаар томилолтын хугацааг сунгасан байна.

Үргэлжлүүлэн 2022.08.23-нд Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсон аж.

-ХОМ: 59 саяын адуун сүрэг, 155 саяын авлагатай-

Тэрбээр АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ

  • Өөрийн орлого: 2019 онд 64 сая, 2023 онд 92 сая
  • Гэр бүлийн орлого: 25 сая байсан 2023 онд 16.5 сая болж буурчээ
  • Орон сууц: 329 саяын үнэ бүхий хоёр орон сууц, нэг авто гарааштай,
  • Автомашин: 62 саяын тоёота рав-4 машин хөлөглөдөг,
  • Мал: 59 саяын адуун сүрэгтэй,
  • Үнэт эдлэл: 15 сая,
  • Бусдаас 155 саяын авлагатай,
  • Иннова Тренд ХХК-иас хувь эзэмшдэг гэжээ.

Ямба нь дэндэж 2023 онд 77 сая төгрөгөөр өндөрлөгөөтэй шал, гоёлын хана хийлгэх зураг төсөв гаргаж тендер хүртэл зарласан удаатай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ийм хүмүүст тооцдог хариуцлага хууль дүрэм журам байдгүй юм болов уу

Зочинзочин
Зочинзочин

Адуу малтай бас авлагтай гэж бичиж бгаа гарууд бол шал худлаа авилаг авна шүү гэсэн үг хөрөнгө орлог нэмэгдэх тусам авлагаа авсан .. адуу малаа зарсан мөнгө гэж авилгаар авсан хөрөнгө мөнгөө тайлбарладаг арга шүү дээ

Зочин
Зочин

Харахын л хулгайч люмпэн гар байна.

Зочин
Зочин

Огцоруулья Худалч орон гаран хүн Төрийн алба хаших ёсгүй

Зочин
Зочин

Ёстой суга суга дэвшсэн ху лг айч байна. Хэнийх нь суганы үс юм бол доо

Зочин
Зочин

ЭНэ хүнээс олигтой юм гарахгүй ээ, олон жил суганы үс болж явлааа, хариуцлага тооцоод огцруулах хэрэгтэй, яг хулгайч муур шиг, Эрчим салбарыг дампууруулж дууслаа,

Зочин
Зочин

Ажлаа хийгээгүйгээс болж бана цаг хугацаандаа нэмсэн бол одоо юу гэж улс орноороо хүнэд байдалд орох уу, сул цалин авсан хоосон толгой сайд, ЭХЗ-ын дарга нэрыг огцруулах хэрэгтэй

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Үнэгүй юманд хугасгүй олон хүний балаг шүү дээ. Халамж авч гэдсээ илж суух дуртай ажилгүй нөхдүүд л хөгжлийг хойш нь татдаг.

Зочин
Зочин

Нам дагасан түрүүний бөөснүүд бус уу. Ийм өлөн хулгайчууд энэ цаг үед толгойд гарч улс орныг самарч дууслаа

Зочин
Зочин

Хулгайчууд хулгайчаа л өөд татдаг юм байна дөө

Зочин
Зочин

Новшнууд бүр цагаандаа гарлаа.Монгол улс африкийн араас удахгүй орох юм байна л даа.Гадагшаа цагаачлах арга чарга хайхаас даа...

Зочин
Зочин

Хүүкийн найз нөхөд гэж дандаа хулгайч бүтэхгүй граууд байхюм,

Зочин
Зочин

одоо тэгээд огцруулаач

Зочин
Зочин

50бэх оронд нь шаах гээд бөгсийг нь ухаж байгаа гэсэн хөөрхий.

Зочин
Зочин

Хулгайчууд хулгайчаа л өөд татдаг юм байна дөө

Эрчим хүчний хүн
Эрчим хүчний хүн

Мэдэхгүй хүнээ битгий муул аа. Нүглийн сав чинь дүүрнэ.

Зочин
Зочин

огцруул энэ нөхрийг

Зочин
Зочин

Ийм худлаа захиалгын явган хог битгий бич. Буруу юм буруу л байдаг. Үйл үйлээ дагдаг.Эхлээд сайн судлах байж дээ.

Бямбаа
Бямбаа

Амжилт Түвшээ

Зочин
Зочин

Насаараа дарга, хорхойд хоргүй, зориггүй, чимээгүй, хүнтэй муудалцдаггүй тийм л хүн шиг

Иргэн
Иргэн

Хар массыг турхираад л байх юм. Хийлээ гэж уурлана хийсэнгүй гэж уурлана. Эрчим хүчний үнийг нэмнээ гэж их л эртнээс зарлаа биздээ. Тэрэнд нээх хулгай зэлгий юу байна. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь хүнийг муулж яаж ч бичиж болноо л гэсэн үг юм уу. Танай сайтыг дуудаж мэдэгдэл гаргахгүй бол хулгайгаар мэдээлэл хийдэг болчихдог юм уу.

Зочин
Зочин

Яагаад ингээд хүний нэр хүндийг гутаах гэсэн худал мэдээлэл бичээд байдаг юм вэ? Үнэ нэмэх асуудал хэдэн жил ярьж байна. Нэмэх нь тодорхой байсан шүү дээ.

Зочин
Зочин

Жинхэнэ мэргэжлийн шудрага хүн дээ, бас харлуулах гээд үзэж бх шив дээ

Зочин
Зочин

Хэний захилгаа ийм юм бичдэг сэтгүүлч юм бол доо хөөрхий

Зочин
Зочин

Харинч зоригтой шийдвэр гаргаж чадсанд баяр хүргэе… зуслан, хөдөө гадаа гээд хүссэн газраа цахилгаан авмаар бна, энэ салбар хөгжих ёстой… үнэгүй юм хүсэгчдэд юм ойлгох ухаан хайрла хэхэ яаанадаа энэ эсрэг сэтгэгчид

Баатарцогт
Баатарцогт

Улс орныг хөгжүүлэхэд эн тэргүүнд шийдэх салбар нь Эрчим хүчний салбар гэдгийг хүн бүр бараг хүүхэд бүр мэддэг болсон цаг. Тухайн салбарыг уналтын байдлаас гаргах цогц арга хэмжээний нэг жижигхэн хэсэг нь энэ үнэ тарифыг ядаж өөрийн өртгөнд нь хүргэх юм. Гэтэл яагаад үүнийг маш жижгээр сэтгэж ингэж харлуулж нийтэлж байгаад их харамсаж байна. Шүүмжилж болно шүүмжилж чадаж байгаа бол гарах гарц гаргалгаагаа шинжлэх ухааны үндэстэй мэдэж байгаа боловуу үүнийгээ зэрэгцүүлээд нийтлэх нь зөв боловуу.

Зочин
Зочин

Салбараа мэддэг зөв хүн Түвшинчулуун дарга

burmaa
burmaa

erchim huchiig unegui hyamd baih ostoi gej yaagaad buruu oilgood bdgiin be? setguulch hun bolovsrol medleg ee deeshluulj yum unshdag bmaar bna

ganaa
ganaa

baraag unend ni uguh tuhai yarij bna, zahialgat iim uls ornii hugjilliin esreg yum bichihee bolioo, daatgal tatvar nuursnii hulgaig sain survaljildaa

Зочин
Зочин

Манай монголчууд байнга халамж аваад сурчихсан. Хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулахдаа дуртай байж амин хэрэгцээндээ мөнгө өгөхдөө дургүй. Ажил биш хүн ярих дуртай. Цахилгааны үнэ дэндүү хямд байгаа учраас үнэ цэнийг нь ойлгохгүй байна.
Улс орны хөгжилд эрчим хүч хамгийн чухал. Эрчим хүчний үнэ нэмэх нь зөв.

Зочин
Зочин

Манай монголчууд байнга халамж аваад сурчихсан. Хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулахдаа дуртай байж амин хэрэгцээндээ мөнгө өгөхдөө дургүй. Ажил биш хүн ярих дуртай. Цахилгааны үнэ дэндүү хямд байгаа учраас үнэ цэнийг нь ойлгохгүй байна.
Улс орны хөгжилд эрчим хүч хамгийн чухал. Эрчим хүчний үнэ нэмэх нь зөв.

Зочин
Зочин

Манай монголчууд байнга халамж аваад сурчихсан. Хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгөө зарцуулахдаа дуртай байж амин хэрэгцээндээ мөнгө өгөхдөө дургүй. Ажил биш хүн ярих дуртай. Цахилгааны үнэ дэндүү хямд байгаа учраас үнэ цэнийг нь ойлгохгүй байна.
Улс орны хөгжилд эрчим хүч хамгийн чухал. Эрчим хүчний үнэ нэмэх нь зөв.

Зочин
Зочин

Харин ч цахилгаан эрчим хүчний тарифыг тултал нь нэмэх гэж оролдсон болов уу гэж бодож байна. Гэхдээ л ийм шийдвэр гаргахад маш их хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан байх аа. Ажилд нь амжилт хүсэн ерөөе!

Зочин
Зочин

Эрчим хүч үнэ цэнтэй, чухал зүйл гэдгийг л ойлгочихвол уг нь..

Зочин
Зочин

Төр хариуцлага тооцохоо мэддэггүй хэдэн гишүүдээ зөндтнь тавьчихсан дураараа хэн луртай нь хаана уул уурхайгазөр байна шуналтаад хулгайчууд Чойжилсүрэн одоо болио чи огцорооч

Зочин
Зочин

Эрчим хүчний асуудал олон жил яригдаж байгаа.Өөрчлөлт хийхгүй Чойжилсүрэнг яах гэж сонгоод байдгын?

Зочин
Зочин

Авлагатай гэдэг чинь Авилага авнаал гэсэн үг. Цайруулах маягтай.

Зочин
Зочин

Staazalah heregtei

Зочин
Зочин

АТГ хөрөнгөө мэдүүлээд ямар нотлох баримт шаардахгүй болохоор тэр газрын хэрэг алга даа авилгачид өөрсөддөө зориулсан хууль гаргаад...АТг зүгээр нэг нэгнийгээ намнадаг..үед л гаргаж ирдэг нүдэн дээр дээрэлхцэн

Зочин
Зочин

Ядарсан улны ард түмнийг арай л дэндүү доромжилж байгаа шүү энэ байгаа сайд дарга нарийг бурхан харж байгаа нэгл өдөр нэг нэгээр нь дуудаж аваад явах байлгүй дээ нүгэл үйлдсэн ямар ч хүнийг бурхан өгч болсон юм чинь аваад явахад асуухгүй л авч явна даа

Зочин
Зочин

Erchim huchnii salbar hend hetsuu bga ta buhen mine oilgoj huleej awahne zuw boluu.

Зочин
Зочин

Энэ хулгайчаа зайлуулаач хулгайгаар цахилгааны үнэ нэмлээ

Амар
Амар

Эрчим хүчний салбарт тууштай ажиллаж мэргэшсэн хүн.

Ганбаа
Ганбаа

манай салбарт энэ хүн шиг мэргэжилийн хүн цөөн л дө.. ….местэнд нь суух гэж үхтэл харлуулах юм аа болиоч ээ!!!!! Нарийн

D.Nyamtseren
D.Nyamtseren

Хэрэглээгээ хянаж чадвал учиргүй их мэдрэгдэхгүй дээ. Үнэ нэмэхээс өөр арга байхгүй л дээ

Ганаа
Ганаа

Ажил хийж байгаа хүнийг харлуулах гэж оролдохымдаа

Өнөр
Өнөр

Зоригтой шийдвэр гаргасанд баяр хүргэе! Цаашдаа ч ийм зоригтой шийдвэрүүдээ гаргаарай. Хийх ажил их бна. Иймэрхүү захиалсан юм уу гэмээр илт ил тод бичдэг нөхөр лаа барьж амьдардаг гэдэгт итгэж бна.

Зочин
Зочин

Зохицуулахад очих гэж нөхөд ХАРЛУУЛЖ бна аа ккк чадахгүй ээ ар нь ТҮц

Зочин
Зочин

Хуягаа

Даагий
Даагий

НАМ хамгаална

Зочин
Зочин

Засгийн газрын нэрийн өмнөөс шийдвэр гаргасан бол түүнийг нь цуцлаж Чойжилсүрэн Доржханд хоёроор шийдвэр гаргуул Тэр дураараа этгээдийг ажлаас нь зайлуул Хэний хүчээр өдий олон жил. Ард түмнийг дарамталж байсныг нь тогтоомоор юм

Холбоотой мэдээ

Back to top button