Ирэх мягмар гарагт бүх нийтээр амарна

2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны Мягмар гарагт бүх нийтээр амарна.
Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ.
Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан.
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ. Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан хийж, “Парламентын хянан шалгах чиг үүрэг” чуулга уулзалтыг зохион байгуулна.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТЭГЬЕЭ АМАРЦГААЯ ЦЭНГЭЦГЭЭЕ АРХИДААД ЖАРГИЙ САЙХАН ТӨРИЙХӨӨ ХАЙР ХАЛАМЖИЙГ Ч ХАРИН Ч НЭГ ХҮРТЭЕ ХӨӨШ.
Битгий тэгээд үндэстэн дамнасан баяр улс төржүүлээд бай. Тэгэж ярих юм бол танай МАН чинь бүгд найрамдах үндсэн хуулийн чинь зуун жил юм шүү. Сайн ярих юм бол намын үзэл номлолоор бол халамж тараадаг нь танай нам
Амраад л байж дээ