Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ны албаныхан “Jeju Air”-ийн ослын анхан шатны дүгнэлтийг танилцууллаа

Өнгөрсөн сард “Jeju Air” компанийн онгоц Чэжү арлын Мүан нисэх онгоцны буудалд осолдсон. Ослын улмаас 179 хүн амь үрэгдэж, хоёр хүн л амь гарсан юм. Ослыг шалгаж буй Өмнөд Солонгосын албаныхан анхан шатны дүгнэлтийг НҮБ-ын нисэхийн агентлаг болон АНУ, Франц, Тайландын эрх баригчдад хүргүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын ажил одоо ч гэсэн явагдаж байгаа. Мэргэжилтнүүд шувуу мөргөсөн явдал болон хөдөлгүүр, буулт хийхэд тусалдаг тохируулагчид анхаарлаа хандуулан ажиллаж буй. Анхан шатны дүгнэлтээс харвал онгоцны хоёр хөдөлгүүрээс нугасны үлдэгдэл илэрсэн байна. Гэхдээ уг зургаан нүүр бүхий тайлан дээр онгоц газардах механизмаа гаргаагүй байхдаа яагаад газардсан болон хар хайрцаг ослоос дөрвөн минутын өмнө ажиллахаа больсон тухай ямар нэгэн дүгнэлт өгөөгүй юм.

Тайлан дээр Мүан нисэх онгоцны буудал дээрх зурвасын ойролцоо байсан бетон болон шороон байгууламж нь олон хүн амь үрэгдэхэд нөлөөлсөн байх магадлалтай гэж бичжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button