Нийгмийн

Үйл явдал: “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестивал болно

2025 оны хоёрдугаар сарын 10-16-нд болох үйл явдлуудын мэдээллийг нэг дороос хүргэж байна.

Улаанбаатарт:

2 дугаар сарын 10-нд: “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Аялал жуулчлалын долоо хоногийг эхлүүлнэ.

2 дугаар сарын 10-нд: Аялал жуулчлалын үндэсний чуулган болно.

2 дугаар сарын 10-нд: Аялал жуулчлалын долоо хоногийн хүрээнд тур операторын бизнес аялал болно.
2 дугаар сарын 10-нд: Өсвөрийн шатарчдын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.

2 дугаар сарын 11-нд: Олон улсын эмэгтэйчүүд, охидын боловсролын өдөр тохиож байна.

2 дугаар сарын 12-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.

2 дугаар сарын 11, 12-нд: Монгол Улсын Филармонийн симфони оркестр Мүраками Харүкигийн романууд дахь сонгодог хөгжмийн бүтээлүүдээс сонгон тоглоно.

2 дугаар сарын 13-нд: Дэлхийн радиогийн өдөр тохиож байна.

2 дугаар сарын 13-нд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганыгзохион байгуулна.

2 дугаар сарын 10-14-нд: Аялал жуулчлалын долоо хоног болно.

2 дугаар сарын 14-нд: “Шинэ цас” калиграфын үзэсгэлэнгийн нээлт “Бичиг соёл” төвд болно.

2 дугаар сарын 15-16-нд: “Улаанбаатар” өвлийн наадмыг “Скайрезорт” цанын баазад зохион байгуулна.

2 дугаар сарын 15-16-нд: “Улаанбаатар" өвлийн явган алхалтын фестивал болно.

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2 дугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлаад байна.

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 27-ныг дуустал өдөр бүр “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд үргэлжилж байна. 

Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button