УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Жаргалсайхантай холбоотой гэгддэг “Цайртминерал” ХХК-ийн хоёр оффист нэгжлэг хийжээ

АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхантай холбоотойгоор өчигдөр /2025.03.20/ “Цайртминерал” ХХК-ийн хоёр оффист АТГ-аас нэгжлэг хийжээ.

Тодруулбал, тус компанийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь Төмөртэйн овооны цайрын орд газарт байгуулсан уулын баяжуулах үйлдвэрийн оффис, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутагт байдаг G&D төвийн байрыг нэгжсэн байна.

Энэ талаар холбогдох хуулийн байгууллагаас тодруулахад "нэгжлэг хийсэн нь үнэн" гэлээ.

Д.Жаргалсайханыг шалгуулна гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдэж байсан билээ. Тэрбээр “АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан Ухаа худаг, Халзан бүргэдэй, Бороо гоулд зэрэг улсын төсвөөр хайгуул хийсэн бүх стратегийн ордыг авлига, албан тушаалын замаар компаниудад олгосон. Д.Жаргалсайхан өөрөө стратегийн гурван ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байна” хэмээсэн.

Төмөртэйн овоо хэмээх цайр, хар тугалгын ордын 40 хувийг төр, үлдсэн хувийг “Цайрт минерал” ХХК эзэмшдэг аж. MV-020759, MV-000723 дугаартай ашиглалтын хоёр лицензтэй. БНХАУ, Монголын хөрөнгө оруулсан компани. Монгол талаас “Металимпэкс” ХХК байдаг бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Д.Ганбат, хувьцаа эзэмшигчдээр Д.Дамба, Ц.Дашцэсэнжин, Н.Содномрэнцэн, Д.Жаргалсайхан, Д.Пүрэвээ, С.Хосбаяр нар бүртгэлтэй байдаг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой лицeнз зарж авилгаар хөрөнгөжсөн л�##�ар

Зочин
Зочин

Долларын тэрбумтан шүү дээ. Та нар мөргөж сөгдвөл таарна

Иргэн
Иргэн

Хөөрхий яааж тамын орондоо чимээгүй явнаа!!!

Набаа
Набаа

Хасын хүлгүүд багийн эзэн
М банк арэнагийн хувьцааг д�##�д эзэмшигч

Зочин
Зочин

Төгс уул уурхайн луйварчин баялагаа гадныханд найр заагч гэсэн шүү

Зочин
Зочин

монголыг худ�##�дсан новш юм байна даа

Дорж
Дорж

Мөнхоргил бас эдэнтэй холбоотой цаагуураа. Жагаа бол аймаар баян!

Иргэн.
Иргэн.

Төрийн ажил �##�быг хувийнх болгож үндэслэлгүй баяжсан хужаа хочит Д.Жарг�##�сайханыг хамсаатантай нь ш�##�гаж,хөрөнгийг нь хураах хэрэгтэй.Шүүх ажиллах хэрэгтэй шүү дээ.

Зочин
Зочин

Батзандан зөв ярьж байна.Шун�##� нь шулам болсон буриадшүү.

Холбоотой мэдээ

Back to top button