Нийгэм мэдээ

"Зуны цагийн хуваарьт шилжсэнээр гарах үр дүнгийн талаар судалж байна"

Манай улс 2015 оноос зуны цагийн хуваарьт шилжиж байсан ч 2017 онд цуцалжээ.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ жил зуны цагийн хуваарьт шилжих санал хүсэлт гаргажээ.

Тэрбээр, “1960 оноос хойш манай улс зуны цагийн хуваарийн зохицуулалттай явж ирсэн. Хамгийн сүүлд буюу 2017 оноос хойш ийм хуваарьт шилжээгүй. Зуны цагийн хуваарьт шилждэг дэлхийн 70 гаруй улс байдаг. Зуны цагийн хуваарь гэдэг бол эдийн засагт хэмнэлттэйн дээр ажил амьдралын тэнцвэрийг хангахад чухал байдаг юм байна. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос аравдугаар сарын эхний долоо хоног хүртэлх хугацаанд зуны цагийн хуваарьт шилжих нь маш олон давуу талыг бий болгоно" гэжээ.

Одоогийн байдлаар зуны цагийн хуваарьт шилжих нь хэр үр дүнтэй талаар судалгаа хийж байгаа аж. Судалгааг бүрэн дуусмагц Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлдэж байгаа юм байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

baigaliin huuli zorchigchid

ИРГЭН
ИРГЭН

Хүний биологийн цагийг өөрчлөх чинь хаврын ядаргаанаас эхлээд эрүүл мэндэд маш олон сөрөг нөлөөтэй.

Зочин
Зочин

Байг�##�ийн цагийг 1 цагаар урагшлуулахад хүний унтаж амрах цагаас 2 цаг хасагдана. Энэ нь хүний эрүүл мэндэд маш их сөрөг үр дагавартай.
Ажил эхлэх цагаа 1 цагаар урагшлуул.

Зочинолдох
Зочинолдох
Reply to  Зочин

эсэргүүцэх юм өчнөөн байхад очиж очиж энийг л нээх эсэргүүцэж гэнэ та нар

Зочинолдох
Зочинолдох

соци�##�измын үед зуны цагийн хуваарьт шилждэг байсан .орой нар дээр байхад ажил тарж орой үдэш амрах цаг ихсдэг

Зочин
Зочин

Больцгоо л доо.

зочин
зочин

гэр бүл үр хүүхэддээ зарцуулах цаг нэмэгддэг нь үнэлж баршгүй манайхаас бусад орнууд маш эртэч шүү тэгснээрээ хөгжиж бна

Зочин
Зочин

Garah ur dun ni medeej sain shdee
Tulgun коммунистууд

Зочин
Зочин

Биологийн цагаараа л явах ёстой. Цаг хөдлөхөөр хүүхдүүд өрөвдмөөр шүү. Дахиад жаахан унтмаар бн гээл гуйгаад хэцүү2. Оройд цаг гарах тусам томчуудын шоу нэмэгддэг.

Зочин
Зочин

ҮҮНИЙГ ЮУГ СУДЛАХ ВЭ ЦАГ ХОЙШ УРАГШ НЬ БОЛГОХ НЬ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД МАШ МУУ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ОДООГИЙН ЦАГ ДЭЭР ШҮҮ ЦАГ ХОЙШЛУУЛАНА ГЭЖ ЮУ ЯРИАД БАЙНА АА. МУУСАЙН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА

Зочин
Зочин

ҮҮНЭЭС ӨӨР ХИЙЧЭХЭЭР ЮМ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ. БИТГИЙ ГАЙ БОЛСОН ЮМ ХИЙЙЖ БАЙГААЧ. НОГОО ТАРИА ТАРЬДАГ УЛСУУД НЬ ЭРТ БОСОЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button